Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Түүх өгүүлсэн шинэ ном уншигчдын гарт очлоо
Уртын дуу

Түүх өгүүлсэн шинэ ном уншигчдын гарт очлоо

Урлаг Урлаг05/06/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
201406051114431569119842014-06-05-12-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Элчин сайд Г.Батсүх, Соёлын гавьяат зүтгэлтэн Я.Ганбаатар нар “Гүрний их нийслэл Хаанбалгас” хэмээх бүтээл хэвлэгдэн уншигчдын гарт очлоо. Зохиогчид Монголын түүх, соёлын судлалд бараг хөндөгдөөгүй байсан сонирхолтой сэдвийг сонгон авч, эх сурвалж, өв дурсгалуудыг биечлэн судалж, түүхийн баялаг материал цуглуулан бичжээ. 

XIII зууны үед “дорнын хосгүй үзэсгэлэнт их нийслэл” хэмээн гайхагдаж асан Дайду-Хаанбалгас бол Монголын түүхэнд арилшгүй ул мөрөө үлдээсэн түүхэн дурсгалт газар билээ.Өнөөдөр монголчууд өмнөд хөршийнхөө нийслэл Бээжин хотод алба, амины хэргээр олонтаа зорчдог ч тэнд чухам ийм их өв соёл маань өнөөг хүртэл хадгалагдаж ирснийг тэр бүр мэддэггүй, мэддэггүй болохоор үздэггүй билээ.

Иймд энэ бүтээл Бээжин хотод зорчиж буй монголчуудын гарын авлага төдийгүй өвөг дээдсийн түүх соёлоо мэдэж ухаарахад тустай ном болжээ.Хубилай хааны Цагаан суваргат сүм, Хубилай хааны гүнжийн сүм, Чанчунь бомбын Цагаан үүлийн сүм, Төрийн хөвгүүдийн сургууль, Тэнгэр шинжих ордон, Хэвтээ бурхан… гээд номд өгүүлэх олон олон өв дурсгалыг үзэхүл бүгд хүн төрөлхтний түүх, соёлын гайхамшигт өв дурсгал болж үлдээд Гиннес, ЮНЕСКО, Дэлхийн соёлын өвийн бүртгэлд нэр нь мөнхөрчээ. Бидний өвөг дээдэс зөвхөн дайтан байлдаж, бүхнийг нураан устгаж явсангүй, бас энэ мэтээр маш ихийг, агуу гайхамшгийг ч цогцлоон бүтээж явсныг энэ бүхэн гэрчилнэ. 

“Энэ ном Монголын түүх, соёлын судлаачдын болоод нийт уншигчдын анхаарал сонирхлыг зүй ёсоор татахуйц жинтэй бүтээл болсонд нэн олзуурхаж байнам. Долоон зууны тэртээх Монголын эзэнт гүрний их нийслэлийн дүр төрхийг өнөөгийн уншигч түмний ой тойнд буутал бодьтойгоор дүрслэн үзүүлсэн энэ ном үндэстнийхээ түүх, соёлын өв уламжлалыг таниулахад үнэтэй хувь нэмэр болно гэдэгт бүрнээ итгэж байна” хэмээн номд мялаалга өргөсөн Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Төмөртогоо, Монгол Улсын Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Г.Жигжидсүрэн, Улаанбаатар Их Сургуулийн тэнхимийн эрхлэгч, археологич, доктор, профессор Д.Эрдэнэбаатар нар үнэлжээ.Зохиогчид эл бүтээлээ

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд ажиллаж байсан он жилүүдийнхээ туршид их хүч хөдөлмөр зарцуулан бичсэн бөгөөд энэ бүтээлийн үндсэн дээр 10 бүлэгт телевизийн цуврал баримтат кино хийн үзэгчдэд хүртээл болгож байгаа ажээ. Иймээс энэ ном, киног Бээжин дэх манай Элчин сайдын яам, Монгол Телевизийн уран бүтээлчид оролцсон хамтын бүтээл гэж хэлж болох юм.         

Б.Шүрэнчимэг
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Австрийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецыбергер тавдугаар сарын 25-нд Монголд тоглолтоо хийнэ

21/05/2025

Өнөөдөр жүжигчин О.Тэмүүжингийн төрсөн өдөр

21/05/2025

Дензель Вашингтон Каннын кино наадмын хүндэтгэлийн шагнал хүртлээ

21/05/2025

“Хот ба түүний хийсгэлэн хана” роман уншигчдад хүрч байна

21/05/2025

Хүүхдийн баяраар таны хүүхдэд санал болгох үзвэрүүд

21/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.