Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Н.Отгонтогос: Монголын кино урлагийг дэлхийн хэмжээнд гаргана
Нийгэм

Н.Отгонтогос: Монголын кино урлагийг дэлхийн хэмжээнд гаргана

Урлаг Урлаг05/06/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
-15052014-1400118150-643909285-kino1514264942014-06-05-16-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Academy Awards Mongolia” кино наадам энэ сарын 13-нд болно. Энэхүү кино наадмыг зохион байгуулах комиссын гишүүн, жүжигчин Н.Отгонтогостой ярилцлаа.

-Энэ жилийн наадмын онцлог нь юу вэ?
-Гол онцлог нь шилдгүүдэд өгдөг цом маань өөрчлөгдсөн. Мөн олон улсын хэмжээнд зохиогдож байна. Манай наадамд ОХУ, Япон, Өвөрмонголоос уран бүтээлээ оролцуулахаар мэдүүлгээ өгөөд байгаа. Өвөрмонголоос хоёр кино, Японоос нэг бүтээл ирсэн. Мөн урилгаар Ази Номхон далайн орнуудын “Кино хороо”-ны ерөнхийлөгч оролцоно.

-“Academy Awards Mongolia” наадам тавдугаар сарын 14-нд болох байсан ч хойшилсон. Шалтгаан нь юу байв?
-Энэ жил олон уран бүтээлч оролцохоор мэдүүлгээ өгсөн боловч зарим нь нээлтээ хийж амжаагүй кино байсан учраас хугацааг хойшлуулсан.

-Оролцож байгаа бүтээлд ямар шалгуур тавьж байгаа вэ?
-Бүтээлүүдэд гурван шаардлага тавьж байгаа. Дэлхийн жишгээр хугацааны хувьд 50 минутаас дээш буюу 120 минут байх, кино театруудын шаардлага хангасан, мэдээж нээлтээ хийсэн байх гэсэн шаардлагатай.

-Шүүгчдийн бүрэлдэхүүнд хэдэн хүн байгаа вэ?
-Энэ жил есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Ерөнхий шүүгчээр Б.Балжинням найруулагч ажиллаж байгаа. Мөн кино урлагийн тогоонд олон жил чанагдаж, “Хэлэх юмтай, хийсэн бүтээлтэй” хүмүүсээс шүүгч нар маань бүрдэж байна. Тухайлбал, кино найруулагч Г.Жигжидсүрэн, Х.Дамдин, хөгжмийн зохиолч Б.Мөнхдорж, Ардын уран зохиолч, СГЗ Б.Лхагвасүрэн, С.Пүрэв зэрэг хүмүүс байгаа.

-Төрөл жанрын хувьд?
-Янз бүрийн төрөл жанртай кино оролцож байна. Аймшгийн кино, адал явдалт гэх зэрэг.

-Өмнөх жилийн наадамд инээдмийн кино байгаагүй. Энэ төрөлд оролцож байгаа бүтээл бий юу?
-Энэ жил байхгүй. Мэдүүлгээ өгөөд бүртгүүлбэл оролцох боломж нээлттэй.

-Наадамд оролцож байгаа бүтээлүүдийн талаар таны бодол?
-Одоогийн байдлаар 10 гаруй бүтээл ирээд байгаа. Сүүлийн жилүүдэд төрөл жанрын хувьд олон болж, үзэгчдэд хүргэх санааны хувьд ч нэлээд хүний дотоод сэтгэл рүү чиглэсэн, хүнд юм бодогдохоор бүтээлүүд их гарч ирж байна гэж үзэж байгаа.

-Энэ наадмын хамгийн гол зорилго юу вэ?
-Монголын кино урлагийг дэлхийн хэмжээнд гаргах, таниулах зорилготой ажиллаж байна. Тиймээс “Монголын үндэсний кино академи” энэ онд ”Дэлхийн кино академи”-д элсэн ажиллаж байна.

Б.Пагмасүрэн

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

‘’Наадгай’’ уралдаант шоу нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болж эхэллээ

20/05/2026

Говь-Алтай аймгийн “Жангар” музей шинэ дэглэлтээр олон нийтэд үйлчилж эхэллээ

20/05/2026

Буган хөшөөн дэх гол дүрслэл нь загварчилсан бугын дүрс байдаг

20/05/2026

Жүжигчин Батсуурийн Золжаргал таалал төгслөө

20/05/2026

Ким Кардашъяны “Skims” брэндийн дотуур хувцасны ачаанд кокаин нуусан жолоочид 13 жилийн хорих ял оноожээ

19/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.