Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Миний хайр” романтик киноны нээлтийн тов гарлаа
Нийгэм

“Миний хайр” романтик киноны нээлтийн тов гарлаа

Урлаг Урлаг09/06/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
3tcgig5jig1pu1ml568gu6b5026637991552014-06-09-09-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Вondooloi Film”, “Миеэгомбо” кино компанийн хамтын бүтээл “Миний хайр” романтик уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Найруулагч Ц.Золжаргалын бүтээл уг кино энэ сарын 16-нд нээлтээ хийхээр товоо зарлалаа. Кино зохиолыг найруулагч Ц.Золжаргал, кино зохиолч А.Миеэгомбо нар хамтран бичиж  зураглаачаар Ц.Золзаяа, Г.Даваажаргал нар ажиллажээ.

“Миний хайр” романтик киноны гол дүрүүдэд жүжигчин Э.Мөнхтөр, Б.Баярмаа, Б.Билэгдэмбэрэл, дуучин П.Баярцэнгэл, Ш.Жавхлан, Ж.Мөнхзул, Э.Ууганбаяр, Г.Золзаяа, М.Дорждагва, А.Энхбаяр, Ш.Алтантуяа, Р.Адъяа нар тогложээ.

“Single Ladies”-ийг хамтран хийсэн “Вondooloi Film”, “Миеэгомбо” кино компанийн хамтын шинэ уран бүтээл “Миний хайр” кино шинэ хайрын түүхийг удахгүй хүлээн авч үзэх нь ээ.

Гэр бүлийн амьдрал хайрт хосоос олон зүйлийг шаарддаг. Хүслэн, Заяа хоёр шиг гэрлээд удаагүй бол үл ойлголцол бүр ч их. Нэгэн удаагийн ялимгүй маргаанаас болж тэд хэрэлдэж, улмаар гэрээсээ явцгаан хэсэг хугацааг дотны найзуудынхаа зөвлөснөөр өнгөрүүлцгээнэ. Үүнд ганц бие найзууд нь болох Анужин, Хонгороо, Идэрээ, Жавхлан нараас гадна 10 жилийн өмнөх дурлал болох Даваа, Онон нар татагдан орсноор байдал улам бүр ярвигтай болж эхэлнэ. Хамгийн харамсалтай нь тусдаа байсан энэ өдөр хоногууд тэдний сэтгэлийн зовлонг улам бүр сэдрүүлэхээр барахгүй эцэстээ салалтаар дуусах нь тодорхой болох тэр үед тэдний эцэг эхчүүд хөндлөнгөөс орж ирснээр кино улам бүр сонирхолтой өрнөж эхэлнэ. Тэд салах болов уу, яах бол?

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Т.Үжингүнж шилдэг таван моделийн нэгээр шалгарлаа

20/05/2026

“Алтан өргөө” олон улсын кино наадмын шилдгүүд тодорлоо

20/05/2026

Г.Эрдэнэболд: “Царцаа Намжил” жүжгээр хүүхэд багачуудад тууштай, зоригтой байхыг үлгэрлэнэ

20/05/2026

‘’Наадгай’’ уралдаант шоу нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болж эхэллээ

20/05/2026

Говь-Алтай аймгийн “Жангар” музей шинэ дэглэлтээр олон нийтэд үйлчилж эхэллээ

20/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.