Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Алтан хальс” олон улсын андерграунд кино наадмын бүртгэл үргэлжилсээр
Нийгэм

“Алтан хальс” олон улсын андерграунд кино наадмын бүртгэл үргэлжилсээр

Урлаг Урлаг11/06/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10419509_672871649415764_1253343513102569225_n944029702014-06-11-11-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Алтан хальс” холбооноос 2013 онд амжилттай зохион байгуулсан “Монголын андерграунд” кино уралдаан энэ жил нэрээ өөрчлөн, олон улсын шинж чанартай “Алтан хальс” олон улсын андерграунд кино наадам болон зохиогдох гэж буй.

Уг кино наадам нь энэ жил олон улсын шилдэг авангард кинонуудыг урилгаар албан ёсны эрхтэйгээр Монголын үзэгчдэд толилуулах, алтан хальс холбооны уран бүтээлчдийн болон бусад богино хэмжээний бүтээлийг толилуулах, алтан хальс холбооны уран бүтээлчдийн болон бусад богино хэмжээний бүтээлийг толилуулах гэсэн гурван хэсгээс бүрдэх аж.

Уг наадмын уралдаант хэсэг өрсөлдөх уран бүтээлчид 18 нас хүрсэн Монгол улсын иргэн бол хэн ч бүтээлээрээ өрсөлдөх боломжтой бөгөөд хувиараа болон хамт олноороо оролцох бүрэн боломжтой юм байна. “Алтан хальс” наадамд оролцож буй уран бүтээлчид сэдвийн хувьд хязгаарлагдахгүйн дээр шинийг эрэлхийлсэн содон хийцтэй, өвөрмөц мэдээж урьд нь гаргаагүй санааг гаргасан байх бөгөөд 20 минутаас хэтрэхгүй, өөр кино наадамд оролцоогүй бүтээл байх хэрэгтэй ажээ.

Харин бүтээлийн форматын хувьд видео бичсэн төхөөрөмжөөс үл хамааран эцсийн видео файлын формат AVI, MPEG,MP4(H,264),MOV зэрэг байх гэнэ.  Кино наадамд оролцох бүтээлүүд нь гурван төрөлд өрсөлдөх бөгөөд Анимаци, видео клип, хүүрнэлт бус зэрэг гурван төрөлд өрсөлдөнө. Нэг бүтээл нэг номинацийн эзнээр тодрох бөгөөд шилдэгийн шилдэг бүтээл Алтан хальс гранпри шагналын эзэн болох аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Женни “Dazed Korea” сэтгүүлийн нүүрийг хагас нүцгэн чимлээ

20/05/2026

“Moving” цувралын хоёрдугаар бүлгийн зураг авалт эхэлжээ

20/05/2026

“Попын Дарь эх” Шер өнөөдөр 80 нас хүрч байна

20/05/2026

Баримтат гэрэл зургийн төлөөлөл Д.Давааням “Алтан гадас” одонгоор шагнууллаа

20/05/2026

Т.Үжингүнж шилдэг таван моделийн нэгээр шалгарлаа

20/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.