Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Таны таталбар зураг 3” нээлттэй өдөрлөг болно
Нийгэм

“Таны таталбар зураг 3” нээлттэй өдөрлөг болно

Урлаг Урлаг12/06/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
cover3343886860652014-06-12-09-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зуны дэлгэр цаг ирж жуулчдын хөл дарагддаг нийслэл Улаанбаатар хотынхоо гоо сайхныг дүрслэх урлагийн бүтээлүүдээр өнгө нэмж урлагт хайртай та бүхний оюуны мэлмийд хүргэх зорилгоор Blue Moon арт галерейгаас санаачлан "БИДНИЙ УЛААНБААТАР" сэдэвт үзэсгэлэнг нийт уран бүтээлчдийн дунд зохион байгуулах гэж байгаа билээ.

Мөн үзэсгэлэнгийн нээлт болгон “Blue moon арт” галерейн салбар болох “Art Boutique”-т “Таны таталбар зураг 3” нээлттэй өдөрлөг болох гэж буй. “Таны таталбар зураг 3” нээлттэй өдөр нь уран бүтээлчдийг дэмжих, уран бүтээлчид болон урлагт хайртай хүмүүсийг холбож урлагийн тухай яриа өрнүүлсэн ээлжит урлагийн өдрийг таталбар зургийн өдөрлөг болгон зохион байгуулахаар болжээ.

Таталбар зураг богино хугацаанд зурагддаг учраас хурд, мэдрэмж, чадвар шаарддаг төрөл юм. Таталбар зургаар дадлага хийх, аливаа зүйлсийг нь ажиглах нь зураач хүний ажлын гол үндэс болохын зэрэгцээ сэдвийг жижиг эскиз, таталбар зургуудаас олж авдгаараа онцлогтой аж.

Өдөрлөгийн гол онцлог нь уран бүтээлчид цаас харандаатайгаа уран зураг сонирхогчидтой уулзаж санал бодлоо чөлөөтэй илэрхийлж өөрсдийн таталбар зургуудаа зуруулах боломжийг олгодог аж. “Таны таталбар 3” өдөрлөг Peace tower-ын дөрөвдүгээр давхарт байрлах Art boutique салбарт зургадугаар сарын 18-нд 12-18.00 цагийн хооронд болох гэнэ.

Дашрамд сонирхуулахад таталбар зургаа зуруулахад үнэ төлбөргүй юм байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026
Нийгэм Урлаг

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Антонио Бандерасын тоглосон “Mare Nostrum” киноны Латин Америк дахь түгээлтийн эрхийг “Buena Vista International” компани авчээ

13/11/2026

Жэйми Дорнан “Бөгжний эзэн: Голлумын эрэлд” киноны Арагорны дүрд сонгогдоод баярласандаа уйлжээ

13/11/2026

Дензел Вашингтон, Роберт Паттинсон нар “The Take” кинонд хамтран тогложээ

13/11/2026

ФОТО: “Норсон зүрх” мюзиклээс

13/11/2026

Жүжигчин О.Дөлгөөн “Амьдрал би чамд хайртай” олон ангит киноны гол дүрээр үзэгчидтэй уулзаж байна

13/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.