Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Үргээлэг” кино наадмаас шагналын хур буулгалаа
Нийгэм

“Үргээлэг” кино наадмаас шагналын хур буулгалаа

Урлаг Урлаг14/06/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGM60764084679182014-06-14-15-00[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 photo IMGM6076_zps82474e0c.jpg

Монголын киночид өчигдөр Гачуурт дахь “Монгол шилтгээн” цогцолборт чуулан "Academy Аwards Мongolia 2014" наадмаа зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.

Дөрөв дэх жилдээ болж буй энэхүү кино наадамд 18 номинацид  уран сайхны кино, баримтат кино, богино хэмжээний бүтээлүүдийг өрсөлдүүлэн шилдгүүдийг тодрууллаа.

Наадамд 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс 2014 оны зургуудагаар сарын 8-ны хооронд бүтээгдэн кино театрт нээлтээ хийсэн “Ларьдма”, “Зэрлэг цэцэгсийн хүрээлэн”, “Үргээлэг,” Луйвар”, “Үхэл амьдралын заагт”, “Хязгааргүй”, “Шарга даага”, “The call”, “Хоёулаа унтах уу”, Хунгийн сүүлчийн дуу”, “Үхлийн симфони”, “Тал нутгийн баяцхан эгч дүү хоёр” зэрэг  12 бүрэн хэмжээний кино, таьван богино хэмжээний кино, 7 баримтат кино тус тус өрсөлдсөн юм.

 photo IMGM6017_zpsf0ecae43.jpg

Наадмын ёслолын арга хэмжээнд нэр дэвшсэн кино байгийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон бөгөөд УИХ-ын зарим гишүүд, ССАЖЯ-ны удирдлагууд, кино урлагийн нэрт уран бүтээлчид, тайз дэлгэцийн сор болсон одод хуран чуулж, шилдгүүдээ хамтдаа өлгийдөн авлаа.

Энэхүү кино наадмыг  зохион байгуулах нь Монгол улсад  шинээр дэлгэцнээ тавигдаж байгаа кинонуудын олонд түгээх, сурталчилах, гадаад зах зээлд гаргах, уран сайхны, баримтат, богино хэмжээний киног бртгэлжүүлэх мөн шилдэг  уран бүтээлчдийг тодруулж алдаршуулах зорилготой юм.

“Academy Awards Mongolia-2014” кино наадмын шилдгүүдийг танилцуулья photo IMGM6006_zps3b018f5f.jpg

  • “Шилдэг нүүр будалт”  – “Ларьдма” кино, make- up artist Б. Шүрэнчимэг
  • “Шилдэг дууны найруулагч”  – “Үргээлэг” кино, дууны найруулагч С. Нэргүй
  • “Шилдэг дуу” – “Хунгийн сүүлчийн дуу” кино, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа
  • “Шилдэг хөгжим” – “Үргээлэг” кино,  хөгжмийн зохиолч, Соёлын тэргүүний ажилтан Б. Одбаяр
  • “Шилдэг туслах дүрийн эмэгтэй” – “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Жоохноогын дүрээр Соёлын тэргүүний ажилтан, “Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэг
  • “Шилдэг туслах эрэгтэй дүр” – “Үргээлэг” киноны Тогтохын дүрээр ДБЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ
  • “Шилдэг зураглаач” – “Луйвар” кино, зураглаач Ц.Энхцогт
  • “Шилдэг зураач” – “Хязгааргүй” кино, зураач  Ш.Тэгшбаяр
  • “Шилдэг монтаж” – “Луйвар” кино, мантажчин Э.Энхтулга
  • “Шилдэг хөрөнгө оруулагч” “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” “Алтай констракшн” ХХК
  • “Шилдэг зохиол” “Шарга даага” киноны О.Сундуй
  • “Шилдэг найруулагч” – “Үргээлэг” кино, найруулагч Ж.Сэнгэдорж
  • “Шилдэг эмэгтэй гол дүр” –  “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино, Цогзолмаагын дүрээр  Гавьяат жүжигчин У.Уранчимэг
  • “Шилдэг эрэгтэй гол дүр” – “Үргээлэг” киноны Гарьдын дүрээр Соёлын тэргүүний ажитан, жүжигчин Б.Амарсайхан
  •  “Шилдэг богино хэмжээний кино” – “Step” кино, найруулагч  Б.Чингүүн
  • “Шилдэг баримтат кино” – “Гэрээслэл” кино, Цэгц фильм

“Academy Awards Mongolia-2014” кино наадмын “Шилдгийн шилдэг кино” номинацийн эзнээр “Үргээлэг” кино багийн шалгарсан юм. тэд энэ удаагийн наадмаас шагналын хур буулган таван цомын эзэд боллоо.

Г.Даша

  photo IMGM6111_zps6b126e95.jpg

         photo IMGM6094_zps950624ed.jpg    photo IMGM6086_zpsc4bea755.jpg   photo IMGM6070_zps773fd899.jpg  photo IMGM6069_zps7cb8eb94.jpg  photo IMGM6064_zpsb9880d05.jpg   photo IMGM6060_zps27b10991.jpg  photo IMGM6033_zps2994c7b7.jpg

"Academy Аwards Мongolia 2014" наадмын фото сурвалжлагыг энд дарж үзнэ үү.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.