Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Танихгүй танил” номын нээлт болно
Уртын дуу

“Танихгүй танил” номын нээлт болно

Урлаг Урлаг16/06/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ce4f4bc3fb5d3040original4763824782014-06-16-09-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч, сэтгүүлч Ундраагийн Баярсайхан “Танихгүй танил” нэртэй ярилцлагын номоо уншигчиддаа хүргэж байна. Энэхүү номын нээлт энэ сарын 16-ны өдөр “Интерном” номын их дэлгүүрт болох ажээ. 

Сэтгүүлзүйн салбарт ажилласнаас хойш хийсэн ярилцлагаасаа шигшиж зөвхөн 30 хүнийхийг тус номдоо багтаасан байна. Тодруулбал Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Гантөмөр, Ардын жүжигчин А.Очирбат, П.Цэрэндагва, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин З.Ойдов, Ардын багш, гавьяат тамирчин, улсын аварга О.Балжинням, гавьяат тамирчин Кёкүтэнхо Н.Цэвэгням нарын зэрэг спорт, соёл урлагийн алдартнуудын ярилцлагууд багтжээ.

Сүүлийн үед манай улсын сэтгүүлчдээс ярилцлагын ном мэндлэх нь ховордсон. Тиймээс тэрбээр дээрх номоороо уншигчдынхаа цангааг тайлах нь ээ гэж хэлж болно. Уншигчдын сонирхолыг ярилцлагын ном маш их татдаг гэдгийг ч хэлэх хэрэгтэй. Учир нь алдартан ч бай, жирийн ардын хэлсэн үг бодит учир хамгийн үнэ цэнтэй байдаг билээ.

Тус номын редактороор МЗЭ-ийн болон “Алтан-Өд”-ийн шагналт, яруу найрагч, сэтгүүлч О.Содномпил ажилласан бол Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, УДЭТ-ийн дэд захирал Н.Сувд, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Лхагвасүрэн, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав нар номны арын нүүрт төрсөн сэтгэгдэлээ бичжээ.

У.Баярсайхан номынхоо талаар ярихдаа “Залуучууд бид өнгөрсөн үеэсээ суралцах хэрэгтэй. Мөн үлгэр дууриал авах ёстой. Залуучууд маань Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа, Ардын жүжигчин Г.Хайдав, Хөдөлмөрийн баатар, тод манлай уяач Д.Даваахүү, гавьяат жүжигчин Б.Сарантуяа нарын ярилцлагыг уншаад амжилтад хүрэхийн тулд ямар их бэрхшээл туулсныг, үнэн хүчээрээ мэдэрсэн амжилтын амт ямар байдгийг зүрх сэтгэлээрээ мэдрэх болно. Тэгснээр та нар тухайн зорилгодоо улам их хүсэл тэмүүлэлтэйгээр хандана. Та нарт боломж бий. Эдгээр эрхэм шиг олон сайхан гавъяа байгуулаарай” гэв.

www.URLAG.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин П.Баярмагнай олон улсын дуурийн дуулаачдын наадмын тэргүүн байрт шалгарчээ

21/05/2025

“Royal dance” хамтлагийн ДАШТ-д оролцох үндсэн бүрэлдэхүүнийг зарлав

21/05/2025

“Converse” болон “Swarovski” брэнд хамтарч шинэ загварууд худалдаанд гаргалаа

20/05/2025

“Final Destination” киноны шинэ анги тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ

20/05/2025

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин М.Отгонжаргал олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

20/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.