“UNIVERSE BEST SONGS-BEST OF THE BEST” анхдугаар наадам шилдгийн шилдгүүдээ алдаршуулж, хэзээ ч мартагдашгүй дурсамж, хэний ч санаанд оромгүй гайхамшигт тоглолтыг өргөн барих гэж байна.
Зургаан жилийн түүхэнд хэрхэн дуулдагаа Монголчууддаа харуулж чадсан авъяастнуудын хамтарсан “Гала тоглолт” энэ сарын 20, 21-нд “UB Palace”-ын концертын их танхимд болох бөгөөд энэ үеэр шилдгийн шилдэг нэг оролцогч шалгаран “Гран-При” шагналын эзэн болох нь ээ.
“Universe Best Songs” наадам жилийн жилд авьяастнуудыг тодруулан, урлагийн замд хөтлөхөөс гадна шагналын сангаараа онцгойрдог. Энэ удаагийн “Best of the Best” наадмын шагналын сангийн тухайд гуравдугаар байрт шалгарсан оролцогч ИБУИНВУ-д хэлний сургалтанд 3 сар суралцах эрхийн бичиг. Үүнд сургалтын төлбөр, оюутны визний хураамж, ном, сурах бичиг, аялалын болон эрүүл мэндийн даатгал, байр, өглөө оройн хоолны зардал, ирэх очих хоёр талын нислэгийн зардал багтжээ. БНСУ-ын “Korea Collage Media Art” урлагийн их сургуульд өөрийн хүссэн мэргэжлийн дагуу 6 сар үнэ төлбөргүй суралцах эрх, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчийн шагналыг гардан авах юм байна.
Хоёрдугаар байрт шалгарсан оролцогч ИБУИНВУ-д хэлний сургалтанд 6 сар суралцах эрхийн эзэн болно. Үүнд сургалтын төлбөр, оюутны визний хураамж, ном, сурах бичиг, аялалын болон эрүүл мэндийн даатгал, байр, өглөө оройн хоолны зардал, ирэх очих хоёр талын нислэгийн зардал багтсан гэнэ. Мөн БНСУ-ын “Korea Collage Media Art” урлагийн их сургуульд өөрийн хүссэн мэргэжлийн дагуу нэг жил үнэ төлбөргүй суралцах эрх, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчийн шагналын эзэн болно.
Харин нэгдүгээр байр буюу Гран-При шагналын эзэн ИБУИНВУ-д хэлний сургалтанд 1 жил суралцах эрхийг гардан авах юм байна. Үүнд сургалтын төлбөр, оюутны визний хураамж, ном, сурах бичиг, аялалын болон эрүүл мэндийн даатгал, байр, өглөө оройн хоолны зардал, ирэх очих хоёр талын нислэгийн зардал багтжээ. Түүнчлэн, БНСУ-ын “Korea Collage Media Art” урлагийн их сургуульд өөрийн хүссэн мэргэжлийн дагуу 3.5 жил үнэ төлбөргүй суралцах эрх, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчийн шагналаар урамшуулах юм байна.
Ингээд энэ удаагийн “Best of the Best” наадамд өнгөрсөн наадмуудын шилдгүүдээс дараах 25 оролцогч өрсөлдөх нь ээ.
Хувийн дугаар 002 Евгения Рейзвих
Хувийн дугаар 004 Хоньчин Сувд
Хувийн дугаар 010 Амартүвшин Хишигдалай
Хувийн дугаар 011 Ариунболд Баясал
Хувийн дугаар 015 Энхбаатар Соёмбо
Хувийн дугаар 025 Баттогтох Хонгор
Хувийн дугаар 030 Гантулга Хишигдүүрэн
Хувийн дугаар 035 Эрдэнэзориг Занданшагай
Хувийн дугаар 038 Жамбалжав Хишигбат
Хувийн дугаар 043 Батбаяр Баярцэнгэл
Хувийн дугаар 052 Пүрэв Өнөржаргал
Хувийн дугаар 060 Энхтүвшин Энхгэрэл
Хувийн дугаар 065 Sound хамтлаг
Хувийн дугаар 067 Дашдаваа Маргад-Эрдэнэ
Хувийн дугаар 068 Ганбат Цэрэнсүрэн
Хувийн дугаар 071 Аюушжав Жагар
Хувийн дугаар 097 Алтанхуяг Отгонболд
Ганбат Отгонжаргал
Хувийн дугаар 098 Баяраа Дэлгэрбаяр
Хувийн дугаар 099 Батсайхан Солонго
Хувийн дугаар 101 Буяндалай Жавхлантөгс
Хувийн дугаар 111 Пүрэвжав Баярцэнгэл
Хувийн дугаар 112 Тарав Цогсогмаа
Хувийн дугаар 113 Пүрэвцэрэн Баярмагнай
Хувийн дугаар 114 Пүрэвдорж Дагийсүрэн
Хувийн дугаар 118 Аднан Уянга
Тун удахгүй тэдний нэг нь улам тод гялалзана.