Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Түрээсийн дугуй эрэлттэй байна
Нийгэм

Түрээсийн дугуй эрэлттэй байна

Урлаг Урлаг17/06/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10477877_563749427067093_89991077889712818_n765267502014-06-17-14-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын Залуучуудын Холбоо “Спирт үү, спорт уу” аяныхаа хүрээнд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрч, энэ хугацаанд олон ч ажлуудыг зохион байгуулаад байгаа юм.

Унадаг дугуйн парад, долоо хоног бүрийн амралтын өдөр унадаг дугуйн тогтмол аялал, унадаг дугуйтай гэр бүл аялал, мөн унадаг дугуйгаар Монгол орноо тойрох аяллыг дэмжих, хамтран ажиллах, унадаг дугуйн түрээс, засварын төвийг хүртэл бий болгосон гээд манайд зохион байгуулагдаж байгаа унадаг дугуйтай холбоотой бүхий л ажилд МЗХ оролцож дэмжиж, хамтран ажиллаж байгаа юм.

Энэ зуныг үнэхээр унадаг дугуйгаар амьсгалж өнгөрүүлэх нь. Унадаг дугуйтай нь тэрийгээ унаж, байхгүй нь түрээслэж унадаг дугуйн зам байхгүй ч төр засаг залуусынхаа дуу хоолойг сонсч, дэмжиж эрүүл амьдралыг цогцлоохын төлөө дугуйн замыг хийж өгнө гэсэн итгэлээр жигүүрлэсэн залуус хотын гудмаар унадаг дугуйгаа хөлөглөн явна. Дугуйн түрээсийн үйлчилгээ нэмэгдсэнээр том давуу тал болж өгсөн гэж хэлж болно. Үнийн хувьд боломжийн, цоо шинэ дугуй орж ирсэн, хажуудаа засварын газартай гээд заавал их үнээр дугуй худалдаж авч, тавих газар байхгүй зүдэрсэнээс дугуй унахыг хүссэн үедээ МЗХ-ны хашаанд байрлах “Nice bike” дугуйн түрээснээс ирээд авах нь том боломжийг бий болгосон гэж хэлж болно.

“Nice bike” дугуйн түрээс энэ сарын 5-нд нээгдэж өнөөдрийн байдлаар 191 хүн дугуй түрээслэсэн гэсэн мэдээллийг өглөө.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Кардашиан хуульчийн шалгалтад унасан тухайгаа хошигнон ярив

29/07/2026

Дакота Жонсон Мэрилин Монрогийн дүрд хувирчээ

29/07/2026

Хван Жүн Миний агентлаг цуурхал тараасан этгээдэд хуулийн хатуу арга хэмжээ авна

29/07/2026

50 Cent “Fightland” цувралаар кино урлаг, боксын ертөнцөд эргэн ирлээ

29/07/2026

Том Холланд өөрийнх нь тоглосон зарим киног үзэх хэрэггүй гэв

29/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.