Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын кино урлагт цочроо өгөх 33 андерграунд киног танилцуулна
Нийгэм

Монголын кино урлагт цочроо өгөх 33 андерграунд киног танилцуулна

Урлаг Урлаг18/06/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
-11062014-1402472427-1542514853-underground9066900542014-06-18-09-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Алтан хальс” холбооноос 2013 онд амжилттай зохион байгуулсан “Монголын андерграунд” кино уралдаан энэ жил нэрээ өөрчлөн, олон улсын шинж чанартай “Алтан хальс” олон улсын андерграунд кино наадам болон зохиогдож, Монгол уран бүтээлчдийн богино хэмжээний киног долоо хоногийн хугацаатай хүлээж авахад нийт 33 бүтээл ирсэн байна.

Бусаны кино наадмын дээд шагналт, кино найруулагч С.Бямба, “Алтан хальс” холбоог үүсгэн байгуулагчдын нэг, кино найруулагч Ш.Ихбаяр, зураач Ё.Далх-Очир, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана, “Гоодаль” сэтгүүлийн эрхлэгч А.Амармэнд гэсэн бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг ажиллаж, эцсийн дүнгээ танилцуулах гэж байна.

“Алтан хальс олон улсын андерграунд кино наадам” гурван хэсгээс бүрдэнэ.  “Албан ёсны толилуулт” хэсэгт бид олон улсын шилдэг авангард, бэсрэг кинонуудыг урилгаар, албан ёсны эрхтэйгээр толилуулна. “Уралдаант” хэсэгт монгол уран бүтээлчдийн бүтээлүүдийг үзэгчдэд хүргэнэ. “Уралдаант бус” хэсэгт “Алтан хальс” холбооны шинэ залуу уран бүтээлчдийн бүтээлээс үзүүлнэ.

Шилдгээр шалгарсан нэг бүтээл “Алтан хальс Гран при” шагнал, нэг сая төгрөг хүртэх бөгөөд мөн “Шилдэг хүүрнэлт кино”, “Шилдэг хүүрнэлт бус кино”, “Шилдэг анимаци”, “Шилдэг видео клип” гэсэн төрлөөр шагнал гардуулах юм.

Монголын кино урлагт цочроо өгөх 33 андерграунд бэсрэг кино, дэлхийн шилдэг богино хэмжээний андерграунд бүтээлүүдтэй танилцуулах “Алтан хальс олон улсын андерграунд кино наадам”-ын нээлт зургадугаар сарын 21-нд буюу бямба гарагт  СУИС-Оюутан театрт 11.00 цагаас болно.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жорж Клуни Венецийн кино наадмын хүндэтгэлийн “Алтан арслан” шагнал хүртэнэ

02/09/2026

“Harry Potter” киноны Фред болон Жорж Уизлигийн дүрээр үзэгчдийн эчнээ мэдэх жүжигчид Жеймс, Оливер Фелпс нар “Harry Potter: Wizards of Baking” шоуг хөтөлнө

02/09/2026

Райан Гослингийн продакшн “The Flintstones” хүүхэлдэйн киноны уран сайхны хувилбарыг бүтээхээр хөгжүүлж байна

02/09/2026

“Stray Kids”-ийн Ли Ноу Непалын үерийн гамшигт өртөгсдөд 100 сая вон хандивлалаа

02/09/2026

Өнөөдөр жүжигчин Сальма Хайек 60 нас хүрч байна

02/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.