Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“PLAYTIME 2014” наадмын тасалбар худалдаанд гарлаа
Уртын дуу

“PLAYTIME 2014” наадмын тасалбар худалдаанд гарлаа

Урлаг Урлаг19/06/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
content_10250276_867853603228749_8495378211489491992_n6840505242014-06-19-13-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойн хөтөлбөрийн хүрээнд PLAYTIME 2014 амьд хөгжмийн наадам энэ жил “Найрсаг Улаанбаатар биднээс эхлэнэ!” уриан дор 2014 оны 7-р сарын 19, 20-нд Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж байна. 13 дахь жилдээ зохион байгуулагдах тус наадам нь  Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.

PLAYTIME 2014 наадмын хүрээнд ОХУ-ын “Мумий Тролль”, Японы “Envy” болон Английн “The Wombats” зэрэг дэлхийн алдарт амьд хөгжмийн хамтлагууд болон Монголын шинэ, шилдэг 30 гаруй хамтлаг дуучид оролцож, өөрсдийн уран бүтээлээ толилуулна.

Наадамд хүрэлцэн ирснээр хотын залуус орчин үеийн урлагийн үзүүлбэр, үзэсгэлэн, сургалт, галын наадам зэрэг олон сонирхолтой арга хэмжээнд оролцохоос гадна Монгол Шилтгээн, майхан хотхон, бүх төрлийн хоол, ус ундааны үйлчилгээг цогц хэлбэрээр хүртэнэ. Мөн WiFi,  автобус, авто машины зогсоол, ариун цэвэр, аюулгүй байдалтай холбоотой үйлчилгээг үнэ төлбөргүй хүртэх боломжтой юм.

PLAYTIME 2014 наадам VIP zone анх удаа оролцогчиддоо санал болгож байгаа бөгөөд тус үйлчилгээгээр дамжуулан оролцогч залуус дэлхийн болон Монголын шилдэг амьд хөгжмийн уран бүтээлчидтэй танилцаж, тэдэнтэй хамт нэгэн оройг ая тухтай орчинд өнгөрүүлэх боломжтой. VIP Zone тасалбарыг 2014 оны 6-р сарын 23-ний өдрөөс Хай-Фай Рекордсын салбаруудаар 100,000₮ худалдаалагдана.

Мөн “REPLAY” буюу наадмын үеэр хотын залуус хог хаягдалаа хэрхэн багасгаж, зөв зохистой ашиглаж, өөрсдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх урлагийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Ингэснээр наадмын үеэр байгаль орчинг бохирдуулахаас зайлс хийж, хотын залуус болон хамтран ажиллаж буй байгууллага хамт олны Улаанбаатар хотын өнгө үзэмж, төрхийг найрсаг хот болгон хөгжүүлэхэд оруулах хувь нэмрийг оруулна.

Наадмын тасалбар 2014 оны 6-р сарын 19-ний өдрөөс www.easyticket.mn, Хай-Фай Рекордсын салбаруудаар худалдаалагдах бөгөөд 7-р сарын 9-ний дотор тасалбар худалдан авсан залуус нэг өдрийн тасалбарыг 30,000₮, хоёр өдрийн тасалбарыг 40,000₮, 7-р сарын 18-ны дотор тасалбар худалдан авсан залуус нэг өдрийн тасалбарыг 35,000₮, хоёр өдрийн тасалбарыг 55,000₮ авах боломжтой. Наадмын үеэр нэг өдрийн тасалбарыг 40,000₮, хоёр өдрийн тасалбарыг 60,000₮ худалдаалах болно. Мөн 1900-1199 утсаар үнэгүй хүргэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Converse” болон “Swarovski” брэнд хамтарч шинэ загварууд худалдаанд гаргалаа

20/05/2025

“Final Destination” киноны шинэ анги тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ

20/05/2025

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин М.Отгонжаргал олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

20/05/2025

Зураач Ц.Солонго “TERRAIN” уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ

20/05/2025

ФОТО: Бүжигчин М.Бямбаагийн “Миний ертөнц” бие даасан тоглолтоос

20/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.