Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»”Их Монгол оронд бурханы шашин дэлгэрсэн түүх” номын нээлт болно
Нийгэм

”Их Монгол оронд бурханы шашин дэлгэрсэн түүх” номын нээлт болно

Урлаг Урлаг20/06/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
nom_500x5008789745502014-06-20-11-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын нэрт эрдэмтэн лам, Судар бичгийн хүрээлэнгийн анхны гишүүн олноо Зава лам хэмээн алдаршсан Дамдин гавжийн 1931 онд төвөд хэлээр бичиж төгсгөсөн “Монгол оронд бурханы шашин дэлгэрсэн түүх алтан дэвтэр” номыг төвөд хэлнээс орчуулан МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгээс олны хүртээл болгож байгаа аж. Халхын их түүхч Зава Дамдин нь (1867-1937) Үйзэн Тө ноён гэж алдаршсан Төрболд ноёны үед өсөж төрж Дайчин бэйс Батсуурь , Мөнх-Очир ноёдын үед Их хүрээний Гүнгаачойлин дацанд гавжийн дамжаа барьж, Их хүрээний номын мэргэдийн дунд ном эрдмээр шалгаран гайхагдаж “Зава” хэмээх нэр алдрыг зиндааных нь хамт олноос хүндэтгэн өргөмжилсөн юм.

1918, 1920 оны үед өсч төрсөн нутаг Дэлгэрцогт уулын өвөрт Чойен-Одсалин хэмээх Буддын гүн ухаан, анагаах ухаан, одон зурхай зэрэг төрөл бүрийн эрдэм ухааныг судалдаг сургууль дацангуудыг байгуулсан байна. 1921 онд Судар бичгийн хүрээлэнд Монголын түүхийг бичүүлэхээр урьж ажиллуулжээ. XV жарны Тус бүтээх хэмээх хонин жилд Да лам Цэрэндондүв голлосон Их хүрээний эрх баригчдаас “Монголын түүхийг багтаасан их шастир нэгийг зохион бичих хэрэгтэй” хэмээсний дээр Төвөдийн Лавран хийдийн дооромбо Балдансамбуу түүхийн номоо гүйцээн бичихийг дахин дахин сануулсныг болгоож 1931 онд энэхүү алдарт бүтээлээ бичиж дуусгасан байна. Энэхүү бүтээлийг төвөд хэлнээс орчуулсан "Их Монгол оронд бурханы шашин дэлгэрсэн түүх" номын нээлт өнөөдөр 12:00 цагаас “Интерном” номын дэлгүүрт болно.

Б.ТУУЛ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Кардашиан хуульчийн шалгалтад унасан тухайгаа хошигнон ярив

29/07/2026

Дакота Жонсон Мэрилин Монрогийн дүрд хувирчээ

29/07/2026

Хван Жүн Миний агентлаг цуурхал тараасан этгээдэд хуулийн хатуу арга хэмжээ авна

29/07/2026

50 Cent “Fightland” цувралаар кино урлаг, боксын ертөнцөд эргэн ирлээ

29/07/2026

Том Холланд өөрийнх нь тоглосон зарим киног үзэх хэрэггүй гэв

29/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.