Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Репиний академийн багш Б.Отгонтүвдэн үзэсгэлэнгээ нээнэ
Үзэсгэлэн

Репиний академийн багш Б.Отгонтүвдэн үзэсгэлэнгээ нээнэ

Урлаг Урлаг23/06/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
-23062014-1403481920-541901428-OTGONTUVDEN5484641132014-06-23-10-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  976 Арт Галерейд ОХУ-ын Санкт Петербургийн Репиний академийн багш Б.Отгонтүвдэнгийн “Ленинградын Цагаан Шөнө” үзэсгэлэнг энэхүү үзэсгэлэнт хотод сурч, амьдарч, очиж байсан зуу зуун монголчуудад зориулан гаргах гэж байна.

Үзэсгэлэнд Санкт Петербург (хуучнаар Ленинград) хотын Исаакиевский сабор, Казанский сабор, Аничкин гүүр, Аврора, Зуны цэцэрлэг зэрэг дэлхийд алдартай барилга байшингууд, үзэсгэлэнт газруудыг газар дээр нь зурсан бүтээлүүдийг дэлгэх юм байна.

Зураач Б.Отгонтүвдэн нь 1984 онд төрсөн. ОХУ-ын Санкт-Петербург хотын И.Е.Репины нэрэмжит Улсын Уран Зургийн Академид багшлах эрх авсан анхны монгол уран бүтээлч юм. Энэ Академи ОХУ-д урлагийн  боловсролын хамгийн том сургуульд тооцогдохоос гадна дэлхийн хамгийн нэр хүндтэй урлагийн сургуулийн тоонд зүй ёсоор багтдаг байна.

Дашрамд хэлэхэд ОХУ-ын урлаг судлаач Татьяна Троицкая зураач Б.Отгонтүвдэнг “Миний өгүүлэх уран бүтээлч бол оросын урлагийн хөрс, реализмын мандал дээр ургасан гайхамшигт ховор цэцэг шиг өнөөгийн уран зургийн ертөнцийн маш содон үзэгдэл” хэмээн дүгнэсэн байдаг аж.

Б.Чимэг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Үүр” хамтарсан үзэсгэлэн үргэлжилж байна

29/10/2026
Үзэсгэлэн Урлаг

“Чин зүрхний дэлбээ” үзэсгэлэнд 50 гаруй бүтээл дэлгэжээ

26/10/2026
Үзэсгэлэн Урлаг

“Чин зүрхний дэлбээ” хамтарсан үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ

22/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

02/11/2026

“Top Gun”, “Alien” киноны од Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ

01/11/2026

Женнифер Лопез “Proof of Love” шинэ дуундаа хайр, хагацал, уй гашууг өгүүлнэ

01/11/2026

Мэттью Перригийн тухай баримтат кино нээлтээ хийлээ

01/11/2026

Өнөөдөр жүжигчин, дуучин Б.Батмэндийн төрсөн өдөр

01/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.