Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Уран дархан Н.Таржидын урласан ховор эмээл
Музей

Уран дархан Н.Таржидын урласан ховор эмээл

Урлаг Урлаг12/03/2026Шинэчлэгдсэн:12/03/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Завхан аймгийн музейн Угсаатны зүйн танхимд хадгалагдаж буй үнэт үзмэрүүдийн нэг нь уран дархан Н.Таржидын урласан, ногоон нанж, гахай ширэн гөлөм, ясан хяртай эмээл юм.

Тус эмээлийг Завхан аймгийн Их-Уул сумын уугуул, нэрт дархан Н.Таржид бүтээсэн бөгөөд тэрбээр Хуягтын хүрээ, Тариатын хүрээ орчимд ур хийц, дархны уран чадвараараа нэрд гарч байжээ.

Энэхүү бүтээл нь ногоон нанж, гахай ширэн гөлөм, ясан хяр, найман мөнгөн даруулгатайгаас гадна гөлмөн дээрээ найман угалз хээтэйгээрээ онцлогтой. Мөн хоёр олонцог нь найман угалз бүхий хийцтэй бөгөөд дөрөөний сурны хамгаалалтыг савхиар хийж, ногоон сарьсаар эмжсэн зэргээр нарийн ажиллагаа, уламжлалт хийцийн шийдлийг шингээсэн байна.

Сур, шир, мод, зэс, мөнгө зэрэг материалыг хослуулан гар аргаар урласан уг эмээл нь дархан Н.Таржидын өөрийн хэрэглэж байсан эдлэл бөгөөд 1973 онд цуглуулгын журмаар музейн сан хөмрөгт бүртгэгджээ.

Монголчуудын нүүдлийн ахуй, мал аж ахуйн соёлын салшгүй хэсэг болсон эмээлийн эд анги бүрийн хийц, бэлгэдэл, зориулалтын талаарх мэдээллийг хүүхэд, залуучууд түлхүү сонирхон асууж, тайлбарлуулдаг талаар Завхан аймгийн музейгээс мэдээлэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Монголын Үндэсний музейн байнгын үзүүллэгт шинэ QR тайлбарууд нэмэгджээ

17/08/2026
Музей Урлаг

Музейн үнэт үзмэрийн нэг нь жонш

12/08/2026
Музей Урлаг

“Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026

“Demon Hunter” хамтлаг “Netflix”-ийг шүүхэд өглөө

21/08/2026

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны “эмээ”-гээ маш их үгүйлнэ гэв

21/08/2026

Монгол сонгодог” гала концерт толилууллаа

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.