Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Баянхонгор аймгийн музей ховор олдворыг сэргээн засварлажээ
Нийгэм

Баянхонгор аймгийн музей ховор олдворыг сэргээн засварлажээ

Урлаг Урлаг25/06/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
201406241509164645639272014-06-25-11-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Баянхонгор аймгийн Түүх угсаатан, байгалийн түүхийн музейд 1989 онд ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгээс түр хугацаагаар үзмэрийн зорилгоор MPC-D107/03 дугаартай Тарбозаврын бүрэн бус хэлхээ ясыг хүлээлгэн өгсөн боловч уг олдворт хийгдэх бэхжүүлэлт, сэргээн засварлах ажил хийгдэлгүй олон жил болсон аж.

Уг ажлыг ССАЖЯ-ны захиалгаар ШУА-ийн Палеонтологийн төвөөс тарбозаврын олдворыг буулгах, олон дахин давтан бэхжүүлэх, сэргээн засварлах, шинээр дэглэх үүрэг бүхий мэргэжлийн багийг томилон ажиллуулсан байна. Энэхүү олдворыг анх 1986 онд ШУА-ийн Геологийн хүрээлэн (хуучин нэрээр)-ийн палеонтологийн секторын судлаачид олж илрүүлэн, малтлагын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд 1987-1988 онд тус хүрээлэнгийн палеонтологийн лабораторид хөрс чулуулгаас нь салган цэвэрлэх техник боловсруулалт болон судалгааны ажил хийгдэж 1989 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн 3 сарын турш музейн үзмэр болгож угсарсан байна.

Тус аварга махан идэшт үлэг гүрвэлийн хэлхээ ясыг сэргээн засварлах, дахин бэхжүүлэх, угсран үзүүлэх, хэлбэр дизайныг шинэчлэх болон бусад холбогдох ажлыг ШУА-ийн Палеонтологийн төвийн судлаачдын зөвлөмж, заавар, удирдлагаар “Хүннү арт” ХХК, Баянхонгор аймгийн “Түүх угсаатан, Байгалийн түүхийн” музей зэрэг байгууллага хамтран гүйцэтгэсэн байна.Соёл, шинжлэх ухааны байгууллага хамтран мэргэжлийн өндөр түвшинд орон нутагт шинжлэх ухаан танин мэдэхүйн бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх үлгэр жишээ болсон уг ажлыг гүйцэтгэх зардлыг ССАЖЯамны дэргэдэх “Археологи Палеонтологийн музейн шинэчлэл төсөл”-өөс гаргасан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Кардашиан хуульчийн шалгалтад унасан тухайгаа хошигнон ярив

29/07/2026

Дакота Жонсон Мэрилин Монрогийн дүрд хувирчээ

29/07/2026

Хван Жүн Миний агентлаг цуурхал тараасан этгээдэд хуулийн хатуу арга хэмжээ авна

29/07/2026

50 Cent “Fightland” цувралаар кино урлаг, боксын ертөнцөд эргэн ирлээ

29/07/2026

Том Холланд өөрийнх нь тоглосон зарим киног үзэх хэрэггүй гэв

29/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.