Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Сангийн хотын тууриас олдсон дөрөө
Музей

Сангийн хотын тууриас олдсон дөрөө

Урлаг Урлаг13/03/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Завхан аймгийн музейн угсаатны зүйн танхимд хадгалагдаж буй ховор үзмэрүүдийн нэг нь XVIII-XIX зууны үед холбогдох мөнгөн дөрөө юм.

Уг дөрөөг 2008 онд иргэн Б.Цолмон одоогийн Улиастай сумын нутаг дахь Сангийн хот буюу Маймаачин хотын тууриас олж, музейн сан хөмрөгт хандивласнаар үнэт олдворын бүртгэлд багтжээ.

Цагаан мөнгөөр цутган урласан, өрөөсөн сэнжтэй энэхүү дөрөөний бөөрөн хэсэг болон сэнжний хоёр талаар арслангийн дүрс сийлж, алтан утас гүйлгэн чимэглэсэн хийцтэй. 1.6 кг жинтэй, 16.5 см өндөр, 13 см өргөн хэмжээтэй уг дурсгал нь тухайн үеийн дархны ур ухаан, хийцийн нарийн ажиллагааг илтгэнэ.

Судлаачдын үзэж буйгаар, энэхүү олдвор нь XVIII-XIX зууны үеийн нийгэм, эдийн засгийн хөгжил, язгууртны хэрэглээний соёлыг харуулсан ховор жишээ юм.

Түүхэн сурвалжид тэмдэглэснээр, Улиастай хот 1733 онд Манжийн Чин гүрний үед жанжны газар, Сангийн хот болгон байгуулагдсан бөгөөд хятад худалдаачдын суурьшлын хэсгийг Маймаачин хэмээн нэрлэж байжээ. XVIII-XX зууны турш баруун Монголын улс төр, эдийн засгийн төвийн үүрэг гүйцэтгэж ирсэн тус хотын тууриас өнөө хэр нь археологийн үнэт олдворууд илэрсээр байна.

Сангийн хотын туурь нь Завхан аймгийн Улиастай сумаас зүүн зүгт оршдог
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

“Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана

30/07/2026
Музей Урлаг

”Хаадын зам” дөрөв дэх жилдээ түүхийн жимээр аялуулна

29/07/2026
Музей Урлаг

Их Британийн Хааны зэвсгийн музей “Монголын зун” хөтөлбөрийг зохион байгуулж байна

27/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

31/07/2026

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.