Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Шидтэний дээд “Моголжибу”
Музей

Шидтэний дээд “Моголжибу”

Урлаг Урлаг24/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Завхан аймгийн музейн шашны танхимын гол үзмэрүүдийн нэг нь XIX-XX зууны үеийн бүтээл “Моголжибу” хэмээх ховор дурсгалт бүтээл юм.

Тус бүтээлд бурхан багшийн нэрт шавь Моголжибуг дулдуй барин бадам цэцгийн мандал дээр зогсож буйгаар дүрсэлжээ.

Бурхан багшийн өлмийд чандмань эрдэнэ болон тахил өргөсөн байдлаар урласан нь тухайн үеийн урлахуйн онцлог, шашны бэлгэдлийг илтгэнэ. Энэхүү бүтээл нь XIX-XX зууны үед хамаарах бөгөөд үзмэр цуглуулгын шугамаар музейн сан хөмрөгт бүртгэгдэн хадгалагдаж байна.

Буддын шашны түүхэнд бурхан багшийн шавь нараас авьяас чадвар, эрдэм билиг төгсөөрөө алдаршсан хоёр эрхэм нь Шарибу болон Моголжибу юм. Дүрслэх урлагт бурхан багшийн баруун талд Шарибу, зүүн талд Моголжибуг зогсоосон байдлаар бүтээх нь элбэг. Тэд баруун мутартаа дулдуй, зүүн мутартаа бумба барьсан байдлаар дүрслэгддэг уламжлалтай.

Түүхэн сурвалжид өгүүлснээр, Синтагканд Дүзин нэрт баян брамсай эхнэр Моголын хамт амьдарч байжээ. Тэд үр хүүхэдгүй тул Бурханд залбирч, өргөл тахил өргөсний үрээр нэгэн сайн заяат хүү төрсөн гэдэг. Хүүд “өвөр дээр төрөгч” хэмээх утгатай нэр өгч, мөн Моголжибу буюу “Моголын хөвгүүн” хэмээн нэрийджээ. Тэрээр хожмоо их эрдэмтэн болж, багшлан сургах үйлсэд зүтгэн, арван найман эрдмийн дээдэд хүрсэн хэмээн домоглодог.

Бурхан багшийн олон шавь нараас авьяас чадвараараа тодорсон Шарибуг “Билэгтний дээд”, Моголжибуг “Шидтэний дээд” хэмээн алдаршуулсан нь өнөөг хүртэл Буддын шашны түүх, дүрслэх урлагт мөнхөрсөөр байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

“Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана

30/07/2026
Музей Урлаг

”Хаадын зам” дөрөв дэх жилдээ түүхийн жимээр аялуулна

29/07/2026
Музей Урлаг

Их Британийн Хааны зэвсгийн музей “Монголын зун” хөтөлбөрийг зохион байгуулж байна

27/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026

Александр Скарсгардын шинэ дүр олныг алмайруулж байна

31/07/2026

Хүнд өвчнөө ялсан бүсгүй “Аз жаргалд урьсан хайр” ном бичжээ

31/07/2026

Г.Мэнд-Ооёогийн “Шилийн богд” зохиолын шүүмж

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.