Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонин хачин»98 настай эр агаарын үзүүлбэрээр Гиннесийн рекорд тогтоожээ
Сонин хачин

98 настай эр агаарын үзүүлбэрээр Гиннесийн рекорд тогтоожээ

Урлаг Урлаг29/05/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Их Британийн Дэлхийн II дайны ахмад дайчин 98 настай Харри Хийсман онгоцны далавчин дээр зогсон нисэж, хамгийн өндөр настай “wing walker” буюу онгоцны далавчин дээр зогсож үзүүлбэр үзүүлсэн хүнээр Гиннесийн дэлхийн рекордыг шинэчилжээ.

Тэрбээр тавдугаар сарын 23-нд Английн хөдөө нутгийн дээгүүр нисэх онгоцон дээр энэхүү үзүүлбэрийг хийсэн бөгөөд үүнийгээ “амьдралынхаа хамгийн гайхалтай мөч” хэмээн тодорхойлсон байна.

Харри энэхүү эрсдэлтэй үзүүлбэрээрээ хүүхдийн хорт хавдрын сан болох “Lennox Children’s Cancer Fund”-д зориулан хандив босгожээ. Мөн талийгаач эхнэр болон хүүгийнхээ дурсгалд зориулан уг ажлыг хийсэн аж.

“Би багаасаа л ийм зүйл хийхийг мөрөөддөг байсан. 98 настайдаа мөрөөдлөө биелүүлж, Гиннесийн рекорд эзэмшигч болно гэж хэзээ ч төсөөлөөгүй” хэмээн тэр ярьжээ.

Түүний асрамжийн газрын менежер хүсэлийн жагсаалт бичихийг санал болгосны дараа Харри wing walking хийхээр шийдсэн байна. Үзүүлбэртээ бэлтгэхийн тулд 11 сарын турш биеийн хүчний бэлтгэл хийжээ.

Түүний физик эмчилгээний багийнхан “Анх бэлтгэл эхлэхэд тэр сандлаас ч өөрөө босож чаддаггүй байсан” гэж ярьсан байна.

Одоогоор Харри Хийсман энэхүү үйл ажиллагаагаараа 8000 гаруй фунт стерлингийн хандив цуглуулаад байгаа бөгөөд анхны зорилго нь 5000 фунт байжээ.

Тэрбээр “Хүүхдүүд хамгийн чухал нь. Би зүгээр л эхлэлийг нь тавьсан хүн” хэмээн хэлсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонин хачин Урлаг

132 жилээр хугацаа хэтрүүлсэн сэтгүүлийг номын санд нь буцааж өгөв

16/09/2026
Сонин хачин Урлаг

Махатма Гандигийн 688 гар бичмэл 1.7 сая доллараар зарагджээ

27/08/2026
Сонин хачин Урлаг

Боннын их сургуулийн музейгээс чулуужсан олдворууд хулгайд алдагджээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол” арт галерей Олон улсын арт фэйрт дөрөв дэх жилдээ оролцож байна

26/10/2026

Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той

26/10/2026

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

26/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

26/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.