Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Нийгмийн дайсан”-ыг маргааш илчилнэ
Кино

“Нийгмийн дайсан”-ыг маргааш илчилнэ

Урлаг Урлаг25/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бидний зэрэгцээ нийгмийн амьдралыг тод томруунаар үзүүлэх “Нийгмийн дайсан” уран сайхны кино маргааш буюу хоёрдугаар сарын 26-нд бүх кино театруудаар гарч эхлэх гэж байна. Өнөөгийн нийгэм, бидний өдөр тутмын амьдрал, зарим хүний хувь заяа, уналт, босолт гээд энэ бүхэн нийгмийн сүлжээтэй шууд хамааралтай болсон. Тэдгээрийг өгүүлэх тус кинонд онцолбол  С.Ариунбямба, О.Оюун нар МУГЖ цолтойгоор анх удаагаа өргөн дэлгэцээр үзэгчидтэйгээ уулзах гэж байна. Мөн тус кинонд жүжигчин Н.Цэнд-Аюуш, Б.Батмэнд. М.Цогт, Э.Тодгэрэл, Т.Борхүү, реппер Тришна нар дүр бүтээжээ. Харин “Нийгмийн дайсан” киноны зохиолч, ерөнхий найруулагчаар Б.Гарамханд ажилласан байна.

Кинонд дүр бүтээсэн жүжигчдийн сэтгэгдлийг хүргэж байна.

Реппер Тришна: Миний анх удаа бүтээсэн том дүр. Кино зохиол маш их таалагдсан учир дуртайгаар санал хүлээж авч ажилласан.  

МУГЖ О.Оюун: Зураг авалт эхэлж дүрдээ ороход сэтгэл зүрх хөндүүртэй мэдрэмж авсан. Ганц алх цохиход түүний цаанаа хэн нэгний амьдрал, хувь заяа, гэр бүл хамт цохигдож байдаг гэдгийг мэдэрсэн.

Жүжигчин Б.Батмэнд: Ямар нэгэн сайн ч бай муу ч бай зүйл цахим орчинд гарахад тухайн хүнийг нийтээрээ амиа хорлох хүртэл муулах дүрүүд амьдрал дээр олон байгаа санагддаг. Буруугүй хүнийг буруутан гэж хэлэх наад захын асуудал болсон. Нэг хүний амьдралыг үгүй хийж байгаагаа үл ойшоодог. Өөрийнх нэр алдар бүтэн байвал бусдын яах огт хамаагүй байдгийг энэ кино үзүүлнэ.

Жүжигчин Э.Тодгэрэл: Бидний амьдарч байгаа нийгэм нийгмийн дайсныг бүтээж байгаа гэж бодож байна. Нийгэм хүссэн дайснаа өөрөө бүтээж чаддаг. Харамсалтай, цочирдмоор хэргүүд олон гарч байгаагийн эсрэг манай кино хүчтэй дугарна. Миний бүтээсэн дүр хайрлагдах уу, үзэн ядагдах уу гэх дүгнэлтийг үзэгчид та бүхэн минь үзэж өгөөрэй.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Зендея, Роберт Паттинсон нарын хамтран тоглосон “The Drama” кино нээлтээ хийлээ

18/03/2026
Кино Урлаг

Магсар хатны уужуу ухаан, Сэрсэн бүсгүйн сэвтээгүй сэтгэл бидэнд дутаж байна

18/03/2026
Кино Урлаг

Шон Пэнн Киевийг зорьсон учир “Оскар”-ын наадамд оролцоогүй

17/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.