Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонин хачин»Неандертальчууд болон хүмүүсийн хоорондын үржил голдуу нэг чиглэлтэй байсныг судлаачид тогтоожээ
Сонин хачин

Неандертальчууд болон хүмүүсийн хоорондын үржил голдуу нэг чиглэлтэй байсныг судлаачид тогтоожээ

Урлаг Урлаг27/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Олон арван мянган жилийн өмнө орчин үеийн хүний өвөг дээдэс Африк тивээс гарч, хойд зүгт нүүдэллэхдээ тэнд өмнө нь суурьшаад байсан хүний өөр нэг төрөл зүйл болох Неандертальчуудтай уулзсан гэдэг. Энэ үеэр хоёр төрлийн хүмүүс хоорондоо үржилд орсныг батлах баримт өнөөдрийн хүмүүсийн генд хадгалагдаж үлдсэн байдаг.

Гэтэл энэхүү үржлийн үйл явц ихэвчлэн эрэгтэй неандертальчууд болон эмэгтэй хүмүүсийн хооронд хэрэгжиж байсан гэх дүгнэлтийг эрдэмтэд гаргажээ. Өнөөдрийн хүмүүсийн X хромосомд неандертальчуудын ДНХ (Дезоксирибонуклейны хүчил) бараг байдаггүй нь үүнтэй холбоотой гэж тэд тайлбарлаж байна.

“Бид бэлгийн харилцааны гажуудлыг олсон. Энэ нь генийн урсгал голдуу неандерталь эрчүүд болон эмэгтэй хүмүүсийн хооронд явагдаж байсанд оршино” гэж Пенсильванийн Их сургуулийн ахлах судлаач, судалгааг удирдсан доктор Александр Платт хэлжээ.

Орчин үеийн хүмүүсийн өвөг дээдэс болон түүний хамгийн ойрын хамаатан неандертальчууд 600,000 орчим жилийн өмнө тусдаа төрөл зүйлүүд болж салсан гэж үздэг.

“Бидний өвөг дээдэс Африкт хувьсан өөрчлөгдөж байхад Неандертальчуудын өвөг дээдэс Евразид хувьсан өөрчлөгдөж, дасан зохицож байсан. Гэхдээ энэ салалт үүрдийнх байгаагүй” гэж Дэвид-Лин Силфений Их сургуулийн генетик, биологийн ухааны профессор Сара Тишкоф хэлж байна.

Хэдэн зуун мянганы турш хүмүүс Неандертальчуудын нутаг дэвсгэрт нэвтэрч, дараа нь буцан нүүдэллэж, ингэж уулзах бүрдээ хоорондоо үржилд орж, ДНХ-ийн хэсгүүдээ солилцож байсан гэнэ.

Өнөөдөр Африк тивээс гадна амьдарч буй хүмүүсийн ген неандерталь ДНХ-ийн тодорхой хувийг хадгалдаг бол Африк тивийн уугуул оршин суугчдын генд маш бага байдаг. Гэхдээ орчин үеийн хүмүүсийн тээж явдаг неандерталь ДНХ-ийн геномын тархалт жигд биш байдаг нь судлаачдын анхаарлыг татдаг байжээ. Ялангуяа X хромосомын дагуу “Neanderthal deserts” гэгддэг Неандерталь ДНХ-ийн алга болсон хэсгүүд байдаг.

“Бид олон жилийн турш эдгээр хоосон хэсгүүд зарим неандерталь генүүд биологийн хувьд хүмүүсийн эрүүл мэндэд асуудал үүсгэдэг хор уршигтай байсан тул байгалийн шалгарлын явцад цэвэрлэгдсэн гэж үздэг байлаа” гэж Платт тайлбарлажээ. Ийм үзэгдэл хоёр ялгаатай төрөл зүйл эрлийзжихэд ажиглагддаг гэнэ.

Тэгвэл Science сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайландаа түүний баг энэ ялгааг өөр байдлаар тайлбарласан байна. Тэд Алтай, Чагырская, Виндижагаас олдсон гурван неандерталийн олдворыг тухайн үед Сахарын цөлийн өмнөд хэсэгт амьдарч байсан неандерталь хольцгүй хүмүүсийн олдвортой, бас орчин үеийн хүмүүстэй харьцуулан судалжээ.

Хэрвээ энэ хоёр төрөл зүйл хоорондоо биологийн хувьд нийцэхгүй байсан бол неандерталийн Х хромосомд бас орчин үеийн хүний ДНХ-ийн алга болсон хэсэг байх ёстой байсан гэнэ. Гэтэл неандерталийн Х хромосомд бусад хромосомуудтай харьцуулахад орчин үеийн хүний ДНХ 62 хувиар илүү өндөр байжээ. Өөрөөр хэлбэл неандерталь ДНХ-ийн хүмүүст агуулагддаг хэмжээтэй харьцуулахад урвуу толины тусгал шиг тархалттай байсан байна. Үүнийг эмэгтэйчүүд хоёр, эрэгтэйчүүд нэг Х хромосомтой байдагтай холбоотой гэж судлаачид тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл неандертальчууд болон хүмүүсийн үржил голдуу нэг чиглэлтэй явагдаж байжээ. Тиймээс неандерталь эрчүүд орчин үеийн хүмүүсийн эм хүйстэнтэй илүү их үржилд орж байсан тул хүмүүсийн генийн санд неандерталийн Х хромосом цөөн орж, эсрэгээрээ хүний Х хромосом неандерталийн генийн санд илүү их орсон байна. Гэхдээ энэ нь эрэгтэй неандертальчууд, эмэгтэй хүмүүс хоорондоо илүү их татагддаг байсан гэсэн ойлголт биш гэж Платт тайлбарлажээ.

Харин анхны үржлийн дараа орчин үеийн хүмүүсийн дунд неандерталь хольцтой эрчүүдийг ийм гаралтай эмэгтэйчүүдээс илүү дээгүүр үздэг байсантай холбоотой байж магадгүй гэж дүгнэсэн байна. “Энэ нь анхны эвцэлдэлт болсны дараа популяц дотор үргэлжилсэн үзэгдлийн үр дүн байх ёстой” гэж Платт хэлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонин хачин Урлаг

Алдарт Галапагосын аралд 150 жилийн дараа аварга яст мэлхийг дахин нутагшууллаа

24/02/2026
Сонин хачин Урлаг

Аргентины далайн гүнээс шинэ амьд биетүүдийг илрүүллээ

24/02/2026
Сонин хачин Урлаг

Амттаны галзуурал хөлдөөсөн чихрээр үргэлжилж байна

20/02/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Warner Bros”-ийн төлөөх өрсөлдөөнд “Netflix” ялагдлаа

27/02/2026

Неандертальчууд болон хүмүүсийн хоорондын үржил голдуу нэг чиглэлтэй байсныг судлаачид тогтоожээ

27/02/2026

“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэнг дэлгэнэ

27/02/2026

Э.Оюунболд (Noubold): Театрын тайзнаа өөрийгөө шинээр нээж байна

27/02/2026

“Улаанбаатарын өвлийн уянга” номын нээлт боллоо

27/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.