Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Холын цагаан манан” кино эрүүл мэндийн салбарын бодит үнэнийг харуулна
Кино

“Холын цагаан манан” кино эрүүл мэндийн салбарын бодит үнэнийг харуулна

Урлаг Урлаг01/03/2026Шинэчлэгдсэн:01/03/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Урлаг гэдэг тухайн нийгмийн үр жимс байдаг. Нэг ёсондоо нийгмийн тусгал. Тэндээс бид өөрсдийн сэтгэхүй, аж байдал, туулж буй цаг үеийнхээ бадрал, доройтлыг харж болно. Тэгвэл “Холын цагаан манан” уран сайхны кинонд орон нутгийн эмнэлгийн бодит орчин, эмч хүний ажил мэргэжлийн онцлог зэрэг салбарын хүрээнд тохиолддог асуудлыг өргөн цар хүрээтэй хөндөхөөс гадна өгүүлэмжийн дотор хувь хүний дотоод тэмцэл, амьдрал дахь сонголтын хүнд мөчүүдийг багтаажээ.

Тус драм төрлийн бүтээлийн зохиолыг Төрийн шагналт, УГЗ Ш.Гүрбазар бичсэн байна. Харин ерөнхий найруулагчаар Н.Даваадорж, продюсераар Г.Оюунжаргал нар ажиллажээ. Киноны зураг авалтыг Хөвсгөл аймагт хийсэн бөгөөд  голд дүрд СТА С.Болормаа, Ц.Ганзориг, жүжигчин С.Хонгорхүү, У.Учрал нар тоглосон бол МУГЖ Б.Золбоот мөн дүр бүтээсэн байна.

Уг киног “Хоймор Алтан бар” ХХК болон Born film хамтран бүтээсэн бөгөөд киноны зөвлөхөөр АЖ, найруулагч Ч.Найдандорж ажилласныг онцлох нь зүйтэй.

“Холын цагаан манан” бүтээлээр эрүүл мэндийн салбарынханы амьдралд тохиолддог зовлон жаргал, баяр гунигийг үзүүлэхийг зорьжээ. Үйл явдлын хувьд мэс заслын эмч мэргэжлээр гадаадад суралцан төгссөн Мөрөн хэмээх залуу эмч эх орондоо эргэн ирж, төрж өссөн нутгийнхаа эмнэлэгт ажиллаж эхэлнэ. Тэрээр эмч хүний мэргэжлийн хатуу сорилт, ёс зүйн зөрчил, хувь тавилангийн гашуун үнэнтэй нэгэн зэрэг нүүр тулах юм.

Бүтээлийг “Homemedia”, “Metamedia”, “Ori”, “Showbox” “Somedia” “88Film” зэрэг IPTV-ий сувгуудаас хүлээн авч үзэх боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Зендея, Роберт Паттинсон нарын хамтран тоглосон “The Drama” кино нээлтээ хийлээ

18/03/2026
Кино Урлаг

Магсар хатны уужуу ухаан, Сэрсэн бүсгүйн сэвтээгүй сэтгэл бидэнд дутаж байна

18/03/2026
Кино Урлаг

Шон Пэнн Киевийг зорьсон учир “Оскар”-ын наадамд оролцоогүй

17/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.