Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
Археологи

Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ

Урлаг Урлаг03/03/2026Шинэчлэгдсэн:04/03/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

XIV зууны үед хамаарах цагаан хөх шаазан эдлэл их хэмжээгээр тээвэрлэж явсан хөлөг онгоцны үлдэгдэл Сингапурын эрэг орчмоос олдсон нь Монголын эзэнт гүрний үед Хятадын гар урлалын түүхийг шинээр харуулж байгаа юм.

Хятадын эргээс одоогийн Сингапур буюу тэр үеийн Темасек сууринг чиглэн явж байсан, 650 орчим жилийн өмнө бүтээгдсэн уг хөлөг онгоц Юань гүрний үеийн шаазан эдлэл их хэмжээгээр тээвэрлэж явж байжээ.

Далайн археологич Майкл Флекерийн ахалсан баг дөрвөн жилийн турш ажиллаж, XIV зууны үеийн уг хөлгийн ачааг амжилттай гаргаж авсан байна.

Археологичид нийт 3.5 тонн орчим шавар хагархайг илрүүлснээс 136 кг нь Юань гүрний үеийн нарийн хийцтэй, цагаан хөх шаазан эдлэлүүдийнх байжээ. Хэдийгээр хөлөг онгоц живсэн газар гүехэн устай байсан ч далайн хүчтэй урсгал, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсны улмаас судалгааны баг сард ердөө нэг удаа шумбах боломжтой байв.

Хөлөг онгоцны их бие ихээхэн сүйдсэн байсан боловч Дундад зууны эхэн үед өргөн ашиглаж байсан Хятадын “жанк” төрлийн дарвуулт онгоц байсан гэж судлаачид үзэж байгаа ажээ.

Олдворуудын дунд дөрвөн сарвуутай луу, удвал цэцгээр хүрээлсэн галт шувууг дүрсэлсэн эдлэлүүд байжээ. Ялангуяа нугас бүхий бадамлянхуа цэцэгтэй цөөрөмний дүрсэлсэн эдлэлүүд олдсон нь хөлөг онгоцны живсэн хугацааг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэжээ.

Энэхүү хээг Юань гүрний Тугтөмөр хаан (1328-1332) зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулж ашиглахыг тушаасан байдаг ч түүний хаанчлал дууссаны дараа худалдааны зориулалтаар олноор үйлдвэрлэх болжээ.

Судлаачдын үзэж буйгаар, Улаан алчууртны бослогоос үүдэж эзэн хааны шаазангийн үйлдвэрүүд хаагдсан, мөн 1368 онд Юань гүрэн мөхөж, Мин гүрний эхэн үед гадаад худалдааг хориглосон зэргээс үзэхэд уг хөлөг онгоцыг 1320-иод оны сүүлээс 1371 оны хооронд живсэн гэж тогтоожээ.

Юань гүрний шаазан эдлэл нь тухайн үеийн Евразийн язгууртнуудын хамгийн ихээр хүсэмжилдэг эд байсныг Лондонгийн их сургуулийн профессор Шейн МакКосланд онцолжээ. “Энэ бол зөвхөн ахуйн хэрэглээний бус түүний гэрэлтсэн тунгалаг байдал, ер бусын хатуу чанар нь хүмүүст “шидтэй” мэт санагддаг байсан. Тэр ч байтугай хортой хоол хийвэл шаазан хагардаг гэсэн домог яриа хүртэл байсан нь хаадын аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцдэг байв” хэмээн тэрбээр ярилаа.

Мөн уг олдвор нь тухайн үеийн худалдааны сүлжээний цар хүрээг тодорхойлж байна. Персээс (одоогийн Иран) гаралтай кобальт будгийг ашиглан хятад дархчуудын урласан эдгээр шаазанг монголчуудын эрхшээлд байсан далайн болон эх газрын Торгоны замаар дамжуулан дэлхий даяар түгээдэг байжээ. Профессор МакКосланд Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд нь урлаг, технологийн томоохон дэвшил байсныг дурдаад, эдгээр олдвор нь монголчуудыг зөвхөн “байлдан дагуулагч” байсан гэх өрөөсгөл ойлголтыг няцааж буйг онцолсон байна.

Уг хөлөг онгоц Хятадын зүүн эргийн Чуанжөү боомтоос хөдөлсөн байх магадлалтай бөгөөд энэхүү нээлт нь 14 дүгээр зууны үеийн Темасек буюу одоогийн Сингапур нь бүс нутгийн худалдааны томоохон зангилаа газар, чинээлэг суурин байсныг гэрчилж буйг археологич М.Флекер хэллээ. Уг судалгааны талаарх өгүүлэл 2025 оны зургаадугаар сард “Journal of International Ceramic Studies” сэтгүүлд нийтлэгджээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Эрт үеэс хүн амьдарч байсныг гэрчлэх олдворууд олон илэрчээ

03/03/2026
Археологи Урлаг

Их хааны ордны Мөнгөн модны түүх

02/03/2026
Археологи Урлаг

Эртний түрэгийн үед хамаарах Өгөөмөрийн хүн чулуу

01/03/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ

03/03/2026

Марк Цукерберг 170 саяар харш худалдаж авчээ

03/03/2026

“Actor Awards 2026” наадмын улаан хивсний ёслолоос

03/03/2026

“Actor Awards 2026” шилдгүүдээ тодрууллаа

03/03/2026

Академич С.Чулуун Наполи Дорно дахины их сургуульд лекц уншлаа

03/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.