Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Бен Аффлекийн хиймэл оюуны компанийг “Netflix” худалдаж авчээ
Кино

Бен Аффлекийн хиймэл оюуны компанийг “Netflix” худалдаж авчээ

Урлаг Урлаг09/03/2026Шинэчлэгдсэн:09/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Netflix” компани “Оскар”-ын шагналт жүжигчин, найруулагч Бен Аффлекийн үүсгэн байгуулсан “InterPositive” компанийг худалдаж авснаа өчигдөр мэдэгдлээ. Тус компани кино хийх хиймэл оюунд суурилсан хэрэгслүүдийг бүтээдэг байна.

Хэлцлийн нөхцөлийг одоогоор нууцалж байна. Медиа салбарынхан контент бүтээх, зохиол бичих явцад хиймэл оюуныг ашиглах санааг идэвхтэй дэмжиж эхэлсэн нь Холливудын өмнөх байр суурь өөрчлөгдсөнийг харуулж байна. Өмнө нь кино урлагийн салбарынхан шинэ технологи нь ажлын байр болон оюуны өмчийн эрхийг эрсдэлд оруулж болзошгүй хэмээн болгоомжилж байсан юм.

Өнгөрсөн оны сүүлчээр “Disney” компани “Star Wars”, “Pixar” болон “Marvel” цувралынхаа дүрүүдийг хиймэл оюунд суурилсан дүрс бичлэг үүсгэгч “Sora” программдаа ашиглахыг “OpenAI” компанид зөвшөөрсөн юм.

“Технологийн шинэ хэрэгслүүд нь зохиолч, найруулагч, жүжигчин болон зураг авалтын багийнхны ажлыг хязгаарлах эсвэл тэднийг орлох бус харин уран бүтээлчдийн бүтээлч эрх чөлөөг тэлэх ёстой гэж бид үзэж байна” хэмээн “Netflix”-ийн контент хариуцсан захирал Бела Бажариа мэдэгджээ.

“Netflix” компани “Warner Bros Discovery”-гийн студиуд, стриминг үйлчилгээг худалдаж авах өрсөлдөөнөөс татгалзсанаас хойш хийж буй анхны томоохон худалдан авалт энэ болж байна.

“Argo” киногоороо “Оскар”-ын шагнал хүртсэн Бен Аффлек “InterPositive” компанийг 2022 онд үүсгэн байгуулжээ. Тэрбээр кино зураг авалтын явцад дутуу зураг нөхөх, гэрэлтүүлгийн алдааг засах зэрэг техникийн асуудлыг шийдвэрлэх чадвартай, дүрсийн логик болон эвлүүлгийн уялдааг ойлгодог хиймэл оюуны загварыг бүтээсэн байна.

“Бид уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээг хамгаалах зорилгоор тодорхой хязгаарлалтуудыг оруулсан, уран бүтээлчдэд бүтээлч шийдэл гаргах эрхийг үлдээснээр эдгээр хэрэгсэл нь хариуцлагатай ашиглахад зориулагдсан” гэж Бен Аффлек хэлжээ. Тэрбээр “Netflix” компанид ахлах зөвлөхөөр ажиллахаар болсон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Нэрт жүжигчин Дэнни ДеВито өөрийгөө “Тосонд хутгалдсан бөөн юм” гэж хошигнов

06/09/2026
Дуу хөгжим Урлаг

“Oasis”-ын ах дүүс Венецийн кино наадамд шинэ баримтат киногоо танилцууллаа

06/09/2026
Кино Урлаг

Кеннет Брана “Гилдерой Локхартын дүрийг бүтээх сонирхолтой байсан” гэв

06/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нэрт жүжигчин Дэнни ДеВито өөрийгөө “Тосонд хутгалдсан бөөн юм” гэж хошигнов

06/09/2026

“Oasis”-ын ах дүүс Венецийн кино наадамд шинэ баримтат киногоо танилцууллаа

06/09/2026

Кеннет Брана “Гилдерой Локхартын дүрийг бүтээх сонирхолтой байсан” гэв

06/09/2026

Дилан Спроус “Disney” бол түүний хүүхэд насны тэвчишгүй хөдөлмөр байсан гэлээ

06/09/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Б.Гомбо-Очирын төрсөн өдөр

06/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.