Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Bigbang” хамтлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
Дуу хөгжим

“Bigbang” хамтлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа

Урлаг Урлаг10/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“YG Entertainment”-ийн ерөнхий продюсер Ян Хун Сокын мэдэгдлээр “Bigbang” хамтлаг 20 жилийн ойгоо тэмдэглэн энэ жил дэлхийн аялан тоглолт хийхээр болсонг албан ёсоор зарлалаа. 2006 онд дебютээ хийж байсан “Bigbang” хамтлаг нь к-поп урсгалыг дэлхийд таниулсан анхдагч хамтлагуудын нэг билээ.

Тус хамтлаг 2022 оны дөрөвдүгээр сард “Still Life” цомгоо гаргаснаас хойш уран бүтээлийн завсарлага аваад байсан юм.  “Bigbang” хамтлаг олон улсын зах зээлд тус урсгалын нүүр царай болж анхлан амжилт гаргасан к-поп хамтлаг хэмээн олон улсад үнэлэгддэг учир 20 жилийн ой болох гэж буйд фэнүүд нь ихэд баяртай байна.

“YG Entrainment”-ийн ерөнхий продюсер “Бид олон жилийн турш хамтдаа ажилласан учраас энэхүү төслийг ямар нэгэн хүндрэлгүйгээр хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Бид хамтдаа мартагдаүгүй тоглолт хийхийн төлөө бүх хүчээ дайчлах болно” хэмээн онцолж байв.

Энэ удаагийн аялан тоглолтод G-Dragon, Taeyang, Daesung нар оролцоно. Өнгөрсөн сард Сөүл хотод болсон фэн уулзалтын үеэр G-Dragon “Энэ жил “Bigbang” 20 жилийн ойтойгоо давхцуулан эргэн ирнэ. Гишүүний хувьд ч, фэний хувьд ч энэ мөчийг маш их догдлон хүлээж байна. Бусад гишүүд ч мөн адил” гэж байлаа.

Мөн аялан тоглолтын өмнө “Bigbang” ирэх сард АНУ-ын Калифорни мужид болох Coachella Valley Music and Arts Festival-д оролцохоор товлогджээ.

20 жилийн түүхтэй к-попын домогт хамтлагийн эргэн ирэлт нь дэлхийн хөгжмийн зах зээлд дахин томоохон давлагаа үүсгэнэ гэсэн хүлээлттэй байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

BTS хамтлаг дахин дээд амжилт тогтоов

10/09/2026
Дуу хөгжим Урлаг

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын этно хөгжмийн наадамд дуучин Б.Одмандах үзэгчдийн хүндэтгэлийн тэргүүн байрт шалгарлаа

10/09/2026
Дуу хөгжим Урлаг

“EXO” хамтлагийн Бэкхён, Чэн, Шиүмин нар гэрээгээ цуцлуулахаар “INB100” агентлагаа шүүхэд өгчээ

09/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ф.С.Торховын “Монгольская палитра” үзэсгэлэнг дэлгэж байна

11/09/2026

Гэрэл зурагчин Б.Ирээдүй бие даасан анхны үзэсгэлэнгээ толилуулна

11/09/2026

“Хөөмийлөхүй, хайлахуйн харилцан шүтэлцээ” ном уншигчдад хүрлээ

11/09/2026

Хён Бин “Made in Korea 2”-т илүү ширүүн төрхтэйгөөр эргэн иржээ

10/09/2026

Брэд Питт ноходтой “ярилцав”

10/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.