Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Бэрхшээл бүхэн бэлэг
Дуу хөгжим

Бэрхшээл бүхэн бэлэг

Урлаг Урлаг28/06/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Screen-Shot-2013-05-24-at-10.53.53-PM6530794672014-06-28-15-17[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Хөзөр дөнгөж сурч эхэлж байгаа хүнд хамгийн сайн моднууд очдог. Ер нь аливаа юмыг эхлүүлж байгаа хүн бүхэнд хаанаас унаад ирсэн хишиг вэ гэлтэй гэнэтийн аз тохиох нь элбэг. Энэ бол хөлд орж байгаа хүүхдийн эхний алхмуудад эцэг эх нь гараас нь хөтөлж дэмнэдэг шиг, биднийг өмнөх замаараа олон удаа гишгэхэд маань урам өгөхөөр амьдралаас өгдөг бэлэг юм.

Хэсэг замыг туулсаны дараа л бидэнд жинхэнэ чадвар суулгахын тулд тэр замыг сонгосон хүн бүхний давж гарах ёстой бэрхшээлүүдтэй нүүр тулуулдаг. Энэ л үед бүх зүйл эхэн үеийн сохор аз шиг амархан бүтнэ хэмээн эндүүрч байсан хүмүүс замын голоос буцдаг. Бууж өгөх хэзээд л хамгийн хялбар сонголт байдаг даа? Тиймээс л саад бартааг давахаас халширдаг сул дорой хүмүүс гарааны цэгээс нэг их холдож чаддаггүй. Хамгийн ховор эрдэнэс далайн хамгийн гүнд нуугдаж, хамгийн сайхан хэсэг эх газрын нөгөө хязгаарт байдаг. Тэр эрдэнэсийг олж, тэр хэсэгт очсон хүмүүсийн ч гэсэн замд чамд тулгарсан шиг бэрхшээл таарч байсан. Хэн ч тэнд чинийхээс илүү дөт аргаар очоогүй. Учир нь амар хялбар зам ихэвчлэн хүнийг төөрүүлдэг бөгөөд, хөлөө өвдөж байсан ч замдаа таарсан жам ёсны даваануудын ард гарсан хүмүүс л очих ёстой газартаа хүрдэг.

Компьютер тоглоомонд level ахих тусам бид илүү олон саадыг давах хэрэгтэй болдог. Тэгээд тэднийг давсны шагнал болгож бонус оноо, нэмэлт амь өгдөг. Хэд хэдэн level ахисаны дараа бид өөрсдөө ч мэдэлгүйгээр ямар ч саадыг давах арга чадварыг эзэмшчихсэн байдаг. Амьдралын саад тотгорууд ч бас үүнтэй адилхан. Бэрхшээл бүхэн чамайг сайжруулахын тулд, өмнөхөөс чинь илүү дээр газраар алхуулахын тулд хөл дор чинь хөндөлсөж байдаг. Аз ч, бэрхшээл ч чамд зориулагдаж ирсэн бэлэг.

Ирэх долоо хоногт тулгарах бэрхшээл бүхэн бэлэг гэдэгт итгээрэй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“NCT WISH” хамтлаг Монголд хийсэн нэвтрүүлгээ цацна

12/01/2026
Дуу хөгжим Урлаг

Дэвид Моррисын бадмаараг хүзүүний зүүлтийг зөвхөн Женнид зориулж тусгайлан урлажээ

12/01/2026
Дуу хөгжим Урлаг

Алдарт дуучин Андреа Бочелли олимпын нээлтэд оролцоно

12/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэртээ ганцаараа” киноны жүжигчин биеэ үнэлэгч хайсан хэргээр ял сонсож магадгүй

13/01/2026

Японы тоо тоолж, зураг зурж чаддаг гоц авьяастай шимпанзе 49 насандаа өөд болжээ

13/01/2026

Аутизмтай анхны Барби хүүхэлдэйг танилцууллаа

13/01/2026

Луврын музейн тасалбарын үнэ 32 евро болж нэмэгджээ

13/01/2026

“Анна Каренина” сонгодог жүжгийг таван удаа толилуулна

13/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.