Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Урлагийн оргилд хүрэх хүн
Уртын дуу

Урлагийн оргилд хүрэх хүн

Урлаг Урлаг30/06/2014Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_залуу6174554862014-06-30-09-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Миний өгүүлэх уран бүтээлч бол оросын урлагийн хөрс, реализмын мандал дээр ургасан гайхамшигт ховор цэцэг шиг өнөөгийн уран зургийн ертөнцийн маш содон үзэгдэл гэж болно.

Өнөөдөр ихэнх залуу уран бүтээлчид түргэн, хялбар аргаар нэр төр олох гэж урлагийн хавсрага нэр төрөл болох фото, дизайн, заримдаа бүр эстрад, театрын хэлбэр рүү хошуурч буй энэ үед Отгонтүвдэн хэдэн зуун жилийн туршид шалгарсан, 18-20-р зууны олон арван уран бүтээлчид туулж өнгөрүүлсэн хөгжлийн замыг дагаж, зарим талаар бөглүү алс Воронежын урлагийн сургуулиас хуучны нийслэл хотын нэрд гарсан Санкт-Петербүргийн Урлагийн Академийн төв заал хүртэл амаргүй замыг туулж.өвөрмөц, хурц, мэргэжлийн арга барилаараа бусдаасаа ялгарч чадсан юм. Тийм ээ, Отгонтүвдэнг соёл урлагийн содон өвөрмөц үзэгдэл гэж хэлж болно. Тэрээр Оросын уран бүтээлчдийн дунд тийм ч моодны биш болж, өнөө үед эрэлт хэрэгцээ нь багассан том панорам бүхий бүтээлд хязгааргүй эрч хүч, өөрийн зан араншин, өнгө, орон зайн мэдрэмжийг авчирсан юм.

Отгонтүвдэнгийн бүтээлүүд нь Оросын Николай Фешкин, Валентин Серов, Федор Малявин, Испанийн Хоакин Сороль зэрэг уран бүтээлчдын арга барилыг санагдуулах бөгөөд сонгосон сэдэв нь энгийн боловч ерөнхий зохиомж ба өнгөний хослол, таталбарууд нь уран зургийн академик уламжлалын хатуу бүх шаардлагад бүрэн нийцэж байдаг.

Отгоогийн бүтээлүүд нь ялангуяа Н.Фешины хөрөг зургуудтай мөн чанарын хувьд тун төстэй юм. Хоёулаа зургийн фактур ба өнгийг хүний бодит дүр төрхийг тодотгон гаргахад чадварлаг ашигладаг тул энэ хоёрыг ингэж харьцуулах нь зүй ёсных байж болно. Гэхдээ өнөө үеийн олон уран бүтээлчид, 20-р зууны эхэн үеийн импрессионизмын төлөөлөгчдөөс Отгонтүвдэнгийн яах аргагүй ялгарч буй нэг онцлог бол зураг бүрт нь түүний бодол санаа шингэсэн явдал юм. Байгалийн таталбар эсвэл натюрморт ч бай, түүний бүтээл болгон өөрийн дотоод амьдрал, өрнөлтэй байх бөгөөд тэрээр өнгө, зохиомжоор дамжуулан цаад ертөнцийг бүхэлд нь илэрхийлэн тусгасан байдаг.

Төрсөн орных нь түүхэн цаг үе, үндэсний хувцас, нүүдлийн ахуйг тусгасан зургууд Отгонтүвдэнгийн бүтээлд ихээхэн чухал байр эзэлдэг. Эдгээрийг мөн их далайцтай, монументаль байдлаар илэрхийлж, давхилдах морьд, ширүүн тулаан, мордын төвөргөөн зэргийг тун чадварлаг гаргасан байна. Түүний зургийн баатрууд шөнийн харанхүй, алс хязгаарыг зоригтой туулна. Петербург хотыг дүрсэлсэн бүтээлүүдийг эс тооцвол, түүний бүх бүтээлд орон зайн эцэс төгсгөл, зах хязгаар гэж үгүй. Тэрээр үзэгчийг өдөр тутмын ердийн амьдралаас гаргаж өндөр тэнгэрийн дор, уудам хээр талд ганцаар нь үлдээн тэндэхийн үг цөөтэй ч агуу, бардам хүмүүстэй нүүр тулган уулзуулж байдаг.

Хүүхдээс бусад түүний дүрсэлсэн баатрууд нь сэтгэлийн хөдлөл багатай байх ба тэдний дотоод тамир, тэвчээр хатуужил, ааш занг жижиг деталь, хүний харц, биеийн хөдөлгөөнөөр нь тодотгон илэрхийлсэн байна. Залуу уран бүтээлч бүтээл болгондoo өөрийн зүрх сэтгэл, амьдралд баярлан талархах өөдрөг үзлийг шингээж бүтээдэг тул зарим жижиг зургууд хүртэл полиптих буюу цуврал бүтээлээс дутахааргүй дотоод өрнөлтэй болсон гэж хэлэхээр.

Түүхэн сэдэвт бүтээлүүдэд Отгонтүвдэн орос болон зөвлөлтийн уран зургийн сонгодог “школ”-ын уламжлалыг даган зохиомж, хэмжээ дамжаа, өнцгийг нь сонгож, морьд болон унасан эзнийх нь биеийн хөдөлгөөнийг чадварлаг дүрслэн үзүүлэхийн сацуу царай, дүр төрхийг нь тод гаргажээ.  Энэ арга барил түүнд натюрморт, зохиомжит болон сэдэвт хөрөг зэрэг харьцангүй даруу, тайван жанруудад бүтээл туурвихад ихэд тус болж байна. Хөргийн хувьд 19-р зууны төгсгөл, 20-р зууны эхэн үеийн оросын уламжлалыг үргэлжлүүлсэн харагдана. Отгон маань Валентин Серовын бүтээлүүд, ах дүү Корины оргил үеийн өвийг анхааралтай судалж, арга барилаас нь хичээнгүйлэн суралцсан нь илт байна. Дүрсэлсэн баатрын ааш зан, онцлогийг харгалзан ерөнхий зохиомжийг нь сонгохоос гадна хэв маягийг нь хүртэл оновчтой тохируулдаг.

Отгонтүвдэнгийн дүрсэлсэн бүх баатрууд нь өөрийн гэсэн өрөвмөц, үзэгчийг анхаарлыг татахуйц ааш зантай байгаа нь уран бүтээлчийн авьяасыг илэрхийлнэ. Тэрээр зөвхөн гаднах төрхийг нь тусгахаас гадна хүний дотоод ертөнцийн сайн сайхныг илэрхийлж, өөрийн сэтгэгдэл ойлголтоор үзэгчдэд хүргэж чадаж байгаа нь сонирхолтой.

Уран зургийн төрөл, зурах арга барил, сонгодог сэдвийн хувьд Отгонтүвдэн яах аргагүй реалист чиглэлийн, тэр дотроо романтизм сургуулийн уран бүтээлч мөнөөс мөн. Дээр үед Оросын уран бүтээлчид Италийн байгалийг шүтэн биширч байсан шиг миний өгүүлэх уран бүтээлч уран бүтээлийн онгод, өнгө аясыг нарлаг Дундад тэнгисээс бус, бага наснаас нь танил болсон өөрийн эх орны байгалийн цог жавхаагаас олж байна. Өөрөөр хэлэх бол тэрээр сурсан “школ”-ын уламжлал, мэргэжлийн ур чадвартаа тулгуурлан өөрийн зургуудаар үндэсний урлагийг хөгжүүлэн бүтээж байнаа юм.

Энэ бол түүнийг сонгосон, зорьж буй замнал бөгөөд өөртөө их өндөр шаардлага тавьж, уран зургийн урлагт дөнгөж гараагаа эхэлж буй энэ залуу уран бүтээлчээс бид маш олон содон бүтээл туурвиж их өндөр амжилтад хүрэхийг зүй ёсоор хүлээх болно.

Урлаг судлаач мэргэжилтэн Татьяна Троицкая

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сэцэн ханы ордон музейн нээлт боллоо

20/05/2025

“Попын Дарь эх” Шер өнөөдөр 79 нас хүрч байна

20/05/2025

“Орфей” театр дүрийн сонгон шалгаруулалт зарлалаа

20/05/2025

Монголын тайзнаа “Хунт нуур” балет “мэндэлсэн”-ий 50 жилийн ой тохиож байна

20/05/2025

Сэтгүүлч Т.Дарханхөвсгөл “Миний Анир” шүлгийн ном гаргажээ

20/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.