Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Heeseung “Enhypen” хамтлагаас гарч, хамтлаг цаашид зургаан гишүүнтэй явна
Дуу хөгжим

Heeseung “Enhypen” хамтлагаас гарч, хамтлаг цаашид зургаан гишүүнтэй явна

Урлаг Урлаг11/03/2026Шинэчлэгдсэн:11/03/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Heeseung албан ёсоор “Enhypen” хамтлагаас гарч, хамтлаг цаашид зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болжээ.

Heeseung нь “I-Land” шоуны финалд тавдугаар байр эзэлсний дараа “Enhypen” хамтлагийн гишүүнээр дебют хийсэн. Тэрээр мөн тус шоунаас өмнө “Big Hit Entertainment”-ийн дадлагажигчаар гурав гаруй жил бэлтгэгдэж байв.

“Belift Lab” агентлаг мэдэгдэлдээ Heeseung хамтлагаас гарч байгааг баталсан байна.

Мэдэгдэлд:

Сайн байна уу, “Belift Lab” байна.

Юуны өмнө “Enhypen” хамтлагийг үргэлж дэмждэг Engene фэнүүддээ талархал илэрхийлж, хамтлагийн цаашдын үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж байна.

“Belift Lab” нь “Enhypen”-ийн ирээдүйн чиглэл, зорилгын талаар нухацтай бодож, олон талаас нь хэлэлцсэн. Мөн гишүүн бүртэй ирээдүйд ямар уран бүтээл хийхийг хүсэж байгаа болон хамтлагийн чиг хандлагын талаар нухацтай ярилцсан.

Heeseung өөрийн гэсэн хөгжмийн алсын хараатай байгаа тул бид түүний шийдвэрийг хүндэтгэхээр болсон.

Иймд Heeseung “Enhypen” хамтлагаас гарч, хамтлаг цаашид зургаан гишүүнтэйгээр албан ёсны үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр боллоо.

“Enhypen” хамтлаг фэнүүддээ эрч хүчтэй уран бүтээлүүдээ үргэлжлүүлэн хүргэх болно. Харин Heeseung “Belift Lab”-ийн уран бүтээлчийн хувиар соло цомог бэлтгэж эхэлнэ.

“Enhypen” болон Heeseung нар шинэ замналаа эхлүүлж байгаа энэ үед Engene фэнүүдээс хайр, дэмжлэгийг хүсье. гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

BTS хамтлаг дахин дээд амжилт тогтоов

10/09/2026
Дуу хөгжим Урлаг

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын этно хөгжмийн наадамд дуучин Б.Одмандах үзэгчдийн хүндэтгэлийн тэргүүн байрт шалгарлаа

10/09/2026
Дуу хөгжим Урлаг

“EXO” хамтлагийн Бэкхён, Чэн, Шиүмин нар гэрээгээ цуцлуулахаар “INB100” агентлагаа шүүхэд өгчээ

09/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв

11/09/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин Г.Урнаагийн төрсөн өдөр

11/09/2026

“Валентин, Валентина хоёр” зохиол тайзнаа амилна

11/09/2026

Ф.С.Торховын “Монгольская палитра” үзэсгэлэнг дэлгэж байна

11/09/2026

Гэрэл зурагчин Б.Ирээдүй бие даасан анхны үзэсгэлэнгээ толилуулна

11/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.