Монголын рок попын тогоонд шинэлэг өнгө төрхөөр үзэгч, сонсогчдтойгоо уулзаж байгаа хамтлаг бол "Бид4" хамтлаг. Тэд өөрсдийн анхны уран бүтээлээ хүргээд удаагүй байгаа хэдий ч олны сайшаалыг харамгүй авч байгаа залуу уран бүтээлчид. "Амьдралын хэв маяг" буландаа тус хамтлагийн дуучин Баасансүрэнгийн Оргилыг урин ярилцлаа.
-“Бид4” хамтлагийн дуучин Б.Оргил өөрийгөө хувь хүн талаас нь уншигчдад танилцуулахгүй юу?
-Танд болон энэхүү ярилцлагыг уншиж байгаа хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Баасансүрэнгийн Оргил гэдэг. Би 1990 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр төрсөн. Үхрийн орд. Ам бүлийн хувьд ганцаараа.
-Цомгийн нээлт саяхан амжилттай болж өндөрлөсөн. Уран бүтээлийн талаар?
-“Бид4” хамтлагийн цомог, “В” продакшний нээлт амжилттай болж өндөрлөсөн. Цомогт багтсан бүх дууг Монгол улсын төрийн соёрхолт, “B production”-ийн захирал, продюссер Д.Болдоо ах маань хийсэн. Хөгжмийн найруулга дээр Н.Баярхүү ах, Халиун ах маань ажилласан. Дуунуудын шүлэг дээр Quiza ах, Нарангэрэл, Золзаяа буюу ZZ ажилласан. Микс мастерийг Оросын “Виво” гэж студид Максим Комов гэж чадварлаг хүн хийсэн. Хэвлэлтийг “B production”-той хамтарч ажилладаг Солонгосын маш сайн студид хэвлэгдсэн. Саяхан “Оройтоогүй” дуугаа цацсан. Дараагийн дуу маань “Камертон” хамтлагийн “Шүтээн” дуу. “Шүтээн” дууны клипийг Creative Motion студийнхан хийж байгаа. Болж өгвөл бид нар бүх дуугаа клипжүүлэх санаатай байна.
Манай энэ цомогт олон хүн тусалж, хамтарч ажилласан. “Скайтел” групп, “B production”, "Боловсрол суваг ТВ" "Studi 3" "TJ entertainment" "V" studi "Creative motion" studi “Саранго фитнесс”, “Антиграфити” салоны хамт олонд чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна.
-Сонсогчид цомгоос ямар мэдрэмж аваасай гэж та хүсэж байна вэ?
-“Бид4” хамтлагийн нэр бол дөрвөн биеийг нэгтгэж нэг болгосон гэсэн утгатай. Дөрвүүлээ нэг хүн шиг гэсэн утгатай. Цомог маань бид дөрвөөс гарч байгаа хайр дурлалын гоё мэдрэмж, хүсэл мөрөөдөл, тэмүүлэл тэр бүхнийг мэдрээсэй гэж хүсэж байна. Тухайлбал цомгийн эхний дуу нь “Хүсэл мөрөөдөл” гэж дуу байгаа. Энэ дуу маань бид дөрөв хэзээ хаана яаж таарч, нэгдэж, дуунд зүрх сэтгэлээ зориулж байгааг “Хүсэл мөрөөдөл” дуугаараа гаргасан.
“Хайртай” дуу цомгийн маань хоёр дахь дуу байгаа. “Хайртай” дууны клип гараад сар гаруй болж байна. Бие биедээ хайртай хүмүүс хайр сэтгэлээ зүрх сэтгэлээрээ илэрхийлэх мэдрэмжийг “Хайртай” дуугаараа сонсогч нартаа хүргье гэж “Бид4” хичээсэн. Дууг Төрийн соёрхолт Д.Болд ах маань зохиосон. Цомгийн бүх дууны аяыг манай хамтлагийн продюссер, Төрийн соёрхолт Д.Болд ах зохиосон байгаа. “Хайртай” дууны клип утга агуулгатай. Бидний хайртай энэ дуу маань фм-ийн чартуудаар тэргүүлээд явж байгаад бид баяртай байгаа.Үүнд маш их урамшиж байгаа.
Цомогт багтсан дараачийн дуу бол “Камертон” хамтлагийн дуулсан “Шүтээн” дууг “Бид4” акустик хувилбараар шинээр найруулгыг хийж, өөрсдийнхөө чадварыг гаргаж дуулсан. Удаан хэмнэлтэй, уянгын гитартай дуу. Гитарыг манай "White art"-ийн н.Мөнх-Оргил ах тоглосон байгаа. Бидний уран бүтээл фэйсбүүк хуудас, Youtubechannel-аар хандалт ихтэй, үзэгч, сонсогчдоос магтаал их ирж байгаа болохоор урам аваад явж байна.
Дараагийн цомгийн дуунуудыг бид дөрөв өөрсдөө зохиогоод эхэлж байна.Үгэн дээр бид нар өөрсдөө ажиллаж байгаа. Бидэнд н.Соёмбо яруу найрагч ах маань тусалж байгаа.
-Б.Оргилын нэг өдрийн амьдралын хэмнэл?
-Би энэ жил СУИС-ийг эстрад дуулаачийн мэргэжлээр төгсөж байгаа. Манай Б.Замбалгарав, Б.Баярмандах манай сургуулийг төгссөн. Миний хувьд хамтлагийн ажил, хувийн фитнесс, хичээл, шалгалт гээд завгүй явдаг.
Ерөнхийдөө амьдралын хэв маяг гэвэл өглөө эрт босоод хоолоо хийж иднэ. Ганцаараа болохоор өөрөө хоолоо хийнэ. Дараа нь фитнессийнхээ бэлтгэлдээ яваад, хамтлагийнхаа ажлыг хийгээд, дууны, хоолойн бэлтгэл хийдэг дээ.
-Сэтгэлийнхээ дотоод мэдрэмжийг хэрхэн илэрхийлдэг вэ?
-Хөглөгдөх мэдрэмж гэж байдаг ш дээ. Тухайлбал, хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрлах, дурлах мэдрэмжийг авах дуртай. Ийм мэдрэмж урлагийн хүнд байх ёстой гэж би хувьдаа боддог. Тийм хөглөгдөх мэдрэмжийг авах гэж гурван найзтайгаа учирсан, уулзсан. “Бид4” одоо цуг байгаад, халуун дулаан уур амьсгалтай байна. Эндээс бие биенээ ойлгодог, хүндэлдэг, хайрладаг. Яг ийм мэдрэмжийг авах нь чухал байдаг. Жишээ нь дууны бэлтгэл дээр нэг нь өөрийнхөө мэдрэмжийг дуун дээрээ гаргаад дуулангуут нэг нь ч гэсэн тэгэхийг хүснэ. Тийм учраас яг тэр мэдрэмжийг дуун дээрээ авч яваад, дуугаа гоё дуулдаг. Ийм байхыг хүсдэг.
-Бэлтгэлийн үеэр очиход “Камертон” хамтлагийнхан зөвлөгөө өгч байгаа харагдсан. Энэ талаар уншигчдаа сонирхуулвал?
-“Камертон” хамтлагийн ах нартай бид салшгүй холбоотой. Бид байнга холбоотой байдаг. Бидэнд зааж зөвлөдөг. Бид ч зөвлөгөөнийх нь дагуу явдаг. Ах нартаа маш их хайртай, маш их хүндэлдэг. Тэдний үг алт шиг сургаал байдаг. 20 жилийн туршлагаасаа хуваалцаж байгаа болохоор бидний хувьд асар үнэтэй зөвлөгөө байдаг. Манай продюссер, Төрийн соёрхолт Д.Болдоо ах маань “Дуу дуулна гэдэг сэтгэл. Хамгийн гол нь сэтгэл, тэр сайхан мэдрэмж байдаг. Тэрийг гоё мэдэрч, дуугаа гоё дуулах ёстой ” гэж зөвлөгөө өгдөг. Ингэж дуул, дахилтын араас ингэж ор гэх мэтээр бүхнийг зөвлөж, зааж өгдөг.
Ер нь бүхний дэм дараатай, найруулгатай хийхийг заадаг. Жишээ ньдууны нэгдүгээр бадгийгтайлбарлаад, дахилтнь ингэж явлаа,хоёр дугаар бадаг нь арай гоё болоод ирлээ, дахилт. Тэр хэсэгт нь эмоцио гаргаж байгаад, төгсгөлийн дахилтаа цөмөөрөө гоё дуулаад дуусах хэрэгтэй гээд дуу бүр дээр зааж, зөвлөдөг.
-Дуучин болох хүсэл мөрөөдөл хэзээнээс оргилж эхлэв?
-Ээж маань дуу хөгжмийн багш мэргэжилтэй, их сайхан дуулдаг, гадагшаа дотогшоо их явдаг байсан болохоор би багадаа өвөө, эмээ дээрээ өссөн. Өвөө маань продюссер Д.Болдоо ахын маань өвөө Жамъян хуурчийн анхны шавь Балжир гэж хүн байсан. Эмээ маань Төмөр замын соёлын ордонд шанз тоглодог байсан юм. Урлагийн гэр бүлд өссөн болохоор урлагийн хүн байхын сайхныг багаасаа мэдэрсэн. Манай гэрээр дандаа урлагийнхан орж гардаг, эмээ галт тогооны өрөөнд цайгаа чанаж байхад, өвөө тэнд морин хуураа тоглож хүмүүстэй бэлтгэл хийдэг байсан болохоор тэр орчин надад урлагийн хүн болоход нөлөөлсөн байх. Би яг өөрөө дуулъя гэж боддоггүй, тамирчин болно гэж боддог байсан. Жудогоор МУГТ Эрдэнэт-Од багшийн удирдлаган доор 4 жил хичээллэсэн л дээ. Гай нь таарч хөл дээрээ бэртэл аваад, жудогоор дахиж хичээллээгүй. Зүрх үхчихдэг юм билээ. Тэгээд 10-н жилийн долоо, наймдугаар ангидаа урлагийн бүх арга хэмжээг авч явдаг, багш нар ч дэмждэг байсан. Сургуулийн найрал дуунд дуулуулдаг байсан. Тэгээд 14-15 настайгаасаа дуулж эхэлсэн юм байна.
-Урлагийн үзлэгт байнга л амжилттай оролцдог байсан байх. Хүүхэд насныхаа дурсамжаасаа хуваалцвал?
-Авъяас алтан медалиас эхлээд олон шагнал байгаа. Манай 97-р сургуульд нэг урлагийн наадам болдог байсан юм. Тэр наадамд хип хоп хамтлагаараа ороод дууныхаа дахилтыг нь дуулдаг, түрүүлдэг байлаа. Ганцаараа ч дуулдаг л байсан. Шагнал нь тэр үедээ ихээ 25000 -50 000 төгрөг өгдөг. /инээв/ Тэрнээс гадна олон шагнал авч байсан юм байна.
СУИС-д орсон чинь харин урлагийн гэхээсээ илүү спортын шагналууд авч байлаа. Урлагийн сургуульд орсон байж спортоор авсаншагналууд их бий. Манайх чинь таван жил сурдаг юм. Сагсны төрлөөр л гэхэд хоёр алт, хоёр мөнгө, шилдэг тоглогч болсон, хөлбөмбөгөөрхоёр алтан медальтай. /инээв/
– “Камертон-2” төсөлд шалгарч байсан тэр сайхан үеэ эргэн дурсвал?
– Хамгийн эхэлж миний нэрийг дуудсан. Ган-Эрдэнэ ах өөрийнхөөтёнор хоолойн дээр тохирох хүүхдийг тодруулна гээд зарлаадл удаагүй байтал Оргил гэхэд зүгээр л нулимс урсчихсан. Ямар гоё юм бэ гэж бодоод л тайзан дээр гараад, Камертоны ах нарыг тэврээд л баярлалаа баярлалаа гээд л байж байтад Замбалгарав, Зоригоо, Баярааг дуудаад л бид дөрөв тэврэлдээд… Энэ бол гоё мэдрэмж, аз жаргал.Хамгийн гол нь биднийг хийж бүтээгээрэй гэж итгэл хүлээлгэж байгаа тэр итгэл.
– Хүний итгэлийг алдахгүй явах нь хариуцлага. Хариуцлагыг өөрийнхөө хувьд гэж ойлгодог вэ?
-Чи өнөөдөр юу хийх ёстой вэ? Хүн өнөөдөражлаа мэдэх ёстой. Түүндээ өөрийгөө, зүрх сэтгэлээ, бүх зүйлээ зориулаад хийх ёстой гэж боддог. Энэ бол хариуцлага. Урлаг бол маш хариуцлагатай, маш их цаг, дэглэм, хувийн зохион байгуулалтыгшаарддаг. Тийм болохоор урлагийн хүн болохоор хамгийн хариуцлагатай байхыг хичээдэг.Урлаг бол хариуцлага гэж боддог.
– Сэдвээ өөрчлөөд хувийн амьдралын талаар асуухгүй өнгөрч боломгүй юм шиг. Хайрын мессеж хэр авч байна?
– Одоохондоо нэг их тийм зүйл алга. Ер нь би бүрэг ичимхий хүн болохоор айна, сандарна, догдолно, ичнэ. Одоохондоо хайр сэтгэл гэхгүйгээр урьдахаа хийгээд явж байна.Хариуцлагаа өөрөө өөртэйгээ яриад, ажил, “Бид4” хамтлагтаа анхааралаа хандуулаад явах нь чухал.Хайр дурлалын асуудал яваандаа болох байх аа.
– Залуу хүний хувьд амьдралыг хэрхэн харж, өөрийнхөө амьдралд хэний үгийг өөртөө тусгаж авдаг вэ?
– Ерөнхийдөөдотроо бодсон юм байдаг л даа. Би хэний, юуны төлөө явж байгаан бэ? Би дуртаа ажлаа хийгээд өөрийнхөөтөлөө явж, аз жаргалтай амьдарчбайна.Хүн дуртай юмаа хийгээд, хүнд хэрэгтэй, зүрх сэтгэлд хүрсэн маш гоё дуу дуулах юмсан гэж боддог.Тэрнийхээ төлөө л амьдарч байна. “Бид4”-ийг дэмжээрэй, сонсоорой. Бид дуулж эхэллээ, анхны цомгоо гаргалаа, бид хийж байгаа бүхнээ эхнээс нь гаргаж байна. Бид илүү их хичээх болно.
Ярилцсан: Х.Даваанаа
А.Баярмаа