Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Найрсаг Улаанбаатар’’ аяны нээлтийн ажиллагаа модерн бүжгийн тоглолтоор эхлэнэ
Уртын дуу

“Найрсаг Улаанбаатар’’ аяны нээлтийн ажиллагаа модерн бүжгийн тоглолтоор эхлэнэ

Урлаг Урлаг02/07/2014Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
0mbhs5770778492014-07-02-09-11[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Найрсаг Улаанбаатар’’ аяны зун цагийн нээлтийн ажиллагаа алс холын АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлоочдын модерн бүжгийн тоглолтоор эхлэх гэж байна.

Тоглолыг “Монголын балетын хөгжил сан” зохион байгуулах юм. Энэ тоглолтоор сонгодог бүжгийн урсгал XXI зуунд олон улсад хэрхэн эрчимтэй хөгжиж байгааг үзэгчиддээ хүргэх юм.

Мөн оюун санаа, сэтгэхүйн ертөнцөө үйл хөдлөлөөрөө харуулах, биеийнхээ бүхий л эд эсийг амилуулж чадах бүжигчид, тэднээс гарах асар их эрч хүч, оргилсон эрчим, хүний дотор орших нигүүлсэнгүй сэтгэл, уучлалыг мэдрүүлэх энэ тоглолтонд МУГЖ Д.Алтанхуяг, Бостон балет компанийн гоцлоочдын хамт оролцоно.

Тэд “Мodern of Night” тоглолтоо энэ сарын 4-ний өдөр ДБЭТ-т зохион байгуулах юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн Цагаан ордон, Лондон хотын Рояал Балет, ОХУ-ын Большой балет, Италийн Ла Скала зэрэг дэлхийн сор театруудын тайзнаа хүндэтгэлтэйгээр уригдан бүжих балетын урлагийн шилдгүүдийн тоглолтыг ийнхүү Монголчууд эх орондоо үзэх боломжтой боллоо.

Дугараагийн Алтанхуягийн намтар

АНУ-ын Бостон балет компанийн гоцлол бүжигчин, Японы Комаки балет компанийн хүндэт бүжигчин, МУГЖ  

Товч намтар:

  • 1993-2000 он  Хөгжим Бүжгийн Коллежи
  • 2000 он      АНУ-ын бүжгийн жүжигчдийн сургууль School of American               Ballet-суралцсан
  • 2000 оноос    МУ-ын ДБЭТ-ын гоцлол бүжигчин
  • 2002 он           Япон улсын Асами Маки, Комаки балет компанийн бүжигчин
  • 2003 оноос    ХХ зууны шилдэг бүжиг дэглээч Роланд Пэтит (Франц)-тэй хамтран                             ажилласан.
  • 2007           оноос    АНУ-ын Бостон Балет компанид ажиллаж байна.
  • 2010 оноос    Монголын Балетын Хөгжил сангийн тэргүүн
  • Ла Скала болон Харвардын их сургууль, Бостоны их сургуульд урилгаар бүжиглэдэг.

Гавъяа, шагналууд:

– 1998 онБолгарын Варна хотод болсон “Олон улсын бүжгийн жүжигчдийн

8-р тэмцээн”-ий тусгай байр

-2000 онАНУ-ын Нью-Йорк хотод болсон “Олон улсын бүжгийн жүжигчдийн тэмцээн”-ийтусгай шагнал

– 2001 онЯпоны Токио хотын Ази Номхон Далайн тэмцээний алтан медаль

– 2002 онАНУ-ын Миссисифи хотын “Жексон” тэмцээний тусгай байр

– 2002 онОХУ-ын Пермь хотод болсон Олон улсын балетын 7-р тэмцээнд оролцож, мөнгөн медаль, “Шилдэг модерн бүжигчин” цол болон үзэгчдийн шагнал,

-2002 онАНУ-ын Жексон хотод болсон Олон улсын 7-р тэмцээний тусгай байрын шагнал

-2003 онТокиогийн Ази, Номхон далайн тэмцээний мөнгөн медаль

-2003 онЧех улсын Праг хотод болсон Олон улсын балетын анхдугаар тэмцээний 3-р байр,

-2003 онМонгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол”, “Монгол бахархал өргөмжлөл”,

-2004-2005 он Олон улсын бүжгийн жүжигчдийн тэмцээний хүрэл медаль

-2005 он-Монгол Улсын гавъяат бүжигчин цол

-“Нью-Йорк Интернерншл” New York International ballet Competition

тэмцээний хүрэл медаль

– “Оны онцлох хүн” өргөмжлөл

– “Монголын Бахархал” өргөмжлөл

-2006 он-Дэлхийн шилдэг 8 балетчины нэг.

-МАСЗХ-ны “Алтан Сарнай” өргөмжлөл

– Соёл урлагийн салбарын Оны шилдэг залуу өргөмжлөл

-2010 онМонгол Улсын Нийслэлийн дээд шагнал Хангарьд одон

Бүтээсэн гол дүрүүд, оролцсон тоглолтууд:

-П.И.Чайковский “Хунт нуур” балетын Ханхүү па-де-тура,

-“Щелкунчик” балетын Щелкунчик

-“Нойрссон гүнж” балетын Дизере, хөх шувуу, па-де-де

-“Парисын дарь эхийн сүм” балетын Фебсийн дүр

-С.Прокофьев “Ромео Джульетта” балетын Ромео

-Б.Асафьев “Бахчис оргилолт булаг” балетын Вацлав

-Л.Делив “Цэнхэр нүдэн бүсгүй” балетын Франц

-Ц.Пуни “Вальпургийн шөнө” балетын Вагхан

-А.Адан балетийн “Жизель” балетын Альберт

-“Чойжид дагина” балетын эрлэгийн элч

-Р. Милс “Цаглахуй”

-Хүрэлбаатар “Мөргөл”

-Н.Жанцанноров “Морин хуурын эгшиглэнд бүжиглэхүй”

-Б.Шарав “Зуурдын орон”

-Б.Соронзонболд “Их домог”

-З.Хангал “Эрдэнэсийн уулс” балетын “Хос дуэт”

-2006 он “Дэлхийн шилдэг 8 балетчин”-ий дэлхийг тойрон аялсан тоглосон тоглолтонд оролцсон.

-2009 оны 9-р сарын 23-нд “Falling for dance” их наадмыг нээн бүжгэн жүжгийн гол дүрийг бүтээсэн.

-2011 оны 6-р сард Монгол улсад анх удаа зохиогдсон “Night of ballet” олон улсын наадмыг санаачлан зохион байгуулж, оролцсон.

-2012-2013 онд “Winter star-2012”, “Комаки балет” болон “Монгол бахархал” тоглолтуудыг Монгол улсдаа санаачлан зохион байгуулж, оролцсон.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эрдэнэзуу музейн үзмэрүүдэд сэргээн засварлалт хийлээ

02/07/2025

“Evanescence” хамтлаг 2026 оны эхээр шинэ цомгоо гаргахаар төлөвлөжээ

01/07/2025

Хувцас загварын гэрэл зурагчин Энрико Лабриола манай улсад үзэсгэлэнгээ дэлгэнэ

01/07/2025

Наадмын нээлт, хаалтыг 21 аймгийн төв талбайд шууд дамжуулна

01/07/2025

“The Hu – Uvs 100” тоглолт болно

01/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.