Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Хурд” хамтлаг Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн мюзиклийг толилуулна
Дуу хөгжим

“Хурд” хамтлаг Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн мюзиклийг толилуулна

Урлаг Урлаг23/03/2026Шинэчлэгдсэн:23/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Хурд” хамтлаг Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний тайзны мюзикл жүжиг хийхээр албан ёсны дүрийн сонгон шалгаруулалтаа зарлаж буйгаа мэдээлж, хэвлэлийн хурал зохион байгуулав.

Олон улсын жишиг, дэлхийн стандартад нийцсэн мюзиклийг Монголд нутагшуулах, мэргэжлийн өндөр түвшинд үзэгчдэд толилуулах зорилготойг зохион байгуулагчид хэлсэн юм.

“Хурд” хамтлагийн гитарчин, продюсер, МУГЖ Д.Отгонбаяр “Энэ оны намар буюу аравдугаар сард соёл урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулахуйц томоохон ажлыг хамтлагийнхаа 35 жилийн ойг угтан зохион байгуулна. Их Британийн тайзны найруулагч, гэрлийн найруулагч, хөгжмийн найруулагч зэрэг тайзны нарийн мэргэжлийн хүмүүс хамрагдаж, гадаад дотоодын уран бүтээлчид хамтран Монголд анх удаа мэргэжлийн өндөр түвшний стандартыг тогтоох гэж байна. Дэлхийн стандартад нийцсэн мюзикл болох учраас зөвхөн “Хурд” хамтлагийг тойрсон баг бүрэлдэхүүн гэхээс илүүтэй Монголд соёл урлагийн төлөө, театрын төлөө зүтгэж байгаа олон сайхан авьяастан оролцох юм” гэлээ.

Цаашид уг бүтээлийг Англи, Европ болон Зүүн Өмнөд Азийн орнуудад тоглуулах урт хугацааны зорилготой байгаа аж.

Энэ талаар “Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа Англи дахь продюсероор ажиллаж, дүрийн сонгон шалгаруулалт, дууны болон гэрэлтүүлгийн дизайн, хөгжмийн дуугаралт, техникийн шийдэл, бүжиг дэглэгчээр мэргэшсэн Британийн мастер уран бүтээлчдийг сонгон ажиллуулна. Тэд манай улсад ирж, монгол уран бүтээлчидтэй хамтран ажиллах хугацаандаа театр, урлагийн салбарын уран бүтээлчдэд зориулсан мэргэжлийн мастер сургалтуудыг зааж, Монголын хөгжмийн театрын салбарын хөгжилд хувь нэмэр оруулна. Продюсерын баг Британийн уран бүтээлчдийг 2026 оны дөрөвдүгээр сард зарлахаар төлөвлөж байна. Мөн дүрийн шалгаруулалтад Британийн мэргэжлийн жүжигчид уран бүтээлчид болон Монголын сор болсон залуу уран бүтээлчдийг шалгаруулан оролцуулна” хэмээн зохион байгуулагчид мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Оливиа Родриго гурав дахь цомгоо гаргахаар ажиллаж байна

10/07/2026
Дуу хөгжим Урлаг

Мелани Си “Spice Girls” хамтлагийн 30 жилийн ой сэтгэл хөдөлгөм байлаа” гэв

10/07/2026
Дуу хөгжим Урлаг

Дуучин BX буюу Ц.Батбаатар урт хугацааны дараа өөрийн шинэ уран бүтээл болох “Цэцэн уул” дуугаа сонсогчдын хүртээл болголоо

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Балдони Блэйк Лайвлитэй хийсэн шүүхийн маргааны талаар анх удаа ам нээв

10/07/2026

Оливиа Родриго гурав дахь цомгоо гаргахаар ажиллаж байна

10/07/2026

Мелани Си “Spice Girls” хамтлагийн 30 жилийн ой сэтгэл хөдөлгөм байлаа” гэв

10/07/2026

“Говийн зэрэглээ” кино багийнханд тохиолдсон явдлын учгийг тайлах нэвтрүүлэг энэ сарын 13-нд NTV телевизээр цацагдана

10/07/2026

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.