Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Монгол газар нутгаас хоёр дахь удаагаа 700 орчим жил цэвдэгт хадгалагдсан шаазан ваартай өрөм олдлоо
Археологи

Монгол газар нутгаас хоёр дахь удаагаа 700 орчим жил цэвдэгт хадгалагдсан шаазан ваартай өрөм олдлоо

Урлаг Урлаг29/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ШУА-ийн Археологийн хүрээлэн болон АНУ-ын Мичиганы их сургуулийн хамтарсан судалгааны баг 2026 оны тавдугаарын сарын 12-ноос 26-ны хооронд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг Гол мод хэмээх дурсгалт газарт Монголын эзэнт гүрний үеийн долоон булш оршуулгын дурсгалыг малтан хосгүй үнэт олдворууд олсон талаар өмнө нь бид мэдээлсэн билээ.

Малтан судалсан долоон дурсгалын зургаа нь эрт үед тоногдож сүйтгэгдсэн бөгөөд зөвхөн нэг дурсгал анхны байдлаар хөндөгдөөгүй хадгалагдан үлдсэн байжээ. Энэхүү хөндөгдөөгүй дурсгал нь өндөр настай эмэгтэй хүний оршуулга байсан бөгөөд төмөр тоноглолтой эмээл, дөрөө, хазаар болон бусад адууны тоног хэрэгсэл,сумч хутга, цагариг ээмэг, хонины шагайт чөмөг зэргийг дагалдуулан тавьсан байжээ. Харин дөрөвдүгээр дурсгалаас цэвдэгтэй хөрсөнд 700 гаруй жил хадгалагдсан шаазан ваартай өрөм, хоёрдугаар дурсгалаас өвөрмөц чих бариултай бүтэн шавар ваар, өрөөсөн төмөр дөрөө, тавдугаар дурсгалаас хос төмөр дөрөө, сумын зэвүүд, оломны арал, саадгийн дэгээ зэрэг гарсан нь Монголын эзэнт гүрний түүх, нийгэм-соёлыг тодруулан судлахад чухал ач холбогдолтой олдвор, хэрэглэгдэхүүн юм.

Ялангуяа шаазан ваартай өрөм нь 700 орчим жил цэвдэгт хадгалагдаж үлдсэн онцгой чухал олдворт тооцогдоно. Уг олдвор нь Монгол орноос олдож буй хоёр дахь удаагийн тохиолдол юм. Өмнө нь 2018, 2019 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг “Хориг” хэмээх газарт тонож сүйтгэгдсэн Монголын эзэнт гүрний үед холбогдох бүлэг булшнаас 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос олдож байсан юм. Эзэнт гүрний үед хамаарах уг олдворууд нь Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд нэн ховор нээлт болж буй ажээ.

Судалгааны багт ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын Мичиганы их сургуулийн багш, доктор Браян Миллер, тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Түвшинжаргал, Р.Баярмаа, сэргээн засварлагч Р.Эрдэнэцэцэг, ШУА-ийн их сургуулийн магистрант Ц.Ганзориг, С.Гялбаа, Х.Баасансүрэн болон бусад туслах ажилтнууд хамтран ажилласан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Буган хөшөө судлах тусгай аяллын маршрут бий

29/07/2026
Археологи Урлаг

“Умард говийн хүннүчүүд”-ийг судалж эхэлжээ

28/07/2026
Археологи Урлаг

Завхан аймгийн Сантмаргац суманд түүх, соёлын үл хөдлөх долоон дурсгал бий

27/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Кардашиан хуульчийн шалгалтад унасан тухайгаа хошигнон ярив

29/07/2026

Дакота Жонсон Мэрилин Монрогийн дүрд хувирчээ

29/07/2026

Хван Жүн Миний агентлаг цуурхал тараасан этгээдэд хуулийн хатуу арга хэмжээ авна

29/07/2026

50 Cent “Fightland” цувралаар кино урлаг, боксын ертөнцөд эргэн ирлээ

29/07/2026

Том Холланд өөрийнх нь тоглосон зарим киног үзэх хэрэггүй гэв

29/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.