Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Шилдэг борлуулалттай номын тухай ШӨХТГ-аас зарлаж байхаар боллоо
Уртын дуу

Шилдэг борлуулалттай номын тухай ШӨХТГ-аас зарлаж байхаар боллоо

Урлаг Урлаг02/07/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
326595753b4345195448113886899352014-07-02-17-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь 2012 оны хагас жилээс эхлэн Тэнгис, Өргөө кино театруудад гарч буй кино жагсаалтын мэдээллийг олон нийтэд мэдээлж эхэлсэн бол 2014 оны 7 сараас эхлэн ашиг орлогоороо тэргүүлж буй номын жагсаалтыг Монголд анх удаа олон нийтэд мэдээлж байхаар боллоо. Өнөөгийн байдлаар нийслэлийн хэмжээнд номын борлуулалт болон ашиг орлогоороо тэргүүлж буй номын жагсаалтыг нэгдсэн байдлаар гаргаж, хэрэглэгч, уншигчдад зарладаггүй байсан бөгөөд зөвхөн цөөн тооны томоохон номын дэлгүүрүүд тус тусдаа хамгийн их борлогдсон номын жагсаалтыг гаргаж хэрэглэгчиддээ мэдээлж иржээ.

Тус газар нь Өрсөлдөөний тухай хуулийн 15.1.1-т заасан “Өрсөлдөөний соёлыг төлөвшүүлэх, шударга бус өрсөлдөөнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах хөтөлбөр боловсруулах, арга зүйн удирдлагаар хангах, хэрэгжилтэнд нь хяналт тавих“ гэсэн бүрэн эрхийнхээ хүрээнд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд сар бүрийн шилдэг борлуулалттай номын /BESTSELLER/ жагсаалтыг гарган олон нийтийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, хэрэглэгчид, уншигчиддаа хүргэж байхаар шийдвэрлээд байна.

Ингээд Улаанбаатар хотын хэмжээнд буй бүх номын дэлгүүрүүдээс ирсэн шилдэг 10 номын жагсаалтыг та бүхэндээ хүргэж байна.

 

     

Д/д

Номын нэр

Зохиогч

Тоо

1

Тавилан

Л.Сарантуяа

530

2

Сорхугтани

Б.Сарантуяа

276

3

Усан доогуур 20 бээр аялсан нь

Мир хэвлэлийн газар

258

4

Тэнгэрийн таалал

Л.Сарантуяа

224

5

Луун шивээст охин

Стиг Ларсон

214

6

Цагаан могой

Мир хэвлэлийн газар

180

7

Эрдмийн тулгуур 3-5 нас

Юнгэрэн, Лхамсүрэн

152

8

Амжилтийн тарни

Т.Бадамзул

148

9

Өөдөө тэмүүл

Шейрил Сандберг

136

10

Алтангэрэл судар

С.Гантөмөр

135

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Опозит” хамтлагийн “Болор цом” тоглолтзургаадугаар сарын 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

19/05/2025

“Eurovision” тэмцээнд Австрийн дуучин JJ буюу Йоханнес Питч түрүүлжээ

19/05/2025

ФОТО: “Шийдсэн хүн” уран сайхны киноны нээлтээс

19/05/2025

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүдийг шалгарууллаа

19/05/2025

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр

19/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.