Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын Залуучуудын Холбоо медалийн журмаа шинэчиллээ
Нийгэм

Монголын Залуучуудын Холбоо медалийн журмаа шинэчиллээ

Урлаг Урлаг03/07/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
e26941c958cfae380e4d317869421e142275409832014-07-03-09-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын Залуучуудын Холбоо Монгол Улсын хөгжил дэвшил, залуу үеийг хүмүүжүүлэх үйл хэрэгт хүч чадал, оюун ухаан, эрдэм мэдлэг, авьяас билгээ зориулсан ахмадууд, хамт олон, сурлага хүмүүжлээрээ тэргүүлсэн хүүхэд, залуучуудыг түүхэн ой, тэмдэглэлт үйл явдал, баяр ёслол, улсын болон олон улсын чанартай арга хэмжээ, залуучуудын байгууллагын болон орон нутгийн байгууллагуудаас зохион байгуулж буй ажлуудыг тохиолдуулан нэр бүхий шагналуудаараа урамшуулан шагнадаг билээ.

7-р сарын 1-ээс эхлэн МЗХ шагналын журмандаа өөрчлөлт оруулж байна. Шагналд тодорхойлогдсон тухайн залуу хамт олныхоо дунд манлайлагч, амжилттай ажиллаж байгаа, нэр хүндтэй, шинийг санаачлагч бүтээгч байх бөгөөд шинэчлэгдсэн журмын дагуу МЗХ-оос шагнах шийдвэр гарсны дараа тухайн байгууллагаас үндсэн цалинтай тэнцэхүйц болон дүйцэхүйц шагнал урамшуулал/мөнгөн/олгохёстой болж байгаа юм байна. Мөн шагналын материалыг хүлээж авснаас хойш хурдан хугацаанд шийдвэрлэж өгөх үүднээс онлайн бүртгэлийн системийг нэвтрүүлж эхлэхээр болсон байна. Энэ нь цаг хугацааг хэмнэхээс гадна, олон нийтэд тухайн хүн ямар амжилт гаргаснаараа шагнуулж байгааг нээлттэй ил тод болгож байгаа юм. Үүнийг дагаад шагналын нэр хүнд өсөх мөн шагнагдагсдаа алдаршуулах, олон нийтэд сурталчилах боломжтой болж байгаа юм байна.    

МЗХ өмнө нь “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч”, “Тэргүүний залуу”, “Тэргүүний хилчин”, “Хөдөлмөрийн алдар”, “Тэргүүний малчин залуу”, “Тэргүүний тариаланч залуу”, “Тэргүүний сурагч”, “Цэргийн алдар” гэсэн 8 төрлийн шагналаар шагнадаг байсан бол энэ жилээс эхлэн салбарын залуучуудаа урамшуулах үүднээс

Тэмдэг, медаль

1.       “Төрийн залуу түшээ” цол тэмдэг

2.       “Залуучуудын зүтгэлтэн” цол тэмдэг

3.       “Тэргүүний залуу хуульч” цол тэмдэг

4.       “Тэргүүний залуу инженер” цол тэмдэг

5.       “Тэргүүний залуу сэтгүүлч” цол тэмдэг

6.       “Эр зоригийн алдар” цол тэмдэг

7.     “Тэргүүний залуу бизнесмэн” цол тэмдэг

8.     “Уурхайчны алдар” цол тэмдэг

9.     “Тамирчны алдар” цол тэмдэг

10.    “Залуу зохион бүтээгч” цол тэмдэг

11.    “Тэргүүний хилчин” цол тэмдэггэсэн медалиуд нэмэгдсэн байна.

Монгол Улсын хөгжилд  онцгой амжилт үзүүлж, нийтээр хүлээн зөвшөөрөхүйц хувь нэмрээ оруулсан 45-аас дээш насны олонд танигдсан, Монголын Залуучуудын Холбооноос хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд идэвхи чармайлттай оролцсон хүнийг жилд нэг удаа Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар “Үндэсний удирдагч”, “Шилдэг удирдагч” медалиар шагнах юм байна.Мөн “Шударга ёсны алтан од”, “Эв нэгдлийн мөнгөн од”, “Амжилтын хүрэл од” гэсэн од өргөмжлөлүүд нэмэгдсэн байна.   

Энэхүү шагнал Улсын Их баяр наадмын өмнө олгогдож эхэлж байгаа бөгөөд байгууллагууд хамт олныхоо дунд манлайлагч залуучуудаа тодорхойлж болох юм.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Селена Гомесын усны хувцастай зураг цахим орчинд маргаан дэгдээв

26/02/2026

2PM хамтлагийн Тэг Ён ирэх дөрөвдүгээр сард хуримаа хийхээр болжээ

26/02/2026

Бөгтөр цагаан халимны гэрэл зураг тэргүүн байранд шалгарчээ

26/02/2026

Гавьяат жүжигчин Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин дүрэлзэн асна

26/02/2026

“Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн үргэлжилж байна

26/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.