Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хүйсийн говийн домог” эмгэнэлт дуулалт жүжиг нээлтээ хийнэ
Нийгэм

“Хүйсийн говийн домог” эмгэнэлт дуулалт жүжиг нээлтээ хийнэ

Урлаг Урлаг03/07/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
hui731910047202014-07-03-12-34[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Говь-Алтай аймгийн АДБ-ийн “Алтай” чуулгын уран бүтээлчид энэ сарын 4,5ны өдрүүдэд “Хүйсийн говийн домог” нэртэй эмгэнэлт дуулалт жүжгийн нээлтээ хийх гэж байна. Монголын мэргэжлийн томоохон чуулгуудын нэг болох “Алтай” чуулгын ээлжит шинэ уран бүтээл дээр ҮДБЭЧуулгын ерөнхий найруулагч, зураач Д.Ганболд, хөгжмийн зохиолч М.Бирваа, залуу бүжиг дэглээч Д.Энхбаатар нар уригдан ажиллаж байна.

Монголын алдарт 33-н говийн нэг болох Хүйсийн говийн эмгэнэлт домгийг дуулалт жүжгийн төрлөөр туурвисан бөгөөд Алтай чуулгын авьяаслаг 60 гаруй уран бүтээлч, ажилчин албан хаагчдын нөр их хүч хөдөлмөр авьяас билгийн үр дүнд нээлтээ хийх гэж байна.Энэ дуулалт жүжгийг алдарт зохиолч Б.Ренчин гуайн “Нууцыг задруулсан захидал” зохиолоос сэдэвлэн цомнолыг зохиолч  Б.Нямлхагва туурвижээ.Энэхүү уран бүтээлд 16-17-р зууны үед Манжийн дарлалд орсон монголчууд эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө хэрхэн баатарлагаар тэмцэж ялж ялагдаж явсныг нэгэн гэр бүл хүйс тэмтрүүлсэн эмгэнэлт түүхээр харуулах бөгөөд энэхүү үйл явдал болсон  түүхэн газар нутгийг улиран одсон он цагийн эрхэнд “Хүйсийн говь”  гэж нэрлэх болсон тухай өгүүлэх ажээ.

www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026
Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Annual SkyPixel Photo” уралдааны ялагчид тодорлоо

30/04/2026

Поп од Билли Айлишийн тоглолтыг нэрт найруулагч Жэймс Камерон кино болголоо

30/04/2026

Э.Батнямбуу: Хүний сэтгэлд хүрэх агшнуудыг шингээж өгөхийг хичээсэн

30/04/2026

Жамухынх хэмээгддэг алтан бүсийг Эрдэнэсийн санд хадгалдаг

30/04/2026

Жүжигчин, найруулагч Лувсандоржийн Энхбаяр таалал төгслөө

30/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.