Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»“Их Засаг” ОУИС оюутан сурагчдадаа цогц боловсрол олгохыг эрхэмлэдэг
Сонгодог уран зохиол

“Их Засаг” ОУИС оюутан сурагчдадаа цогц боловсрол олгохыг эрхэмлэдэг

Урлаг Урлаг03/07/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
img_08308760343132014-07-03-12-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

img_0830  “Их Засаг” Олон улсын Их сургууль оюутан суралцагчдынхаа оюун сэтгэлгээг хөгжүүлэх, хүмүүжүүлж төлөвшүүлэх талаараа Монгол Улсдаа өөрийн гэсэн брэндийг бий болгож чадсан сургууль юм.

Манай улсад анх  удаа  цогц боловсрол, өв тэгш хүмүүжлийн нэгдсэн хөтөлбөр боловсруулан мөрдөж байгаа нь  Монгол Улсын Засгийн газрын Боловсролын шинэчлэл, “Зөв Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрс суурь болж, энэ сургуулийн удирдлагын алсын хараа, менежментийн тод илрэл болон бодит биелэлээ олж байна.

 

“Их Засаг” Олон улсын Их сургуулийн хэмжээнд хэрэгжиж байгаа оюутан сурагчдад “Цогц боловсрол олгох, хувь хүний чадавхийг дээшлүүлэх хөтөлбөр” нь зөвхөн “Их Засаг”-ийн оюутан суралцагчдад хамаатай бус, өргөн утгаараа Монгол хүний хөгжлийн тухай асуудал юм. Оюутан сурагчид нь сурлагатай, хүмүүжилтэй, сэтгэлдээ гэрэл гэгээтэй, сайн сайхныг олж харах нүдтэй, сайн сайхны төлөө тэмүүлэх хүсэл тэмүүлэлтэй байх юм бол сургууль хамт олон сайхан харагддаг.

Оюутан сурагчдад цогц боловсрол олгох хувь хүний чадавхийг дээшлүүлэх  хөтөлбөрийг хэрэгжүүлснээр оюутан суралцагчид бүр нь оюуны их чадамжтай, мэргэн ухаанд суралцах чадвартай, гоо зүй, эрүүл мэнд, ёс зүйн боловсролыг сайн эзэмшсэн, уран сайхны торгон мэдрэмжтэй, өөрийгөө удирдах болон багаар ажиллах чадвартай, эх оронч үзэлтэй сайн хүн болж төлөвшинө хэмээн Их Засагчууд үзэж байна.

Оюутан сурагчдадаа цогц боловсрол олгох, хувь хүний чадавхийг дээшлүүлэх энэхүү нэгдсэн хөтөлбөрийг хэдэн жилийн өмнөөс батлан хэрэгжүүлж оюутанд ээлтэй, нээлттэй, бүх оддын эрдмийн их сургууль, Биеийн тамир спортыг дээдлэгч хамт олон болсон бахдам амжилтуудаараа Их Засагчууд бахархдаг.  Тэд энэ л алдар хүндэтгэл, баяр бахархлаасаа эрч хүч авч, улам ихийг хийж бүтээхийн төлөө урам зориг дүүрэн сурч, хөдөлмөрлөж байна.

Их Засаг их сургууль нийслэлийн баруун зүүн талд байрлах 2 цогцолбортой бөгөөд харьяа болон бүрэлдэхүүний 14 сургуультай юм. 1000 оюутан суух 3 дотуур байр, хүний их эмчийн салбар, 2 спорт цогцолбор, 2 соёлын төв,  номын сан, багш оюутны цайны газар, интернет төв, фитнес төв зэрэг багш, оюутнуудын хэрэгцээг бүрэн хангахуйц үйлчилгээний төвүүд ажиллаж байна.

Тус сургууль оюутан сурагчдадаа чанартай боловсрол олгон, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц чадварлаг боловсон хүчин бэлтгэхийн зэрэгцээ тэдний чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх олон нийтийн арга хэмжээнүүдийг өргөнөөр зохион байгуулдаг юм. Их, дээд сургуулиудын дунд зохиогддог урлаг, спортын олон арга хэмжээнд Их Засагчууд манлайлан оролцсоор ирсэн билээ.

Мөн тус сургуулийн хэмжээнд жил бүрийн намар сүр дуулиантай зохион байгуулагддаг “Оюутны намар” урлагийн их наадам, Их засаг Лицей сургуулийн  урлагийн бага наадам зэрэг нь оюутан сурагчдын авъяас сонирхлыг нээн илрүүлж хөгжүүлэх,  тэдний чөлөөт цагийг зөв боловсон  өнгөрүүлэх, урлаг соёлын шилдэг тэргүүний авьяастнууд, хамт олныг тодруулах, гоо зүйн хүмүүжил олгох, хамтач үзэл төлөвшүүлэхэд  чухал байр суурь эзэлдэг юм.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpinк” аялан тоглолтоо “Deadline” буюу “Эцсийн хугацаа” гэж нэрлэжээ

16/05/2025

“Миний нүдээр ирээдүйн Улаанбаатар хот” сэдэвт гар зургийн уралдаан” болно

16/05/2025

Энэ амралтын өдрүүдэд “Ламбугайн нулимс” дуурьтай

16/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын нэр дэвшигчид тодорлоо

16/05/2025

Кинотеатруудын менежментийн холбооноос уран бүтээлүүдийн нээлтийн үзвэрийн тоог зарлалаа

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.