Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.
ХОНЬ
Долоо хоногийн эхээр од эрхэс таныг үйл хөдлөлөө хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна. Таны ажил мэргэжил болон эрүүл мэнд аль аль талаар өөдрөг байна. Таны бизнесийн ирээдүй тийм ч тодорхой бус байгаа бол өөрөөр хийх арга замыг бодож олохыг зөвлөе. Гэрээ хэлэлцээрт үүсэх үл ойлголцол толгойны өвчин болно. Өвөрмөц санаа бодол таныг яах ёстойг болон өөрийгөө зөв илэрхийлэх аргыг хэлж өгнө. Харин долоо хоногийн дундуур чөлөөт цагаараа гэр орондоо байж, үр хүүхдүүдийнхээ хүмүүжилд анхаар. Мэдрэмжтэй байвал гэнэтийн зүйл таны төлөвлөгөөг тасалдуулж чадахгүй. Хэчнээн цаг зав, хүч хөдөлмөр гарган зүтгээд ч та мэдрэмжээ ашиглахгүй бол санасан үр дүнд хүрэхгүй л болов уу. Аливаа зүйл дээр хэт идэвх чармайлт гарган зүтгэх хэрэггүйг од эрхэс анхааруулж байна. Долоо хоногийн сүүлээр удирдлагатайгаа санал зөрөлдөх асуудал гарах магадлалтай. Гэхдээ олдсон боломжоо ашиглавал их зүйл хийж чадна. Хайртай хосууд бие биедээ итгэж найдаж байгаа боловч харилцаанд хэцүү үе бий болно. Онц шаардлагагүй зүйлээр ирээдүйн амьдралаа дэнчин тавих хэрэггүй. Таны эргэн тойрон эерэг энерги хуримтлагдана. Мөн хувийн ур чадвар өсөх болно. Удахгүй таны ажил болон хувийн амьдралд том боломж гарах болно. Сайхан боломжийг бүү алдаарай.
ҮХЭР

Долоо хоногийн эхээр хамтран ажиллагсадтайгаа үүсгэх санаа зөрөлдөөн нь ажлын бүтээмжийг бууруулах тул төвийг сахиж, байдлыг хурцдуулахгүй байхыг хичээ. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцох бол цаг үеийн хурц сэдвээр бусадтай маргалдахаас зайлсхий. Долоо хоногийн дундуур гэрээ хэлэлцээр байгуулах, худалдаа арилжаа хийх нь ашиг авч ирэх боломжтой байна. Үл хөдлөх хөрөнгийн салбарт ажилладаг хүмүүс ухаалаг байвал хөрөнгө оруулалтаас орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Харин долоо хоногийн сүүлээр санхүүгийн алдагдалд орж болзошгүй. Хайртай хүн тань таны сэтгэлд хүрэхгүй, урам хугалж магадгүй. Бие сэтгэлээ хянах, тайвшруулах ямар нэгэн сургалтын хөтөлбөрт хамрагдаж эхлэх нь үр ашигтай.
ИХЭР

Долоо хоногийн эхээр энерги дүүрэн байх тул ажил дээрээ амжилт гарган, тушаал дэвших магадлалтай. Таны сонирхол судалгаа шинжилгээний төсөлд татагдана. Таны удирдан зохицуулах чадвар болон бусдыг өөртөө татах байдал өснө. Од эрхсийн шилжилт хөдөлгөөн танд өнгөрсөн туршлагаа эргэн дүгнэж тодорхой алдаануудыг дахин давтахгүй байхад тусална. Долоо хоногийн дундуур өөр салбарт ажиллах боломжоо судал. Хайр дурлалын харилцаанд тогтворгүй байдал үүсэж магадгүй хэдий ч гэр бүлд амар тайван байдал зонхилох болно. Ажлын үүрэг хариуцлагаас зугтаж байгаа хүн өсөж дэвшихэд хэцүү. Харин долоо хоногийн сүүлээр хүсэл тэмүүлэл болон ур чадвараа жинхэнэ сэтгэл ханамжтай өгөх зүйлд зориул. Ачаалал их байгаа ч найз нөхдөдөө цаг гаргаж сур. Хосууд ний нуугүй ярилцаж асуудлаа шийдэн, шинэ өөрчлөлтийг эхлүүл. Гэр бүл болон найз нөхдийн харилцаанд итгэлцэл чухлаар нөлөөлнө.
МЭЛХИЙ

Долоо хоногийн эхээр хэн нэгэн нь таныг тодорхойгүй үйл хэрэгтээ татан оруулах гэж оролдож мэдэх тул болгоомжтой байгаарай. Таны ашиг сонирхлыг татах харилцаа амьдралд орж ирснээр эрс өөрчлөлт гаргахыг шаардана. Хайртай хүнийхээ дэргэд үг хэлээ цэгнэж, сэтгэл хөдлөлөө хянахыг зөвлөе. Эс бөгөөс зөрчил маргаан гарахыг үгүйсгэхгүй. Долоо хоногийн дундуур цагаа олоогүй үйлдэл хийвэл эвгүй байдалд орж болзошгүй байна. Тодорхойгүй байдалд ч өөртөө итгэх итгэлээ алдахгүй бай. Архаг өвчин хөдөлж болзошгүй. Ялих шалихгүй зүйлд хэт эмзэг хандах хэрэггүй. Амжилтад хүрэхийн тулд чадах бүхнээ хий. Од эрхэс хамгийн нандин холбоо харилцааг хөдөлгөөнд оруулна. Хайрын романст умбана. Хамгийн хашир хүмүүс ч хайрын учралд яарна. Харин долоо хоногийн сүүлээр түншлэлийн асуудал толгойг тань өвтгөж, амар тайван байдалд саад болно. Зоригтой хүнийг аз ивээдгийг сана. Та эрүүл мэнддээ санаа зовж эхлэх байх. Хууч өвчин сэдрэх аюултай байгаа тул аль болох болгоомжтой байж урьдчилан сэргийл.
АРСЛАН

Долоо хоногийн эхээр өөрийн бизнес ажил хэргээ эхлүүлэх боломжийг бүү алд. Тооцоо судалгааг урьдчилан гарга. Сонирхолтой санаа, ашигтай үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тохиромжтой. Танд санал болгосон ашигтай гэрээ хэлэлцээрээс бүү татгалз. Хайрын харилцаа тань хүчтэй биш бол өөр хүсэл эрмэлзэл энэхүү холбоог тасалж магадгүй. Харин долоо хоногийн дундуур хувийн болон ажлын харилцаа ширүүн уур амьсгалтай болж магадгүй. Зугаа цэнгэл, наадам наргианд их хэмжээний мөнгө зарцуулж болохгүй. Хэрвээ та хайртай хүнтэйгээ хамт амрахаар амласан бол цагийг зугаатай өнгөрөөхөөр төлөвлө. Ганц бие хүмүүст олон янзын хүмүүс цугларсан газраар явж, урлагийг тоглолт үзэх нь таалагдах болно. Долоо хоногийн сүүлээр амьдралд тохиолдох аливаа учралд нээлттэй байж, түүнээс суралц. Таны төвлөрөх чадвар хязгаарлагдаж, биеийн эрч хүчний нөөц олон тийшээ сарниж магадгүй байна.
ОХИН

Долоо хоногийн эхээр ойрын үед таны нэр хүнд сайн байх тул өөрийн байр суурийг ил тод илэрхийлэхэд илүүдэхгүй. Романтик харилцаанд хүндрэл гарах хандлага байгаа тул эрсдэлтэй асуудлаас холхон байхыг сануулж байна. Ажлын амтыг мэдэрсэн хүмүүс ч үүнээс кайф авахгүй байх. Эрч хүчтэй байдал эерэг нөлөө үзүүлэх тул гайхалтай сайхан санаанууд толгойд орж ирнэ. Долоо хоногийн дундуур од эрхсийн нөлөөнөөс зөрчил тэмцэл үүснэ. Дарга удирдлагуудын гаргасан гэнэтийн өөрчлөлтөд зохицох хэрэгтэй болно. Та зарим хүмүүстэй ойлголцох ямар ч боломжгүй байна. Тиймээс муу хүмүүсээс холхон шиг бай. Харин долоо хоногийн сүүлээр шинэ харилцаа одоогийн бүрхэг нөхцөл байдалд гэрэлтсэн очийг нэмэх боловч эхлээд бодит байдлыг ойлгох нь чухал. Өөрийнхөө бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадвал асуудлаа шийдвэрлэхэд илүү хялбар болох болно.
ЖИНЛҮҮР

Долоо хоногийн эхээр ажил дээрээ тушаал дэвшиж магадгүй. Бизнесийн үйл ажиллагаанд тулгарсан асуудлаа хамгийн энгийнээр шийдээрэй. Хэрэв шийдэмгий байж ажилдаа онцгой идэвхтэй хандвал амжилт гаргах болно. Ямар ч ажилд эрч хүчтэй, хичээл зүтгэлийг та гаргаж чаддаг тул шийдэмгий байдлаа хадгалсаар бай. Долоо хоногийн дундуур од эрхсийн нөлөө оюун бодлоор удирдах шаардлага үүсгэх ба сэтгэл хөдлөл, дотоод мэдрэмжээ нууцлаг байлга. Эрүүл мэндэд анхаарч, чанаргүй хоол хүнс хэрэглэхээс зайлсхий. Бодсон зүйлээ хойшлуулж, дэмий санаа зовж явахын оронд оролдоод үзэх нь танд богино хугацаанд хир том өөрчлөлт гарсныг мэдрүүлэх болно. Харин долоо хоногийн сүүлээр од эрхсийн нөлөө таатай байна. Цаг агаар боломжийн л байх юм бол гадуур гарч алхан, эрч хүчээ сэргээх хэрэгтэй.
ХИЛЭНЦ

Долоо хоногийн эхээр өмч хөрөнгөтэй холбоотой худалдах, авах гэрээ хэлэлцээр хийх магадлалтай. Анхаарал болгоомж илүүдэхгүй байх. Ялангуяа зөвхөн итгэлцэл дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулах шаардлага үүсвэл аливаа мэдээллийн эх сурвалжийг сайн шалгаарай. Ажлаа дуусгах гэж хэт яаралгүй, эерэг үр дүнд хүрэх тохиромжтой цагийг хүлээ. Харин долоо хоногийн дундуур аль болох өөртөө зовлон багатай, ядралгүй ажиллахыг хичээ. Таныг ойлгохгүй байгаа хэн нэгний хийх алхмыг бүү тоо. Чухал үнэт зүйлээ илүү дээдэлж чадвал бусдыг гайхшируулах болно. Үймээн шуугиан болон эмх замбараагүй байдалд санаа бүү зов. Долоо хоногийн сүүлээр санхүүгийн асуудлаа шийдвэл өндөр орлого олох боломжтой байна. Харилцаа холбооны бүхий л хэлбэрт нээлттэй бай. Од эрхэс сурах судлах болон бүтээлч байх үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх болно. Ганц бие хүмүүсийн хайр дурлалын харилцаа сайхан байх болно.
НУМ

Долоо хоногийн эхээр та бизнесийн хамтрагч болон санхүүгийн дэмжлэг хайж байгаа бол өөрийнхөө санаа бодлыг зөв илэрхийлэхийг хичээ. Сайтар хянаж үзээгүй чухал бичигт гарын үсэг зурах, тамга дарахаас зайлсхий. Тайван бус байдал таны тав тухыг эвдэх боловч тийм ч удаан үргэлжлэхгүй. Долоо хоногийн дундуур од эрхсийн нөлөө таныг сэргэлэн цовоо байлгана. Албан тушаалтай хамаатай аливаа асуудлыг зөөлөн аргаар зохицуулахыг од эрхэс зөвлөж байна. Хэн нэгэн таны төлөө ажиллана гэж байхгүй тул өөртөө л итгэ. Зарим хүмүүс хайртай хүнтэйгээ зөрчилдөж магадгүй. Хэн хэн нь хүлээцтэй байх нь нөхцөл байдлыг зөв үнэлэх боломж олгож магадгүй. Харин долоо хоногийн сүүлээр санхүүгээ тогтвортой байлгаж, жижиг сажиг зүйлсэд зарцуулах мөнгөө ч сайн хяна. Өөрийн сэтгэл хөдлөлөө сайн барьж, аливаад эерэг хандаж чадвал амжилт олох болно. Харилцааны ур чадвар болон дүрслэн бодох сэтгэлгээ өндөр түвшинд байгаа тул хувийн асуудлаа шийдэхэд хэцүү биш байх болно. Удахгүй бүх зүйл хэвэндээ орох болно.
МАТАР

Долоо хоногийн эхээр өөрт хэрэгцээтэй ажил хийх эсвэл өөрийгөө боловсруулан хөгжүүлэхэд таатай цаг үе байх болно. Таны төрөлхийн тайван байдал тань амьдралд үргэлж сайнаар нөлөөлж байдаг гэдгийг сана. Нөхцөл байдлыг хурдан бөгөөд зөв үнэлэх арга ухаан л шийдвэр гаргахад туслах болно. Харин долоо хоногийн дундуур хуурамч үр дүн уналтад хүргэнэ. Хүчин чармайлт л тэнцвэр болон аз жаргалыг авчирна. Таны туршлага чадвар нэр хүндэд тань нөлөөлөн, урам зориг нэмэгдэнэ. Үл ойлголцол гарах үед таны хариу үйлдэл бусдын айдаст автуулж магадгүй. Хүндлэл хүлээн зөвшөөрлийг дагуулдаг гэдгийг санаарай. Долоо хоногийн сүүлээр хувийн амьдралд эерэг өөрчлөлт гарах төлөвтэй байна. Эрүүл мэндээ хамгаалж, цаг зав гарган дасгал хөдөлгөөн хийх нь ашиг тустай цаг үе. Сөрөг хандлага нь ямар ч хичээл зүтгэлийг хүссэн үр дүнд хүргэхгүй. Харилцаа холбоогоо хязгаарла. Түргэн хоолноос аль болох татгалзаарай. Сайн унтаж амрах хэрэгтэй.
ХУМХ

Долоо хоногийн эхээр хумхынхны хууч өвчин сэдрэх магадлал өндөр тул эрүүл мэнддээ анхаарч эмчилгээ хийлгэхэд таатай үе. Санхүүгийн байдал болон худалдан авах чадвар дээшилнэ. Гэхдээ чухал биш зүйлд мөнгөө үрэхээс сэргийлж санхүүгийн сахилга баттай байхыг сануулж байгаа бол зарим хүнийг хөрөнгө мөнгөний гачаалаас болж урам зориг нь буурахыг анхааруулж байна. Байдлыг хэрхэн сайжруулах талаар бод. Одоо эхэлж байгаа хайр дурлалын адал явдал танд сургамж болох болно. Энэ бүхний үр дүн зөвхөн таны сэтгэл санаанаас шалтгаалах юм. Харин долоо хоногийн дундуур өмнөх үйл явдал бүр эсрэгээр өрнөх бөгөөд мэдрэмжтэй байвал бүгд санаснаар бүтнэ. Таны бие даасан үйл ажиллагаа зохион байгуулах чадвар өсөн нэмэгдэх болно. Энэ зорилгодоо хүрэхийн тулд илүү их зүйлийг хийх хэрэгтэй болж байна. Хэрэгтэй үед өөрийгөө хамгаалж, асуудалд орохоос сэргийл. Долоо хоногийн сүүлээр асуудал бэрхшээл тохиолдсон үед ч үүнийгээ бусдад мэдэгдэх хэрэггүй. Ингэснээр өөрийнхөө зөв арга замыг олох болно. Нууц задарснаар асуудал шийдэгдэхгүй. Тэсвэр тэвчээртэй байвал таны чадвар амжилтад хүргэх болно. Амжилт болон сэтгэлийн тэвчээрийн нууц нь зөв харилцаанд оршдог. Мөн таны гэр орны орчин танаас хайр анхаарал халамж шаардана.
ЗАГАС

Долоо хоногийн эхээр таны нэр хүнд ихээхэн өсөж, албан тушаалын шат ахих зорилго тань биелэх мэт санагдаж болох юм. Хожим нь гаргасан шийдвэрийнхээ төлөө өөрийгөө зэмлэхээс ангижрах боломж ч гарна. Ер нь олны анхаарлыг хэт өөртөө татах хэрэггүй үе гэж ойлгоорой. Ажил амьдралдаа шинэлэг хэв загвар баримтлах нь таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх болно. Харин долоо хоногийн дундуур эрч хүчтэй байхын тулд амьдралын хэмнэлээ өөрчилбөл эерэг үр дүн өгнө. Гэхдээ аливаа өөрчлөлт шинэчлэлийг үе шаттайгаар хянамгай хийх нь зүйтэй. Ажил дээр таатай өөрчлөлт гарна. Шинэ өөрчлөлт болох нь байгууллагын үйл ажиллагаанд бүхэлд нь эергээр нөлөөлнө. Хэн нэгэн нь таны байр суурийг сулруулахын тулд ямар нэгэн явуулга зохион байгуулах магадлалтай тул бүгдэд бүү итгэ. Долоо хоногийн сүүлээр түнштэйгээ харилцах болон шинэ ажил эхлэх зэрэгт хүндрэл учрах магадлалтай. Хувийн амьдралд тулгарах сорилтыг хайртай, дотнын хүнийхээ дэргэд байснаар хялбархан даван туулах болно.

