Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Хүннүгийн язгууртны булшнаас олдсон хүрэл бүсний арал
Археологи

Хүннүгийн язгууртны булшнаас олдсон хүрэл бүсний арал

Урлаг Урлаг31/03/2026Шинэчлэгдсэн:31/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Завхан аймгийн музейн сан хөмрөгт Хүннүгийн үеийн олон үнэт ховор дурсгал хадгалагдаж байна. Үүний нэгэнд Алдархаан сумын Ямаан ус хэмээх газраас илрүүлсэн Хүннүгийн язгууртны бүлэг дурсгалын 61 дүгээр булшнаас олдсон хүрэл бүсний арал багтдаг.

Дөрвөлжин хэлбэртэй, цутгамал хүрлээр урласан уг бүсний арал нь урд нүүрэн дээрээ хоёр буур ноцолдож буй дүрслэлийг товойлгон хийснээрээ онцлог.

Мал, амьтны зан ааш, төрх байдлыг уран нарийн дүрсэлсэн нь Хүннүгийн үеийн гоёл чимэглэлийн урлагийн түвшин хэр байсныг тодорхой харуулдаг. Ямаан усны дурсгалт газрын 61 дүгээр булш нь 23×24 метр хэмжээтэй, зүүн талдаа гурван дагуул булш, хойд хэсэгтээ зургаан хос зураастай, 12 метр урт үүдэвчтэй, дөрвөлжин хашлага чулуун дараас бүхий томоохон байгууламж юм.

Тус булшнаас өрнө, дорнын соёлын үнэт өвд тооцогдох утлагын сав, сац маягийн модон эдлэл, гоёмсог хээ чимэглэл бүхий сүйх тэрэгний тэвш, Ромын шилэн аяганы хагархай зэрэг язгуур угсаа, нийгмийн өндөр зэрэглэлийг илтгэх олдворууд илэрсэн тухай Нэгэн зууны зурагт шастир номд дурдсан байдаг. Эдгээр нь Хүннүгийн язгууртан дээдэс соёл иргэншлийн өндөр түвшинд хүрснийг харуулж байна.

Хүннүгийн үед тэмээний буур ноцолдох буюу орооны үеийн хүч чадал, эр зоригийг бэлгэдэн дүрслэх нь сүр хүч, эрх мэдлийн илэрхийлэл байжээ. Иймээс 61 дүгээр булшнаас илэрсэн хүрэл бүсний арал нь тухайн язгууртан хүний нийгэмд эзлэх байр суурь, сүр жавхланг бэлгэдсэн гоёл чимэглэлийн чухал дурсгал. Энэхүү олдвор нь Хүннүгийн үеийн соёлын олон талт байдлыг олон нийт, ялангуяа хүүхэд залууст таниулан сурталчлахад чухал хувь нэмэр оруулж байгааг Завхан аймгийн музейгээс мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Дундговь аймгийн Сайнцагаан сумаас Хүннүгийн үеийн булш олджээ

31/07/2026
Археологи Урлаг

Эртний нүүдэлчдийн түүх, соёлын ул мөр бүхий Шивээ уулын дурсгал

31/07/2026
Археологи Урлаг

Буган хөшөө судлах тусгай аяллын маршрут бий

29/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Александр Скарсгардын шинэ дүр олныг алмайруулж байна

31/07/2026

Хүнд өвчнөө ялсан бүсгүй “Аз жаргалд урьсан хайр” ном бичжээ

31/07/2026

Г.Мэнд-Ооёогийн “Шилийн богд” зохиолын шүүмж

31/07/2026

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026

Д.Болд НҮБ-ын хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгчтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.