Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Монгол хаан” жүжгийг дэлхийн театрын ноён оргил “Broadway”-д тоглоно
Театр

“Монгол хаан” жүжгийг дэлхийн театрын ноён оргил “Broadway”-д тоглоно

Урлаг Урлаг13/04/2026Шинэчлэгдсэн:13/04/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын үнэт өв соёлыг дэлхийд таниулан сурталчилж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй Төр” буюу “Монгол хаан” жүжиг дэлхийн театрын ноён оргил “Broadway”-д удахгүй тавигдах гэж байна.

Энэхүү бүтээлийг дэлхийн театрын ертөнцөд 100 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж буй алдарт “Nederlander” групп “Broadway” болон АНУ-д гаргахаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Нью-Йорк хотноо хоёр талын продюсерын баг хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ.

“Lion King”, “Hamilton”, “Wicked” зэрэг дэлхийн алдарт мюзиклүүдийг продюсерлон бүтээснээрээ алдартай, дэлхийн театрын тэргүүлэх группүүдийн нэг “Nederlander” групп нь “Broadway”-ийнн 41 театрын есөн театрыг эзэмшдэг бөгөөд дэлхийн даяар 30 гаруй театртай, салбарын тэргүүлэгч продюсинг групп юм. Энэ нь “Монгол хаан” жүжигт болоод Монголын театрын урлаг, соёлын салбарт цоо шинэ хуудсыг нээж байна.

“Монгол хаан” жүжгийн Америк дахь ерөнхий продюсероор “Nederlander” группийн ерөнхий захирал Боб Недерландер өөрөө ажиллах бол ерөнхий менежерээр нь “Disney”-н “Lion King”, “Beauty and the Beast” зэрэг “Broadway”-ийн алдарт мюзиклүүдийг продюсерлосон Дон Франц ажиллана.

Дэлхийн ард түмэн XIII зуунд Эзэн Чингис хааны хийсэн агуу их байлдан дагуулалтаар ихэвчлэн Монгол орныг мэддэг. Тэгвэл 2000 жилийн өмнө Төв Азид болж буй уг зохиолоор дамжуулан Монголчууд болоод Төв Азийн үндэстнүүдийн өвөг дээдэс болох Хүннү нарыг моодонд оруулж; өнөөгийн дэлхий ертөнцийн газрын зурагт гүн гүнзгий нөлөө үзүүлсэн тэдний хүч чадал, манлайлал, няцашгүй эр зоригийг нь тунхаглан мандуулж, Төв Азийн түүхийн мартагдаж буй энэ бүлгийг урлагаар дамжуулан амилуулж буйгаараа “Монгол хаан” жүжиг нь онцлогтой.

“Монгол хаан” жүжиг баатарлаг цар хүрээ, өвөрмөц түүхээрээ Америкийн үзэгчдийг байлдан дагуулна гэж итгэж байна. Бид энэхүү хүчирхэг бүтээлийг “Broadway” болон түүнээс цааш таниулахдаа нэр төрийн хэрэг байна” гэж ерөнхий продюсер Боб Недерландер хэлэв.

2023 онд Лондонгийн алдарт Колизеум театрт олон улсын анхны аялан тоглолтоо хийж, Лондон хотыг бүтэн сарын турш Монголоор амьсгалуулж, 40,000 үзэгчдэд хүрсэн “Монгол хаан” жүжиг нь дэлхийн өнцөг булан бүрийн мянга мянган үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулж чадсанаараа дэлхийн олон орны продюсеруудын хараанд өртсөн. 2024 онд “Base Entertainment Asia”-гаас хамтран санхүүжүүлэн Сингапурын “Marina Bay Sands”-д Азийн нээлтээ хийн амжилттай тоглогдож, Монголын театрын салбарт анх удаа олон улсаас хөрөнгө оруулалтыг татаж урьд өмнө байгаагүй жишиг тогтоосон. Өнгөрсөн оны аравдугаар сарын 10-26-ны хооронд Япон улсад аялан тоглолтоо танхим дүүрэн үзэгчидтэй амжилттай хийсэн уг жүжиг ирэх еспүгээр сард Оросын алдарт Марийнский театрын урилгаар тоглогдох гэж байгаа билээ.

“Nederlander” группийн удирдлагууд ирэх долдугаар сард их баяр наадмын үеэр Монголд айлчлан, “Монгол хаан” жүжгийг үзэн, “Broadway”-д тоглуулах төслөө төлөвлөх ажлаар манай эх оронд айлчлах гэж байна. Дэлхийн А зэрэглэлийн “Broadway”ий-н продюсерын баг Монгол бүтээлийг сонгон ажиллана гэдэг бол Монголын соёлын довтолгоон, Монгол уран бүтээлчдийн баяр юм. АНУ-д хийх “Монгол хаан” жүжгийн аялан тоглолтын тов 2027 оны эхний улиралд зарлагдана.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Хаадын хаан Чингис хаан” физикл перформансыг ганцхан удаа толилуулна

10/07/2026
Театр Урлаг

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ

08/07/2026
Театр Урлаг

Дагвын Цэвээнравдан Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ

07/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Балдони Блэйк Лайвлитэй хийсэн шүүхийн маргааны талаар анх удаа ам нээв

10/07/2026

Оливиа Родриго гурав дахь цомгоо гаргахаар ажиллаж байна

10/07/2026

Мелани Си “Spice Girls” хамтлагийн 30 жилийн ой сэтгэл хөдөлгөм байлаа” гэв

10/07/2026

“Говийн зэрэглээ” кино багийнханд тохиолдсон явдлын учгийг тайлах нэвтрүүлэг энэ сарын 13-нд NTV телевизээр цацагдана

10/07/2026

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.