Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»УДЭТ-ын залуу найруулагч Э.Билгүүн М.Булгаковын “Мастер, Маргарита хоёр” зохиолыг тайзнаа амилуулна
Театр

УДЭТ-ын залуу найруулагч Э.Билгүүн М.Булгаковын “Мастер, Маргарита хоёр” зохиолыг тайзнаа амилуулна

Урлаг Урлаг15/04/2026Шинэчлэгдсэн:15/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДЭТ-ын залуу найруулагч Э.Билгүүн Оросын нэрт зохиолч Михаил Булгаковын “Мастер, Маргарита хоёр” зохиолыг тайзнаа амилуулахаар болжээ. Ингэхдээ саунд драм төрлөөр үзэгчдэд хүргэх аж.

Энэ талаараа Э.Билгүүн “Орост сурч байхдаа монголынхоо үзэгчдэд шинэлэг бүтээл үзүүлж, харуулахсан гэсэн чин хүсэл тээж байлаа. “Мастер ба Маргарита” бол хүн бүрийн сайн мэддэг, маш том хэмжээний роман юм. Энэхүү романыг жүжгийн хэлбэрт оруулах нь маш сонирхолтой бөгөөд чансаа шалгасан ажил байв. Зохиол дахь жаргал зовлон, хүний амьдралын ээдрээг тайзан дээр амилуулахын тулд найруулгын хурц шийдлүүдийг ашиглаж байна. Энэхүү жүжиг нь олон хүний хүч хөдөлмөр шингэсэн бүтээл бөгөөд үзэгчдийн сэтгэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. “Мастер, Маргарита хоёр” романыг яагаад сонгосон бэ гэдгийг үзэгчид жүжгээ үзээд ойлгох байх.

Саунд драма гэдэг нь хөгжим болон драмын жүжгийн хоорондын тэнцвэрийг маш нарийн хангадаг онцлогтой. Энд хөгжим нь зөвхөн ая төдий биш, харин жүжигт нэгэн бие даасан дүр болж орж ирдэг. Ийм л өвөрмөц шийдлээр “Мастер ба Маргарита” жүжгийн хөгжмүүдийг амьдлуулж, тайзнаа амилуулж байна” гэсэн юм.

Найруулагч Э.Билгүүн нь ОХУ-ын Москвагийн ГИТИС (одоогийн Оросын театрын урлагийн академи)-ийг төгсөгч бөгөөд УДЭТ-т өнгөрсөн оноос уран бүтээлээ туурвиж буй юм.

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Санкт Петербургт зорчсон тэмдэглэл: Хааны тайзанд хаан суусан нь

10/09/2026
Театр Урлаг

“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг дахин толилуулна

09/09/2026
Театр Урлаг

УДЭТ болон “Александринский” театр өргөн хүрээнд хамтран ажиллана

09/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS хамтлаг дахин дээд амжилт тогтоов

10/09/2026

Жүжигчин Колин Фёрт 66 нас хүрлээ

10/09/2026

Францын Ривьера дахь музейгээс Ренуарын зургууд алдагджээ

10/09/2026

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын этно хөгжмийн наадамд дуучин Б.Одмандах үзэгчдийн хүндэтгэлийн тэргүүн байрт шалгарлаа

10/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.