Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Соёл урлагийн залуу манлайлагч-2014” тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
Уртын дуу

“Соёл урлагийн залуу манлайлагч-2014” тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Урлаг Урлаг22/07/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
600tom2965881552014-07-22-09-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Нийгэм ба соёл урлагийн салбарын залуу менежер, уран бүтээлч, удирдах ажилтан, оюутнуудын анхааралд Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), АНУ-ын дахь Монголын Урлагийн Зөвлөл, Бээжин дэхь Норвегийн Элчин Сайдын Яамтай хамтран “Соёл урлагийн залуу манлайлаг-2014” тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.

Хөтөлбөрийн үндсэн зорилго:

• Нийгмийн ба соёл урлагийн салбарын залуу манлайлагчдын чадавхийг дээшлүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар соёл урлагийн тогтвортой хөгжлийг дэмжих Хөтөлбөрийн хэрэгжүүлэх баг:

• Хөтөлбөрийн удирдагчаар АНУ-ын Денвер хотын “Инклюзив Солюшинс” компаний захирал Уолтер Женкинс ажиллаж, урилгаар олон улсын болон Монголын тэргүүлэх профессор, зөвлөхүүд тус хөтөлбөрт оролцоно.

Хөтөлбөрийн үр дүн:

• Хөтөлбөрийн хугацаанд буюу 2014 оны 9-р сараас 2015 оны 6-р сар хүртэл манлайлал, урлагийн маркетинг, менежмент, төсөл хэрхэн бичих, стратеги төлөвлөлт, засаглал, сан бүрдүүлэлт, төслийн хэрэгжүүлэлт зэрэг 10-12 төрлийн Монголын болон олон улсын мэргэжилтэн багш нарын сургалтанд хамрагдах

• Нийгэм, соёл урлагийн салбарын залуучуудтай танилцах, мэдээлэл солилцох, хамтран ажиллах • Өөрийн шинэлэг санаачлага бүхий төслийг хэрэгжүүлэх зөвлөгөө, санхүүгийн дэмжлэг авах

• МУЗ-өөс зохион байгуулагдаж буй үйл ажиллагаанд уригдан оролцох

• Соёл урлаг, бизнесийн салбарын томоохон төлөөлөгчидтэй уулзах, танилцах зэрэг боломжийг эдлэх болно. Үндсэн шаардлага: Нийгэм ба соёл урлагийн бүх салбарын 18-35 насны соёл урлагийн залуу менежер, удирдах ажилтан, уран бүтээлчид оролцох боломжтой. Сонгон шалгаруулах шалгуур:

• Тэтгэлэгт хөтөлбөрийн үр дүнд олж авсан мэдлэг, туршлагаа хуваалцах чадвар

• Аливаа байгууллагад харъяалагддаг бол хөтөлбөрт хамрагдах зөвшөөрлийг ажил олгогчоосоо авсан байх

• Эзэмшсэн мэдлэг, туршлагаа үндэслэн Монголын соёл урлагийн ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах чадвар

• Цаашид соёл урлагийн салбарт үр бүтээлтэй ажиллах эрмэлзэл

• Нийгэм ба соёл урлагийн салбарт үндэсний болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чадвар

• Салбартаа мэргэжлээрээ 2-оос доошгүй жил үр бүтээлтэй ажилласан туршлагатай бол давуу талтай Сонгон шалгаруулалт: Сонгон шалгаруулалтыг “Соёл урлагийн залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийн тусгай хороо хийх бөгөөд анхан шатны шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг ярилцлаганд урина. Өргөдлийн маягт болон хугацаа

• Өргөдлийн маягтыг МУЗ-ийн доорх хаягаар авна уу.

• Өргөдлийг холбогдох материалын хамт CD дээр 2014 оны 8-р сарын 25-ны дотор Монголын Урлагийн Зөвлөлд ирүүлнэ үү.

• Өргөдөлтэй холбоотой асуултын талаар Монголын Урлагийн Зөвлөлийн 319015, 319017 дугаарын утсаар ярьж холбогдоно уу.

Хаяг: Монголын Урлагийн Зөвлөл ДельтаТөвийн 4 давхарт 402 тоот /Урт цагааны зүүн урд талд/ Жуулчны гудамж, Чингэлтэй дүүрэг Утас: 319017 Факс: 319015

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Опозит” хамтлагийн “Болор цом” тоглолтзургаадугаар сарын 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

19/05/2025

“Eurovision” тэмцээнд Австрийн дуучин JJ буюу Йоханнес Питч түрүүлжээ

19/05/2025

ФОТО: “Шийдсэн хүн” уран сайхны киноны нээлтээс

19/05/2025

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүдийг шалгарууллаа

19/05/2025

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр

19/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.