Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Зурхай»Ордуудын энэ долоо хоногийн зурхай
Зурхай

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

Урлаг Урлаг20/04/2026Сэтгэгдэл байхгүй9 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.

ХОНЬ

Долоо хоногийн эхээр шинэ ажил эхлүүлж, орлогоо нэмэгдүүлэх талаар судал. Од эрхсийн зүгээс үзүүлэх нөлөөг тийм гэж яг таг тодорхойлох боломжгүй байгаа тул сонирхолтой бас дарамттай байх бололтой. Хэрвээ тайван бас өөдрөг байж чадвал аз таныг ивээж, таны санаачилга гайхалтай үр дүнд хүрэх болно. Ижилхэн сонирхолтой хүмүүстэй ярилцаж өөрийн эерэг мэдрэмжээ мэдэр. Амьдралынхаа чухал хүнд зориулж цаг гаргавал хайр дурлал тань гэрэлтэх төлөвтэй байна. Харин долоо хоногийн дундуур од эрхсийн нөлөөлөл сэтгэл хөдлөлийг тань нэмэгдүүлэх болно. Цаг хугацаа болон хөрөнгө мөнгөний хомсдолоос болж нэлээд таагүй дарамттай асуудал гарч ирэх бололтой. Нөхцөл байдалтай нүүр тулж ажилла. Таны идэвх зүтгэлээс хамааран ажил хэргийн салбар дах байр суурь тодорхойлогдоно. Хэдий чинээ үүрэг хариуцлагаа сайн ухамсарлана хувь заяа таныг төдий чинээ шагнаж өгөөмөр гараа сунгах болно. Долоо хоногийн сүүлээр хайртай хүмүүстэйгээ ойр харьцахад таатай. Хожим ойлгомжгүй байдалд хүрэхгүйн тулд нөхцөл байдлаа сайн мэдрэх хэрэгтэй.

ҮХЭР

Долоо хоногийн эхээр ямар нэг зөв мэдээлэл дээр тулгуурлан хурдан шийдвэр гаргаж чадвал асуудлаа амархан шийднэ. Хууль эрх зүйн бичиг баримтыг сайтар уншиж судал. Амьдралын эрч хүч өндөр түвшинд байх боловч хэт их сэтгэл хөдлөл таныг сүйтгэж мэдэх юм. Хов жив, өдөөн хатгасан байдлаас болж хэрүүл шуугиан гаргахгүй байхыг од эрхэс танд анхааруулж байна. Долоо хоногийн дундуур од эрхсийн ерөнхий нөлөө сайн байгаа тул эрүүл мэнд болон ажил төрөл сайн байх болно. Урам хугарч, сэтгэл санаагаар унах мөч гарч ирсэн ч үүнийг түр зуурын үзэгдэл мэт хүлээн авч бодит амьдралаа бүү хүндрүүл. Хаана ч хэзээ ч таныг анхаарч, хайр халамж тавих хүн танд ихээхэн өөртөө итгэх итгэлийг өгнө. Хосууд нэгнийгээ илүү таньж мэдэх талаар төлөвлөгөө зохио. Хайр дурлалд амжилт гаргахгүй байгаагаас болж урам тань хугарна. Харин долоо хоногийн сүүлээр багахан хэмжээний үдэшлэг зохиож, бага зэрэг юм уухаас бүү татгалз. Гэр бүлийн гишүүдийнхээ үгийг дагах нь буруу шийдвэрээс аварна.

ИХЭР

Долоо хоногийн эхээр зарим хүмүүст бизнес уулзалт төлөвлөж, хэд хэдэн санал тавихад маш тохиромжтой цаг үе. Хувирамтгай хандлага ноёлж байх тул сонирхолтой зүйлд оролцоно. Сэргэлэн гүйлгээ ухаантай байвал та сэтгэл догдлолтой хөгжилтэй арга замыг олж, энгийн үед удаан шийдэгддэг асуудлуудаа шийднэ. Банк санхүүгийн асуудалтай холбоотой хэрэгтэй мэдээлэл олж авна. Харин долоо хоногийн дундуур ажлын ачаалал нэмэгдэх ч танд ар гэрийн асуудал чухал болж эхэлнэ. Ажил хэргийн болон хайрын харилцааг тэнцвэржүүлэхэд хэцүү байгаа ч хайртай хүнтэйгээ хамт байх цаг зав гарга. Эрүүл мэндээ анхаар. Хууч өвчин хүндрэх магадлал байна. Анхаарал болгоомжтой байснаар аливаа муу зүйлээс өөрийгөө хамгаална. Долоо хоногийн сүүлээр гэр бүлийн хүрээнд хүүхдийн хүмүүжилд санаа зовох асуудал гарч болзошгүй. Тэдний хэрэгцээнд гэр бүлийн төсвийн ихэнх хэсэг нь зарцуулагдана.

МЭЛХИЙ

Долоо хоногийн эхээр урьд урьдаас илүү эрч хүчтэй байсан ч өрсөлдөгчтэйгөө нүүр тулан тэмцэлдэх хэрэггүй үе. Төрийн албаны ажилтнууд ажил дээрээ амжилт гаргах, албан тушаал ахих магадлалтай. Орлогоо сайжруулах зорилготой байгаа хүмүүс үйл ажиллагааны үр өгөөжөө нэмэгдүүлэхэд анхаар. Идэвх чармайлттай ажлын үр дүнд бизнесийн түншлэлтэй холбоотой асуудлуудаа зохицуулах болно. Долоо хоногийн дундуур та өөртөө итгэлтэй байвал бусдыг манлайлах чадвартай байна. Өөрийн амлалт, сурсан мэдсэн бүхнээ ил гаргах сайхан боломж байсан ч даруу байдлыг эрхэмлэ. Од эрхсийн байрлал санхүүгийн хүндрэл учрах, гэнэтийн тооцоолоогүй зарлага гарахыг зөгнөж байна. Иймээс ашиггүй хөрөнгө оруулалтаас болгоомжил. Харин долоо хоногийн сүүлээр бизнесийн харилцаа холбоо танд хэрэгтэй дэмжлэгийг өгнө. Хөрөнгө мөнгөтэй холбоотой эсвэл хамтын оролцоотой ажилд их эрч хүч шаардана. Дотор хүнээ сонсоход цаг зарцуулж, хэрэв мэдрэмж тань ердийнхөөсөө илүү тод байвал бүү гайх.

АРСЛАН

Энэ долоо хоногийн эхээр эрх мэдэлтэй хүмүүстэй хууль санхүүгийн хэлэлцээр хийх бол бэрхшээл учирч магадгүй бөгөөд эцсийн тохиролцоонд хараахан хүрээгүй бол яарахгүй хүлээх нь зөв. Аливааг хэтэрхий хурдан хийж олон зүйлийг зэрэг амжуулах гэж гүйх нь ашиг муутай. Ажлаа хаанаас эхэлж, хаана дуусгахаа мэдэхгүй болно гэдгийг санаарай. Харин долоо хоногийн дундуур од эрхэс эерэг мэдрэмж хэрэгтэйг, ялангуяа эрүүл мэнддээ анхаарахыг сануулж байна. Аливаа зүйлд хэт идэвх зүтгэл гаргахаас зайлсхий. Од эрхэс бүхий л шинэчлэлд тодорхойгүй нөлөөлөх учир шинэ санаачилга тусыг олохгүй байж мэднэ. Мөн нэг хэвийн тогтсон ажил хэрэг, гэр орны ажлаа хийхдээ ч болгоомжтой байгаарай. Хосуудын харилцаа асуудалтай тулгарч магадгүй учир юу ч боллоо гэсэн уураа дарж, биеэ барихыг хичээгээрэй. Долоо хоногийн сүүлээр урьдчилан таамаглаагүй зүйлүүд тохиолдож болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Танихгүй хэн нэгэнд сэтгэл татагдаж магадгүй. Амьдралын мөн чанарыг зөв ухаарах юм бол та өөртөө итгэлтэй байна. Магадгүй зарим нэг чухал зүйлийг анзаарахгүй өнгөрөхгүйн тулд од эрхсийн илгээх мэдрэмжид найд. Гэр бүлийн гишүүдтэйгээ асуудалтай байсан харилцаагаа сайжруул.

ОХИН

Долоо хоногийн эхээр олдсон боломжийг өөртөө ашигтайгаар эргүүл. Шинэ түншүүдтэй ашигтай харилцаа тогтоож, төслөө амжилттай дуусгаж магадгүй. Амжилтын түлхүүр нь та өөрийн бодлоо шударгаар илэрхийлэх чадвар байна. Санхүүгийн нөхцөл байдал хэвийн байгаа бол сандрах хэрэггүй. Ямар ч үед та бусдад хүндэтгэл үзүүлж чаддаг гэдгээ илэрхийлэх сэтгэлийн тэнхээтэй бай. Харин долоо хоногийн дундуур шинэ үзэл бодол, эерэг зан чанараар өөрийгөө цэнэглэ. Ажил ихтэй байх боловч таны төвлөрөх чадвар, ажил үүргийн гүйцэтгэл өндөр түвшинд байна. Ур чадвар хариуцлага шаардсан ажил, биеийн хүчний ажил хийхээс татгалз. Хамтын үйл ажиллагаанд өнгөрүүлсэн цаг хугацаа үнэ цэнтэй байх ба ирээдүйд ч мөн ялгаагүй үнэ цэнээ хадгалсан хэвээр байх болно. Долоо хоногийн сүүлээр хайр дурлалын асуудлын хувьд сайхан мэдээ ирэх бөгөөд илүү тогтвортой харилцаа холбоог үүсгэж болох юм. Амин хувийнхаа тав тухад хэтэрхий анхаарснаас эргэн тойрныхондоо анхаарал тавихгүй байхаас болгоомжил. Ганц бие хүмүүс хөнгөмсөг янаг амрагийн харьцаанд ороход бага зэрэг хэцүү болсныг мэдрэх болно.

ЖИНЛҮҮР

Долоо хоногийн эхээр бүхий л харилцаанд таагүй хандлага илэрч байна. Өөрийгөө гадаад ертөнцөөс тусгаарлах, зөвхөн ойр дотнын хүмүүстэйгээ харьцах нь сөрөг хандлагыг өөрчлөхөд тусална. Зөн билэг, мэдрэмж хүчтэй байна. Үүнийг ашиглан сэтгэл зовоосон асуудал дээр та зөв сонголт гаргаж чадна. Харин долоо хоногийн дундуур ойр дотнынхонтойгоо илэн далангүй ярилц. Шаардлагатай тусламжийг авахдаа уг шийдвэрийг гаргахаасаа өмнө зайлшгүй учир шалтгаан байгаа эсэхийг тодруул. Таны төлөвлөгөөнд хөнгөмсөг зан чанар, сэтгэл санааны тогтворгүй байдал сөргөөр нөлөөлнө. Таны анхаарал сул байгаагаас болж чухал зүйлийг ч орхигдуулж мэднэ. Тиймээс анхнаасаа нягт нямбай, нарийн тооцоотой байвал ажил хэрэг амжилттай явагдахад эергээр нөлөөлнө. Долоо хоногийн сүүлээр ажил ихтэй хүмүүс ч хувийн амьдралдаа анхаарал тавих шаардлага гарна. Та өөрийн хамгийн дуртай юмаа хийж байгаа л бол ганцаараа байсан ч аз жаргалтай байх болно.

ХИЛЭНЦ

Долоо хоногийн эхээр хамт олонтойгоо ойр байх шаардлагатай. Бүгдийг өндөр сэтгэгдэлтэй үлдээхийн тулд танаас ид шидтэний дүр шаардана. Амрах хэрэгтэй ч анхаарлаа сулруулбал өрсөлдөгч тань дор нь залгих байх шүү. Азад найдах хэрэггүй. Харин ирээдүйнхээ сайн сайханд итгэ. Зарим гэнэтийн тохиолдол танаас илүү эрч хүч шаардах болно. Харин долоо хоногийн дундуур харилцаа холбоонд саатал гарсны улмаас зарим нэг бэрхшээл учрах боловч танаас хамаарал байхгүй гэдгийг ойлго. Олон адал явдал гарч ирэх бөгөөд өөрийн зан чанар, ур чадварыг харуулах боломж олдоно. Од эрхсийн ивээлээр хайр сэтгэлийн харилцаа амжилтад хүрч, ганц бие хүмүүс зөв хүнээ олно. Долоо хоногийн сүүлээр эерэг нөлөөнүүд таны өөртөө итгэх итгэл, өөрийгөө хүндэтгэх байдлыг өсгөнө. Хайр дурлалын асуудалд болгоомжтой ханд. Гэр бүлд зөрчил үүсэж болзошгүй үл ойлголцол үүсгэх учрал амьдралд гарч ирнэ. Од эрхэс танд амжилт билэгдэж байгаа тул эерэг сэтгэлгээг баримтал.

НУМ

Долоо хоногийн эхээр шалихгүй асуудал, саналын зөрөлдөөнөөс болж гутарч мэдэх юм. Далд явуулгаас болгоомжил. Өөрийн сул талыг хүлээн зөвшөөрөх эсвэл бусдын нөлөөнд автах байдал тань орчин үеийн өндөр шаардлагад нийцэхгүй. Хайр дурлалын хувьд төдий л сонирхолтой зүйл тохиолдохгүй учир од эрхэс энэ тал дээр анхаарлаа хандуулахгүй байхыг зөвлөж байна. Харин долоо хоногийн дундуур хэдийгээр од эрхсийн зүгээс үзүүлж буй нөлөө таатай байгаа ч хэт тайвшрах хэрэггүй. Шинэ өөрчлөлтийн үр дүнг үзэх завшаан танд тохионо. Үүнийг од эрхсийн илгээх сайн тэмдэг гэж хүлээн авч өөрийгөө бүхий л талаар дайчил. Харин бизнес хийдэг хүмүүсийн хувьд энэхүү энергийг маш үр дүнтэйгээр ашиглах хэрэгтэй болно. Долоо хоногийн сүүлээр гэр бүлд зөрчил үүсэж болзошгүй. Гадуур зугаалах, ойр дотнынхонтойгоо ярилцах хайртай бүхэнтэйгээ сайн ярилцан суухад цаг гарга. Харилцан ярилцахдаа хувийн үзэл бодлоо аль болох тайван илэрхийлэхийг зөвлөе.

МАТАР

Долоо хоногийн эхээр амьдралын тань эрч хүч хэврэг байдалд байна. Гэсэн ч хувийн бизнес амжилт олох магадлалтай. Хэт ёсорхуу хямсгар байдал нь бусадтай зөрчилдөхөд хүргэж болзошгүй. Бүтээлч зан чанараа ялихгүй зүйлээр хязгаарлах гэсний хэрэггүй. Өнгөрсөнд үлдсэн алдааг эргэж засаж болохгүйгээс хойш санаа зовох нь дэмий цагийн гарз. Зөвхөн урагшаа харж, бусдын юу гэж бодохыг тоохгүй амьдар. Долоо хоногийн дундуур биеэ авч явах чадвараар эргэн тойрныхоо анхаарлыг татна. Давуу талаа зөв ашигла. Та сэтгэл хөдлөл ихтэй байвал тэвчээртэй болох тусгай дасгал сургуулилт хийж болох юм. Харин долоо хоногийн сүүлээр од эрхсийн нөлөөллөөс аливаа харилцаанд үл ойлголцол, асуудал бэрхшээлүүд үүсэж болно. Ухаалаг байж асуудлын учир шалтгаан юу болохыг ойлгохыг хичээ. Сайн танихгүй хүмүүстэй шөргөөлцөлдөж, бусдын анхаарлыг татахаас болгоомжил.

ХУМХ

Энэ долоо хоногийн эхээр өөрийн ур чадвар болон нийгмийн хүрээллээ тэлэх сайхан боломж гарна. Гэвч бизнес болон найз нөхдийн харилцаанд төвөгтэй байдал үүсэх хэдий ч асуудлыг шийдвэрлэх гарц олж, зөв шийдэлд хүрч чадна. Од эрхэс түншлэл, хамтын ажиллагааг онцолж авч үзэж байгаа тул энэ тал дээрээ онцгой анхаарал хандуул. Хийж байгаа бүх зүйлсээ хэт төгс болгох гэж бодсоны хэрэггүй. Долоо хоногийн дундуур худалдаа наймааны үйл ажиллагаа, гэрээ хэлэлцээр амжилттай болох магадлалтай. Хэрэв та бусдад өөрийн санаагаа ойлгуулахыг хичээж байгаа бол туршилт сорилттой тулгарна. Аливаа зүйлийг дуусгавар болгохын тулд илүү тэвчээртэй шаргуу ажиллах хэрэгтэй. Харин долоо хоногийн сүүлээр үйл хөдлөлөө анхаарч, биеэ зөв авч явахгүй бол таагүй хариу үйлдлийг л хүртэнэ. Хайртай хүнийхээ хэрэгцээ шаардлагад өөрийгөө тэнцвэржүүлэх арга олох тийм ч амархан байхгүй бололтой. Таны тогтворгүй зан энд хүртэл амжилттай байж ирсэн түншлэлийг сэв суулгаж мэднэ. Бодол санаа тань бодит байдлаас хол байдгаас болж чухал зүйлээ алдаж болно. Ийм учир та хэлсэн бүхэндээ хүрч байж амжилтад хүрч чадна.

ЗАГАС

Долоо хоногийн эхээр од эрхэс хөдөлгөөнтэй байх тул амьдралын идэвх нэмэгдэнэ. Сэргэлэн гүйлгээ ухаантай хүмүүс сэтгэл догдлолыг хайж хөгжилдөх шинэ арга замыг эрэлхийлж, энгийн үед удаан шийдэгддэг асуудлуудаа шийднэ. Ажилдаа төвлөрч ажиллахыг хичээгээрэй. Анхаарлаа хандуулах маш олон асуудал байх боловч хангалттай цаг байхгүй тул өмнөх ажлаа л амжуулах хэрэгтэй болно. Харин долоо хоногийн дундуур эхэлсэн ажлаа аль болох чанартай бөгөөд гүйцэд хийх хэрэгтэй байна. Асуудлаас зугтах эсвэл өөрөөсөө зайлуулах хэрэггүй. Та хийж буй ажлынхаа үр дүнг нь мэдрэхэд тийм ч их хугацаа зарцуулахгүй бололтой. Долоо хоногийн сүүлээр бүтээлч байхын тулд төлөвлөгөөнүүдээ хооронд нь холбосон ажил хэргүүдээ илүү анхаар. Энэ нь бас таныг өөртөө итгэлтэй байлгах болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Зурхай Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

13/04/2026
Зурхай Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

06/04/2026
Зурхай Урлаг

Ордуудын дөрөвдүгээр сарын зурхай

01/04/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Hugo and color” улсын XVII олимпиадын шилдгүүд тодорлоо

20/04/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

20/04/2026

“Серебряная шпага” буюу “Мөнгөн сэлэм” олон улсын фестивалиас Монголын уран бүтээлчид “Мөнгөн сэлэм” цом хүртлээ

19/04/2026

“МАД” уран сайхны кино дөрөвдүгээр сарын 24-нөөс үзэгчдэд хүрнэ

19/04/2026

Дуучин D4VD-г баривчиллаа

17/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.