Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Урлагийн биет бус өвийг харуулсан анхны хөшөө сүндэрлэнэ
Нийгэм

Урлагийн биет бус өвийг харуулсан анхны хөшөө сүндэрлэнэ

Урлаг Урлаг23/07/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
hovd-145645-597701351_copy3007204612014-07-23-10-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын язгуур урлаг, соёлын биет бус өв болох Их Аксал бий биелгээний хөшөөг Ховд аймагт босгож байгаа юм байна. Эр хүнийг магтан дуулж биелсэн хамгийн анхны бүжиг хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн эл биелгээ Монголын язгуур урлагт бүжгийн “Хаан” хэмээн нэрлэгддэг байна.

Иймд монголчуудын биет бус өв соёлыг хамгаалах зорилгоор 4 метр өндөртэй уг хөшөөг Ховд аймгийн Булган сумын уугууд Бийцээгийн Үнэнбат санаачлан босгож байгаа аж. Хөшөөнд дүрслэгдэн буй Аксал биелгээ нь том бие галбиртай, Торгууд эр хүний /баатар/ эрхэмсэг чанар, өв тэгш дүр төрх, баатарлаг шийдэмгий дайчин зориг, ухаалаг уужуу сайхан дүр төрхийг бий биелэгийн уран сэтгэмжээр товойлгон гаргасан тайзны бүжгийн сонгодог бүтээл хэмээж байна.

Энэ нь монголчуудын бахархал, үндэс угсаа, зан заншил, хэл соёл, ахуй, түүхийг өгүүлсэн урлагийн биет бус өвийг харуулсан анхны хөшөө юм.

Бийгийн өгүүлэмж:

                    ИХ АГСАЛ

Агсал хул морь нь байдаг

Наян тохой бие нь байдаг

                    Байдаг байдаг байдаг

Унаган цагтаа уян жороо

Унасан хойноо хурдан жороо

                    Жороо жороо жороо

Дааган цагтаа даамай жороо

Дам хойноо хурдан жороо

                    Жороо жороо жороо

Агтны сайн морь нь байдаг

Алтай нутгийн унаган байдаг

                    Байдаг байдаг байдаг

Есөн эрдэм төгс байдаг

Ерөөл учрал бүрдсэн байдаг

                    Байдаг байдаг байдаг

Ухаант хүний үр нь байдаг

Эцгээс заяасан бие нь байдаг

                    Байдаг байдаг байдаг

Хэвлүүн сайхан бие нь байдаг

Хээнцэр ганган төрх нь байдаг

                    Байдаг байдаг байдаг

Өрхөөр гарам нуруу нь байдаг

Өндөр сайхан халбан нь байдаг

                    Байдаг байдаг байдаг

Хээнчир торгон хийлэн байдаг

Хэлхээ мөнгөн товч нь байдаг

                    Байдаг байдаг байдаг

Нарийн хар хөмсөг нь байдаг

Мойл хар нүд нь  байдаг

                    Байдаг байдаг байдаг

Хасын сар дүгрэг царай нь байдаг

Хашийн цагаан шүд нь байдаг

                    Байдаг байдаг байдаг

Од шиг цэвэрхэн бие нь байдаг

Удам залгах үр нь байдаг

                    Байдаг байдаг байдаг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Роберт Паттинсон “The Batman: Part II”-ын тулааны хэсгүүд өмнөхөөсөө илүү хэцүү болсон гэв

02/09/2026

Гал Гадот “The Runner” кинонд тоглохдоо Том Крузээс урам авсан гэв

02/09/2026

Жорж Клуни Венецийн кино наадмын хүндэтгэлийн “Алтан арслан” шагнал хүртэнэ

02/09/2026

“Harry Potter” киноны Фред болон Жорж Уизлигийн дүрээр үзэгчдийн эчнээ мэдэх жүжигчид Жеймс, Оливер Фелпс нар “Harry Potter: Wizards of Baking” шоуг хөтөлнө

02/09/2026

Райан Гослингийн продакшн “The Flintstones” хүүхэлдэйн киноны уран сайхны хувилбарыг бүтээхээр хөгжүүлж байна

02/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.