Залуу нас эргэцүүлэх юм байна, гэвч чамайг ер ойлгоогүй л байна
Ахиад … алхахад … зүйл байна
Алдаж явааг чинь харах тийм сайхан байсангүй надаа
Амьдарч үзээгүй юм шиг чи харамлаач бүү дандаа
Яахав тэр хүнээ даг, амьдралын үнэнээ даг
Азгүйтэх болгонд чинь харуусаж суух хэцүү надаа
Харж суугаадаа, харуусаж байна бас уугаадаа
Гэвч хүсэхгүй зүйлийг хийх сонин байна, шүдээ зуугаад
Үнэн сэтгэлээр уйлаагүй үлдсэн чамайг бодоход
Ухаарах цаг нь ирсэн бүсгүй минь чи нэгийг бодох
Энэ удаа эгцэлж хараад энэ бүсгүйд эрх чөлөөг тавьж байна
Энхрийхэн үр минь ээжийгээ дагаад шатыг давж байна
Аз жаргал хүсэхийн оронд нь ахиад нэг үнсье
Аварч чадаагүй анхны амьдрал тэр цонхны цаана дүнсийнэ
Хэнийх нь бурууг хэлэлгүй бүгдийнх нь бурууг хүлээж
Хэтэрхий зөөлөн биш хорвоогийн замын уруу гүйлээ
Хайрт минь ч өөрийнхөөрөө хүсэж
Хагацах сэтгэлд догдлон яараа юу
Хамтын жаргал худлаа байж тийм үү, хайрт минь
Догдлол гунигийн доглон нулимстай
Дураар задгай залуу насанд минь
Дурсамж тэгээд үлдэхгүй гэж үү, хайрт минь
Уйлах гэж амьдарсан юм шиг уруулаа бүү жимий
Уруудаж яваа бол ухаарах болжээ бүх юмыг
Дэргэд чинь байгаа хүний дэвсгэр нь болсон бол бүсгүй
Дэндүү их хайртай миний бүх юм байсан байна бүсгүй
Гоёмсог хөнгөн тэрэгний дотор хэн нэгэнтэй чи минь
Гадуурхаж гангарах нэгний … нэг л хэсэг чи минь
Гарцаагүй үнэн ганцаардал байжээ надаар дүүрэн
Гангалсан амьдралын чинь ганцхан зовлонг үүрээд
Саяхан дэргэдүүр өнгөрсөн сайхан хосуудын нэг хэн юм бэ?
Сандарсныг бодоход салчихсан тэр амьдрал чи минь байж
Саваагүй салсан болохоор чинийхээ ирээдүйг хүндэллээ
Салаа зам зөрж өнгөрөхдөө цээжин дотроо мэндэллээ
Амьдралын нэг хэсгийг амтлах бас нэг даваа юм
Асуудлыг шийдэх гэж бас амьдрах гэж би яваа юм
Болчимгүй зүйлийг бодогдуулах шиврээ бороо юм
Босон суун зүүднээс сэрэх … орой юм
Хайрт минь ч өөрийнхөөрөө хүсэж
Хагацах сэтгэлд догдлон яараа юу
Хамтын жаргал худлаа байж тийм үү, хайрт минь
Догдлол гунигийн доглон нулимстай
Дураар задгай залуу насанд минь
Дурсамж тэгээд үлдэхгүй гэж үү, хайрт минь
Анх яаж учирсан, танилцаад хамт байсан мөчүүд
Чиний надад өгсөн тэр гоё хайрын үгтэй захианууд
Бас зурагнууд, чиний надад хэлсэн үг
Би чамаас өөр хэнд ч дурлахгүй ганцхан чамдаа үнэнч байна
Бидэнд ямар ч зовлон тохиолдсон би түүнийг даван туулж чадна гэсэн чиний амлалт
Намайг хайрлаад, намайг санаад, надад гомдоод уйлдаг байсан
Би чамайг аргадаж байсан тэр жаргалтай мөчүүд одоо ч миний сэтгэлээс гарахгүй нь
Маргаашаа бодолгүй маргалдаж явсан гэнэн мөчүүдийг
Мартах ёстой юм бол мартая чамайг хүсвэл би
Өнгөрснийг өөрөөр төсөөлж өнөөдрийг хүртэл явлаа
Өнөөдрийг бүтээх гэж өчигдрийг би хаялаа
Тийм ээ одоо би чамаасаа бас хүүгээсээ хол тусдаа л байна
Хайртай хүмүүсээсээ хол ганцаараа байхын зовлонг амсаж л байна
Хатуухан үгэнд минь гомдсон бол ахиж над дээр ирэхгүй байсан ч хамаагүй ээ
Намайг уучлаарай
Хайрт минь ч өөрийнхөөрөө хүсэж
Хагацах сэтгэлд догдлон яараа юу
Хамтын жаргал худлаа байж тийм үү, хайрт минь
Догдлол гунигийн доглон нулимстай
Дураар задгай залуу насанд минь
Дурсамж тэгээд үлдэхгүй гэж үү, хайрт минь
Устгасан дурсамжаа эргүүлэн бодож өөрийгөө зовоох хэрэггүй
Ухаангүй дурласан ч уучлаарай ингэх эрхгүй
Таавар шиг танхилхан бас тэнэгхэн тэр хайр минь
Тааралдах болгондоо танихгүй шүү …
Маргалдах болгонд маргаашаа бодоогүй миний бодлыг бүү таа
Мөрөөдөж явсан хацрыг бусдын энгэрт бүү наа
Буруутай юм шиг амьдрахад энд байсангүй та
Бууж өгөх дургүй бүсгүй надаас бусдад бүү за
… дараачийн бүсгүй нь ирж л таараа
Дандаа биш сэмхэн харууслаа би ганцаараа
Хүлээж л байна хээнцэр биш гэр бүл чинь халуухан
Хүний хүнд амьдрал мэдэхгүй миний бүсгүйг чи …
Хайрт минь ч өөрийнхөөрөө хүсэж
Хагацах сэтгэлд догдлон яараа юу
Хамтын жаргал худлаа байж тийм үү, хайрт минь
Догдлол гунигийн доглон нулимстай
Дураар задгай залуу насанд минь
Дурсамж тэгээд үлдэхгүй гэж үү, хайрт минь