Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Хиймэл оюунаар бүтээсэн “жүжигчид”-ийг “Оскар”-ын шагналд нэр дэвшүүлэхгүй
Кино

Хиймэл оюунаар бүтээсэн “жүжигчид”-ийг “Оскар”-ын шагналд нэр дэвшүүлэхгүй

Урлаг Урлаг04/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

АНУ-ын Кино урлаг, шинжлэх ухааны академи “Оскар” шагналын дүрэмд өөрчлөлт оруулснаа мэдэгдлээ. Шинэ дүрмээр хиймэл оюунаар (AI) бүтээсэн дүрүүд уг шагналд нэр дэвших боломжгүй болжээ.

Энэхүү шагналыг олгодог тус академи мэдэгдэхдээ, хиймэл ухааны тусламжтайгаар бүтээсэн “жүжигчид” шагнал авах эрхгүй гэсэн байна.

Шинэ дүрмийн дагуу зөвхөн “өөрсдийнх нь зөвшөөрлөөр бүтээсэн нь нотлогдсон” дүрүүд шагналд өрсөлдөнө. Энэ нь жишээлбэл, 2025 онд хиймэл оюуны тусламжтайгаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд нэр дэвшигчдийн жагсаалтаас хасагдана гэсэн үг юм. Жүжигчин Вэл Килмерийг нас барснаас нэг жилийн дараа “Яг л булш мэт гүн” кинонд зориулан бүтээсэн түүний AI хувилбарыг танилцуулсны дараа ийм шийдвэр гарч байна.

Мөн киноны зохиолыг хүн бичсэн байх ёстой. Хиймэл оюуны хэрэгслүүд зохиолчдын шагнал авах боломжид “туслах ч үгүй, саад болох ч үгүй”, гэхдээ хүний зохиогчийн эрх гол байр суурь эзлэх ёстой гэж кино академи мэдэгджээ. Маргаан гарсан тохиолдолд кино бүтээгчдээс нэмэлт мэдээлэл шаардах аж.

Жүжигчдийн тухайд одоо тэд нэг төрөлд хэд хэдэн дүрээр нэр дэвших боломжтой болно. Өмнө нь нэг дүрээр л нэр дэвшдэг байсан юм.

Мөн “Гадаад хэлээрх шилдэг кино” төрөлд тухайн бүтээл Берлин, Канн болон бусад олон улсын наадмаас шагнал хүртсэн бол нэг улс эсвэл бүс нутгаас хэд хэдэн удаа нэр дэвших боломжтой болно. Өмнө нь тухайн улсын дотоод шалгаруулалтаар сонгогдсон кинонуудыг оролцуудаг байсан нь авторитар дэглэмтэй улс орнуудын уран бүтээлчдийн хувьд асуудал болдог байв.

Ташрамд дурдахад, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хиймэл оюунаар бүтээсэн дуу анх удаа “Billboard”-ын жагсаалтыг тэргүүлж байсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Friends” цувралын жүжигчин одоо ч их хэмжээний орлого олсоор байдаг

03/05/2026
Кино Урлаг

ШИНЭ КЛИП: “Космос” хамтлаг – “МАД”

02/05/2026
Кино Урлаг

Шинжлэх ухааны уран зөгнөлт “Тэг цэг үйлдэл” уран сайхны кино Univision, LookTV-д оржээ

02/05/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Хиймэл оюунаар бүтээсэн “жүжигчид”-ийг “Оскар”-ын шагналд нэр дэвшүүлэхгүй

04/05/2026

Э.АНХБАЯР: Бид Монголын сонгодог урлагт ямар өөрчлөлт, ололт авчирсан нь 50, 100 жилийн дараа харагдана

04/05/2026

Үндэсний бичиг үсгийн баярыг 23 дахь жилдээ тэмдэглэлээ

04/05/2026

“Миний тайз” уран уншлагын уралдаан зарлалаа

04/05/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

04/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.