Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Соёлын өвийг хамгаалах зорилготой уралдааны бүртгэл маргааш дуусна
Нийгэм

Соёлын өвийг хамгаалах зорилготой уралдааны бүртгэл маргааш дуусна

Урлаг Урлаг29/07/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6839108e6f139a4cbig5602190452014-07-29-09-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, хууль бусаар хил дамнуулан худалдаалахаас сэргийлэх талаар ойлголт мэдлэг хүн амын дунд хангалтгүй байдаг бөгөөд энэ талаарх мэдээллийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Монакогийн Засгийн газрын санхүүжилтээр “СОЁЛЫН ӨВИЙГ ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАМНУУЛАН ХУДАЛДААЛАХЫН ЭСРЭГ ТЭМЦЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” төсөл хэрэгжиж байна. Уг төслийн хүрээнд олон нийтийн анхаарал хандлагыг Монголын соёлын өвийг хууль бусаар хил дамнуулан худалдаалахтай тэмцэх сэдвээр шилдэг видео сурталчилгааны бүтээл болон видео сурталчилгааны зохиол (раскадровка) шалгаруулах уралдааныг зарлаж байна.

Уралдааны зорилго:
Видео сурталчилгааны бүтээлээр дамжуулан олон нийтийн Монголын соёлын өвийг хадгалан хамгаалах, хууль бусаар хил дамнуулан худалдаалахын эсрэг сэргийлэх мэдлэг, дадал, хандлагыг нэмэгдүүлэх, сурталчлан таниулахад оршино.

Уралдааны сэдэв:
Монголын соёлын өвийг хадгалан хамгаалах, хууль бусаар хил дамнуулан худалдаалахын эсрэг сэргийлэх
Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа: 2014 оны 08 сарын 30

Уралдаан шалгаруулах хугацаа: 2014 оны 09 сарын 07
Видео сурталчилгааны бүтээлийн шалгуур үзүүлэлт:
а/ Бүтээлийн үргэлжлэх хугацаа, хэмжээ: Уралдаанд оролцох бүтээл 45-90 секунд байх
б/ Агуулга: Уралдааны сэдвийн хүрээнд тодорхой асуудлыг олны анхаарлыг татах, нийгмийн сэтгэлзүйд хүрч, зан үйлд болон шийдвэр гаргахад нөлөөлөхүйц хэмжээнд хөндсөн байх
в/ Мэргэжлийн шалгуур: Компьютер графикийг өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн, бүтээлч шинэлэг найруулгатай байх
г/ Оролцогч: Нэг хүн бие даан болон багаар оролцож болно. Уралдаанд орролцогч нь Монгол улсын иргэн байна.
д/ Хэл: Бүтээл монгол хэл дээр хийгдсэн байх
е/ Бүтээлээ ирүүлэх: Бүх бүтээлийг 8 сарын 30-ны өдрийг дуустал онлаинаар хүлээн авна. AVI, MPEG, MP4 зэргийн аль нэг форматаар видеог бэлдэж wetransfer.com саитаар дамжуулан [email protected] хаяг руу илгээнэ үү.
Видео сурталчилгааны бүтээлийн зохиолын (раскадровка) шалгуур үзүүлэлт:
а/ Агуулга: Уралдааны сэдвийн хүрээнд тодорхой асуудлыг олны анхаарлыг татах, нийгмийн сэтгэлзүйд хүрч, зан үйлд болон шийдвэр гаргахад нөлөөлөхүйц хэмжээнд хөндсөн байх
б/ Зорилтот агуулгыг бүтээлчээр, олон нийтэд хүртээмжтэй байдлаар илэрхийлсэн байх.
в/ Оролцогч: Нэг хүн бие даан болон багаар оролцож болно. Уралдаанд орролцогч нь Монгол улсын иргэн байна.
г/ Хэл: Бүтээл монгол хэл дээр хийгдсэн байх
д/ Бүтээлээ ирүүлэх: Бүх раскадровкуудыг (storyboards) бүтээлийг 8 сарын 30-ны өдрийг дуустал онлаинаар хүлээн авна. PNG болон JPEG форматаар зургуудийг бэлдэж wetransfer.com саитаар дамжуулан [email protected] хаяг руу илгээнэ үү.
Жич: Уралдаанд ирүүлсэн бүтээлийг ССАЖЯ, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, ЮНЕСКО-гийн Бээжин дэх суурин төлөөлөгчийн газар сурталчилгааны зориулалтаар ашиглах эрхтэй байна.

Уралдааны шагнал:
Шилдэг видео шторк – 1 1.000 000 төгрөг
Шилдэг зохиол (раскадровка) – 1 750.000 төгрөг

Уралдааныг зохион байгуулах, дүгнэх ажлын хэсэг:
– ССАЖЯ
– ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс
– ЮНЕСКО-гийн Бээжин дэх суурин төлөөлөгчийн газар
– Алтан Хальс Холбоо

Уралдааны бүтээл хүлээн авах хаяг:
И-мэйл: [email protected]
Лавлах утас: 99069635
Веб: www.mcst.gov.mn, artfilm.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Кардашиан хуульчийн шалгалтад унасан тухайгаа хошигнон ярив

29/07/2026

Дакота Жонсон Мэрилин Монрогийн дүрд хувирчээ

29/07/2026

Хван Жүн Миний агентлаг цуурхал тараасан этгээдэд хуулийн хатуу арга хэмжээ авна

29/07/2026

50 Cent “Fightland” цувралаар кино урлаг, боксын ертөнцөд эргэн ирлээ

29/07/2026

Том Холланд өөрийнх нь тоглосон зарим киног үзэх хэрэггүй гэв

29/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.