Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 Өрнөдийн босгон дээр” түүхэн уран сайхны киног MOTV.mn OTT-оос үзээрэй
Кино

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 Өрнөдийн босгон дээр” түүхэн уран сайхны киног MOTV.mn OTT-оос үзээрэй

Урлаг Урлаг06/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн талыг эзэлсэн их хаадын түүхээрээ Монголчууд бид бахархаж омогшдог. Эзэн Чингис хааны ач хүү Бат хааны амьдрал, хайр дурлал, байлдан дагуулалтыг харуулсан “1242 Өрнөдийн босгон дээр” түүхэн уран сайхны киног Унгарын нэрт найруулагч, түүхч Питэр Шоош олны хүртээл болголоо.

Монгол, Англи, Унгар, Австрали дөрвөн улсын уран бүтээлчид хамтран бүтээсэн “1242 Өрнөдийн босгон дээр” киноны гол дүр буюу Бат хааны дүрд жүжигчин Ч.Болд тоглосон бол хааны итгэлт зайрангийн дүрд Ц.Цэрэнболд, ханхүү буюу хаан Гүегийн дүрд П.Баттөр, ханхүүгийн шадар туслахад Б.Барслхагва, Бүрид
М.Баярбат, Монголын үзэсгэлэнт бүсгүйн дүрийг Б.Солонго нар тус тус бүтээсэн байна.

Монголын талаас нийт 36 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан бөгөөд каскадёрын баг, дизайнер, нүүр хувиргагч, түүхийн зөвлөх, бөөгийн зөвлөх, зохион байгуулагчийн баг, Ш.Цогтхүү ахлагчтай “Хан Монгол” циркийн морин тоглогчдын баг, ОУ-ын чанартай 10 гаруй кинонд оролцсон туршлагатай М.Наранбаатар ахлагчтай “Монгол стант” орлон тоглогчдын баг бүрэлдэхүүнтэй оролцжээ.

“1242 Өрнөдийн босгон дээр” кинонд АНУ-ын талаас Холливудын нэрт жүжигчин Эрик Робертс тоглосон нь киноны чансааг тодорхойлж байгаа юм. Эрик Робертс бол алдарт “Хөөрхөн хүүхэн” буюу Жульяа Робертсийн төрсөн ах юм.

Мөн Холливудын нэрт жүжигчин Рэй Стивенсон тоглосон бөгөөд киноныхоо нээлтийг үзэж амжилгүй зуурдаар таалал төгссөн харамсалтай үйл явдал болжээ. Монгол хааны тухай түүхэн кино бол түүний сүүлчийн дүрээ мөнхөлсөн уран бүтээл юм.

“1242 Өрнөдийн босгон дээр” киноны уран бүтээлчдээс дурдвал Унгарын канон, анхны даяанч Гэгээн Даулын одонг үндэслэгч Эстергомын Еусевийн дүрд Жереми Жонс, командлагч саймон цайзын ахмадын дүрд Нейл Стюк, Сикардиусын дүрд Дэвид Шофилд, Нгарын Бела 4-р хааны дүрд Ласло Матрей,
ахмад загалмайтны дүрд Майкл Айронсайд, Бат хааны татвар Үүлэнгийн дүрд Женевьева Флоренс,
эстергом цайзын унгар цэрэг Баксогийн дүрд Там Уильямс, Кумсан алуурчин Кангарын дүрд Андрас Стохл, кусан цэргийн тэргүүн Чикашын дүрд Фарид Элуарди, цайзын хамгаалагч дайчин Грегорийн дүрд Ласло Жолт зэрэг жүжигчид тоглож Монгол хааны түүхийг дэлгэцнээ бүтээлцжээ.

“1241 Өрнөдийн босгон дээр” киноны Монгол талын продюсероор “Монголсат нэтворкс” ХХК ажилласан бөгөөд энэ сарын нэгний өдрөөс эхлэн MOTV.mn OTT –оор гарч эхлэн Монгол үзэгчдийн хүртээл болж байгаа юм байна. Мөн ирэх долдугаар сарын 1 -нээс БНСУ-ын бүх стреаминг платформуудаар, наймдугаар сарын 15-наас Казакстан, Киргизстан , Узбекстан улсуудын бүх кино театруудаар гарах юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Каннын кино наадмын үеэр Холливуудын од Жон Траволта насан туршийн амжилт бүтээлээ үнэлүүллээ

17/05/2026
Кино Урлаг

Кино урлагийг дэмжих сангаас зургаан төсөлд санхүүжилт олгохоор болжээ

17/05/2026
Кино Урлаг

Найруулагч Ичинхорлоогийн Нямгаваа таалал төгслөө

15/05/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Spotify” BTS-ээс уучлалт гуйлаа

18/05/2026

Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ

18/05/2026

Жүжигчин, дуучин IU төрсөн өдрөөрөө 300 сая вон хандивлалаа

18/05/2026

ФОТО: “A Sound” хамтлагийн “Баяртай” тоглолтоос

18/05/2026

G-Dragon “Team GD” багийн гол ажилтнууддаа Сөүл хотын үнэтэй бүсэд байрлах тансаг зэрэглэлийн орон сууц бэлэглэжээ

18/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.