Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Н.Алтанхуяг, Б.Балгансүрэн нарыг Туул голын уснаас уухыг шаардлаа
Сонгодог уран зохиол

Н.Алтанхуяг, Б.Балгансүрэн нарыг Туул голын уснаас уухыг шаардлаа

Урлаг Урлаг30/07/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
hevleliin-baga-hural-16891463542014-07-30-13-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Н.Алтанхуяг, Б.Балгансүрэн нарыг Туул голын уснаас уухыг шаардлаа

   Өчигдөр Монголын Сайтын холбоо, Amjilt.com сайтын хамт олон хамтран хэвлэлийн хурал зарлаж, Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны Аmjilt.com сайтыг хаасан үйлдлийг хууль бус гэж үзэн эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүхэд хандсанаа мэдэгдлээ.

   Хэвлэлийн хурлын үеэр Amjilt.com сайтыг гомдол гарган хаалгасан гэх “Хаан жимс” амралтын газар Туул гол руу чиглүүлэн барьсан бохирын төхөөрөмжийн хоолой болон ялгадас агуулах савыг нуун далдалж буй бичлэг, фото зураг бүхий баримтыг сайт хаагдсан өдөр баримтжуулан авснаа дурдсан юм. Түүнчлэн “Хаан жимс” амралтын газрын зүгээс дээрх мэдээллийг худал мэт харуулах зорилго бүхий “99,1 хувийн цэвэршүүлдэг төхөөрөмжийг үнэгүй сурталчилж өглөө” хэмээсэн төлбөртэй мэдээллийг МОСАХ-нд багтдаггүй сайтуудад тараасныг дуулгасан. Харин Ерөнхий сайд Туул голтойгоо нийлж, үерт автаад, татарсан “Хаан жимс” амралтандаа дипломатуудыг аваачин, бохирынхоо цооногны хажууд магтаал уншиж, баярын гурван өдөр амралтгүй  ажиллаж, төлбөртэй нэвтрүүлэг хийлгэн, телевизүүдээр цацаж ажилласан болохыг хэвлэлийн хурал зарласан төлөөлөл хэлсэн юм. Мөн ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа “Хаан жимс” амралтын газрын төлөөлөл шиг хариулт өгч, “99,1 хувийн цэрэвршүүлдэг Солонгос тоног төхөөрөмжтэй. Amjilt.com  хаан жимсний гомдлын дагуу алдаагаа зассан тохиолдолд тус сайтыг нээх боломжтой” гэх агуулга бүхий зүйлийг ярьсан нь төрийн алба хашиж буй хүний маш хариуцлагагүй үйлдэл хэмээсэн. Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн нарыг “Туул голын уснаас шанагаар хутгаад уучихвал Amjilt.com-ийн зүгээс буруу байжээ хэмээн хүлээн зөвшөөрөхөд бэлэн” байгаагаа мэдэгдлээ.

   МОСАХ-ны зүгээс хууль бусаар дахин нэг ч сайт, телевиз, сонин, радиог хаалгахгүй байх, цаашлаад хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхэд бүдүүлгээр, хууль бусаар халддаг байдлыг дахин гаргуулахгүйн төлөө тууштай зогсохоо илэрхийлж, гадна дотны болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, энэхүү бусармаг үйлдийн эсрэг хатуу тэмцэх болохоо илэрхийлэв. Энэ дашрамд МОСАХ “Хаан жимс” амралтын газар бохироо Туул гол руу асгадаг гэдгийг шүүхээс илүүтэй энэ амралтын газар нь Нийслэл хотынхны ундны усны аман дээр баригдсан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэдгийг илэрхийлж, холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулахыг уриаллаа. Мөн энэхүү бизнесийн хоёр байгууллагын хоорондын маргаанд төрийн байгууллага хөндлөнгөөс  хууль бусаар хуруу дүрж, улмаар энэхүү маргааныг далимуулан улстөржүүлэх, тодруулбал, Засгийн газрыг огцруулахад түлхэц болгон ашиглахгүй байхыг хүслээ. 

Н.Алтанхуяг, Б.Балгансүрэн нарыг Туул голын уснаас уухыг шаардлаа

Н.Алтанхуяг, Б.Балгансүрэн нарыг Туул голын уснаас уухыг шаардлаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24 -нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025

Үндэсний номын баяраас онцлох 10 шинэ ном

16/05/2025

Ган-Эрдэнийн Гансүлд өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

16/05/2025

“Blackpinк” аялан тоглолтоо “Deadline” буюу “Эцсийн хугацаа” гэж нэрлэжээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.