Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Өнчин цагаан ботго” жүжгийг Буриадын уран бүтээлчидтэй хамтран тоглоно
Театр

“Өнчин цагаан ботго” жүжгийг Буриадын уран бүтээлчидтэй хамтран тоглоно

Урлаг Урлаг30/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төв аймаг ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын П.И.Чайковскийн нэрэмжит урлагийн коллежтой хамтран “Өнчин цагаан ботго” үлгэрийн хөгжимт жүжиг, “Их хүндэтгэл” уран бүтээлийн тоглолтыг үзэгчдэд хүргэнэ.

“Өнчин цагаан ботго” хөгжимт жүжгийн цомнолыг Соёлын гавьяат зүтгэлтэн, урлаг судлалын ухааны доктор П.Нямлхагва бичиж, найруулгыг Д.Цэрэнчимэд хийж, хөгжмийг  Г.Энхтайван зохиожээ.

Мөн Монгол, Буриадын уран бүтээлчид хамтран “Их хүндэтгэл” тоглолтыг бэлтгэж, хоёр талын уран бүтээлийг үзэгчдэд хүргэх юм.

Эдгээр уран бүтээлийг Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг угтан хүргэж байгаа бөгөөд цаашид шинэ уран бүтээл туурвих, хамтарсан тоглолт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.

Төв аймаг, Буриад Улс худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёл урлагийн салбарт хамтран ажиллаж ирсэн байна. Тухайлбал, Төв аймгийн удирдлагууд Буриад Улсын Засгийн газрын дарга А.С.Цыденовтой хамтын ажиллагааны санамж бичиг, хэлэлцээрт гарын үсэг зурж байсан юм.

Эдгээр хэлэлцээрээр хоёр талын салбар хоорондын харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон бөгөөд энэ удаа соёл, урлагийн салбарын хамтын уран бүтээлээр харилцаагаа үргэлжлүүлж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Жүжигчин О.Энхтуул “Улаан байшин”-даа эргэн ирлээ

05/10/2026
Театр Урлаг

Найруулагч Б.Баатарт хилийн хориг тавьсанаас болж “Монгол хаан” жүжгийн гадаад дахь зарим тоглолтууд цуулагджээ

05/10/2026
Театр Урлаг

Найруулагч Н.Наранбаатар жүжигчнээр эргэн тайзнаа гарна

04/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Жеймс Ганн дараагийн киноныхоо зохиолыг аль хэдийн бичиж эхэлжээ

05/10/2026

Итан Хоук амьдралыг нь өөрчилсөн киногоор “Tape”-г нэрлэв

05/10/2026

Сильвестер Сталлоне 30 гаруй насандаа өөрийгөө батлах гэж хэт зүтгэсэн нь ууртай болгосон гэв

05/10/2026

Контент бүтээгч Lil Puma буюу Д.Ариунсанаа АНУ-ын Сан Франциско хотод буудуулжээ

05/10/2026

Дуурийн дуучин Х.Мягмарсүрэн олон улсын уралдааны тусгай байрт шалгарчээ

05/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.