Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»“Сүлжилдээн”-ээр Монголын уран бүтээлчид Венецийн тайзнаа
Дүрслэх урлаг

“Сүлжилдээн”-ээр Монголын уран бүтээлчид Венецийн тайзнаа

Урлаг Урлаг08/05/2026Шинэчлэгдсэн:08/05/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улс Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Үндэсний павильоноороо оролцоход бэлэн боллоо. “In Minor Keys” сэдвийн хүрээнд 2026 оны тавдугаар сарын 9-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 22-ны хооронд зохион байгуулагдах тус биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр оролцож, нүүдэлчин соёлын гүн ухаан, түүхэн ой санамж, орчин үеийн уран сэтгэлгээний огтлолцлыг уран бүтээлээрээ дэлхийд толилуулна.

Үзэсгэлэнгийн хүрээнд Б.Номин, Г.Гэрэлхүү, Ё.Төгөлдөр, Д.Дорждэрэм нар уран зураг, видео, баримал, текстил, инсталляцийн олон төрөлт хэлбэрээр Монголын дүрслэх урлагийн өнөөгийн хөгжил, өвөрмөц өнгө төрхийг илэрхийлж оролцоно. Тэдний бүтээлүүд нь уламжлал ба орчин үе, хүн ба оршихуйн харилцаа, байгаль ба соёлын шүтэлцээг өөр өөрийн өнцгөөр тайлбарлан харуулж байна.

Монголын павильоны куратороор Ц.Уранчимэг, хамтарсан куратороор Томас Эллер ажиллаж байгаа бөгөөд олон улсын туршлага, судалгааны үндэслэлд тулгуурлан Монголын орчин үеийн дүрслэх урлагийг дэлхийн үзэгчдэд илүү өргөн хүрээнд таниулах зорилготой юм.

Монгол Улс энэхүү нэр хүндтэй биеннальд оролцох бэлтгэл ажлыг төрийн бодлогын хүрээнд зохион байгуулж, салбарын яам дэмжлэг үзүүлэхээс гадна соёл урлагийн салбарын түншлэл олон улсын хамтын ажиллагааны хүрээнд “БодьДарма сан”, “Капитрон банк”, “Волт”, “Маршал арт галерей”, “Некст натур дизайн”, “Гончигсумлаа сан”, “Броскод паблишинг” гэх зэрэг 30 гаруй байгууллага, аж ахуйн нэгж хамтран уран бүтээлчид аян замдаа гарахад бэлэн болоод байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026
Дүрслэх урлаг Урлаг

Ихэр ертөнц

22/10/2026
Дүрслэх урлаг Урлаг

Беллоттогийн урьд өмнө нийтэд дэлгэгдээгүй зургийг дуудлагаар худалдаална

21/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.