Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Playtime festival 2026” тасалбарыг хөнгөлөлттэй авах боломж
Дуу хөгжим

“Playtime festival 2026” тасалбарыг хөнгөлөлттэй авах боломж

Урлаг Урлаг09/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Азийн  ТОП таван хөгжмийн наадмын нэг болох зорилт тавин ажиллаж буй “Playtime Festival 2026” наадам долдугаар сарын 2, 3, 4-ний өдрүүдэд “Плэйтайм” хүрээлэнд нийт гурван өдрийн турш зохион байгуулагдах юм.

Тус наадам жил бүр үзэгчийн цар хүрээ, оролцож буй уран бүтээлчид, зохион байгуулалтын хувьд шинэ шатанд гарган ирсэн бөгөөд 2026 онд олон улсын стандартад нийцсэн фестивалийн соёлыг илүү өндөр түвшинд хүргэхээр ажиллаж байна. Тухайлбал, Нидерланд, Япон улсын мэргэжлийн багуудтай хамтран ажиллаж, тайз хоорондын дууны давхцал, чимээний бохирдлыг бууруулах, тайзны хэлбэр дизайн, ерөнхий концепцийг шинэчлэх чиглэлээр олон улсын стандартыг нэвтрүүлжээ. Ингэснээр үзэгчдэд илүү чанартай, цогц фестивалийн туршлагыг мэдрэх нөхцөл бүрдэж байна.

Албан ёсны тасалбарыг 30 хувийн хөнгөлөлттэй авах боломжтой эхний шатны борлуулалтын хувь 88.21 хувьд хүрчээ.

Наадмын тасалбар албан ёсны борлуулагч Shoppy.mn-ээр болон наадмын албан ёсны вэбсайт Playtime Festival-аар тус тус борлуулагдаж буй бөгөөд тасалбарыг хямдралтай авах боломжтой First Release амжилттай үргэлжилж, 88.21 хувийн гүйцэтгэлд хүрээд байгаа бөгөөд 100 хувьд хүрмэгц дараагийн шат болох Second Release руу шилжих юм.

“Playtime” наадмын тасалбар нь дараах үе шатуудаар худалдаалагдаж байгаа ба үе шат бүр тодорхой тооны тасалбар борлуулагдсаны дараа дараагийн шат руу автоматаар шилждэг онцлогтой болжээ.

Дараагийн шатанд тасалбарын үнэ нэмэгдэх тул “Playtime Festival”-ийг хамгийн таатай нөхцөлөөр мэдрэхийг хүсвэл яг одоо тасалбараа худалдаж авахыг зөвлөж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Д.Болд НҮБ-ын хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгчтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

31/07/2026
Дуу хөгжим Урлаг

“Оскар”-ын шагналт, Ирландын дуучин, ая зохиогч, жүжигчин Глен Хансард ослын улмаас амиа алджээ

30/07/2026
Дуу хөгжим Урлаг

Грэйси Абрамсын шинэ цомог анх удаа “Billboard 200” жагсаалтын эхэнд бичигдлээ

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

31/07/2026

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.